| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00544/И |
| Дугаар | 103/ШШ2025/00545 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00545
| 2025 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00545 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,010,348 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банк ХК нь харилцагч ******* *******- 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1880083862 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгож М.*******- ******* банк дахь 5004742903 тоот харилцах дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд М.*******- үндсэн зээлийн төлбөр 1,659,871 төгрөг, зээлийн хүү 350,477 төгрөг нийт 2,010,348 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч М.*******- нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,010,348 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 210,348 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч М.*******- гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,010,348 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.*******- нь 2,010,348 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 210,348 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,558 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.*******- улсын тэмдэгтийн хураамж 23,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ