Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00539

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00539

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух,******* овогт ******* ******* ,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,308,705 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь хариуцагч А.*******, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,308,705 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч Ж.*******, А.******* нар нь Хаан банкны Багануур салбараас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201642671922 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 21,140,349 төгрөг дээр нэмж 7,000,000 төгрөг нийт 28,140,349 төгрөгийг жилийн 16.8%, сарын 1.4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийг "эмчилгээ болон ахуйн хэрэгцээний" зориулалтаар зээлж авсан байна. БПУ/201642671922 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд иргэн А.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Нийслэлийн, Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.Зээлдэгч Ж.*******, А.******* нар нь Хаан банкны Багануур салбараас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 31201642810000 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 25,702,772 төгрөг дээр нэмж 14,000,000 төгрөг нийт 39,702,772 төгрөгийг жилийн 16.8%, сарын 1.4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг "эмчилгээний зардалд хэрэглэх" зориулалтаар, нэмэлтээр зээлж авсан байна. Энэхүү зээлийн барьцаанд иргэн А.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Улаанбаатар хот, Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

3. Зээлдэгч Ж.*******, А.******* нар нь Хаан банкны Багануур салбараас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201743236847 тоот Зээлийн гэрээ, БГХ201743236847 тоот Барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 32,748,751 төгрөг дээр нэмж 17,000,000 төгрөг нийт 49,748,751 төгрөгийг жилийн 16.8%, сарын 1.4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг "Байрны урьдчилгаа төлбөрт хэрэглэх" зориулалтаар нэмэлтээр зээлж авсан. БПУ/201743236847 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд иргэн А.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Улаанбаатар хот, Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан байна.

4. Зээлдэгч Ж.******* нь Хаан банкны Багануур салбараас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 31201844021560 тоот Зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 39,212,583.79 төгрөг дээр нэмж 10,700,000 /Арван сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 49,912,583.8 төгрөгийг жилийн 15.6%, сарын 1.3%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг "Хувийн хэрэгцээнд ашиглах" зориулалтаар, нэмэлтээр зээлж авсан. БГУ201844021560 дугаар бүхий Барьцааны гэрээ байгуулан энэхүү зээлийн барьцаанд иргэн А.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Улаанбаатар хот, Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" №183 дугаар тогтоол болон Ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдичийн орлого доголдуулсантай холбогдуулан зээлийн гэрээний хугацааг хойшлуулах, зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201844021560-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 03 дугааp сарын 29-ний өдрийн ЗГ/201844021560-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулсан.

Зээлдэгч Ж.******* нь энэ зээлийг авах үед Багануур ХК-д оператор жолоочоор ажиллаж байсан бөгөөд тэрбээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар бусдын гарт хорлогдож нас барсан тул банк хамтран үүрэг гүйцэтгэгч А.*******, барьцаалуулагч А.******* нараас Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа болно. Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр тохирсон зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 25,878,029 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 17,016,618 төгрөг нийтдээ 42,894,647 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 1284 хоногоор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд дээрх зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авах болохыг банкнаас барьцаалуулагчид 2024 оны 05 дугаар сарын 30, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах үндсэн зээлийн үлдэгдэл 24,034,555 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,105,162 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 104,488 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 64,500.00 төгрөг нийт 27,308,705 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч иргэн А.Адьяасүрэнгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Багануур дүүрэг * дугаар хороо ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч А.*******, А.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,308,705 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3,050,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3,050,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3,050,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3,050,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3,050,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,058,705 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов.

Дээрх эргэн төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд дурдсан А.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Нийслэлийн Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов.

Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч А.*******, А.******* гэжээ.

4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,308,705 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.*******, А.******* нар нь 27,308,705 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүрийн 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүрийн 16-ны өдөр 3,050,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,058,705 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, эргэн төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд А.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003642 тоот дугаартай, Нийслэлийн Багануур дүүргийн * дугаар хороо, Наран хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 182,347 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.*******, А.******* улсын тэмдэгтийн хураамж 182,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ