| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00371/И |
| Дугаар | 137/ШШ2025/00302 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00302
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г , Г.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 48,982,977.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг 0-р хороо, С гудамж 0/0 байрны 000 тоотод байрлах, Ф ББСБ ХХК /УБД:90150....., РД:56....., утас: 99....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г овгийн Б-ийн Г , Б овгийн Г-ийн Э нар нь 2024 оны 02 сарын 04-ний өдөр дугаар 24/40 тоот зээлийн гэрээ байгуулан 39,100,000 төгрөгийг сарын 3.0%-ийн хүүтэйгээр 36 сарын сарын хугацаатайгаар зээлж авсан. дугаар 24/40 тоот зээлийн гэрээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
2024 оны 02 сарын 04-ний өдрийн 24/40 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх барьцааны үүргийн гүйцэтгэл гэрээгээр хангуулахаар 00-00 ххх улсын дугаартай, AVE305040000 арлын дугаартай, LEXUS.IS300h-XE30 маркийн хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2024/01/02 Монголд орж ирсэн ердийн бүхээгтэй, суудлын автомашиныг "Ф ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2027 оны 02 сарын 04-ний өдөр дуусах боловч Г овгийн Б-ийн Г , Б овгийн Г-ийн Э нар нь 2024 оны 08 сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй дугаар 24/40 тоот зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин байх нь тус банк бус санхүүгийн байгууллагыг хохироож байна. 2025 оны 05 сарын 31-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 37,483,628.86, үндсэн хүүгийн төлбөрт 10,746,429.36, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 752,918.90, нийт 48,982,977.12 төгрөг. Иймд зээлдэгч Г овгийн Б-ийн Г , Б овгийн Г-ийн Э нараас дугаар 24/40 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 48,982,977.12 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1. Г овгийн Б-ийн Г , Б овгийн Г-ийн Э нараас Дугаар 24/40 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 48,982,977.12 төгрөг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
2. Г овгийн Б-ийн Г , Б овгийн Г-ийн Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 сарын 04 өдрийн 24/40 тоот үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 00-00 ХХХ улсын дугаартай, AVE3050..... арлын дугаартай, LEXUS.IS300h-XE30 маркийн хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2024/01/02 Монголд орж ирсэн ердийн бүхээгтэй, суудлын автомашин барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК 2025 оны 06 сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г овгийн Б-ийн Г, Б овгийн Г-ийн Э нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатайгаар төлбөрийн чадваргүй болох зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах өндөр магадлалтай, нөгөөтээгүүр тус зээлэнд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй байх тул тус хэргийг эцэслэн шийдвэрлэтэл Г овгийн Б-ийн Г /РД: /-ын Х банк дахь MN0600050057216......, MN060005005721...... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түр зогсоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, С 00-00 тоотод оршин суух, Г овогт Б-ийн Г /РД: , утас: 99....../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б-ийн Г миний бие нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ф ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 48,982,977.12 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүрэгт 48,982,977.12 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, Б 00-0 тоотод оршин суух, Б овогт Г-ийн Э /РД: , утас:96....../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г-ийн Э миний бие нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ф ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 48,982,977.12 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүрэгт 48,982,977.12 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г , Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 48,982,977.12 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г , Г.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт 48,982,977.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 00-00 ХХХ улсын дугаартай, AVE3050..... арлын дугаартай, LEXUS.IS300h-XE30 маркийн хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2024/01/02 Монголд орж ирсэн ердийн бүхээгтэй, суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагч Б.Г-ын Х банк дахь MN060005005721...... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг түр зогсоох хүсэлтээсээ татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г , Г.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 48,982,977.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 00-00 ХХХ улсын дугаартай, AVE3050..... арлын дугаартай, LEXUS.IS300h-XE30 маркийн хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2024/01/02 Монголд орж ирсэн ердийн бүхээгтэй, суудлын автомашинаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г, Г.Э нар нь бүхэлд нь төлж барагдуулах, төлөөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагч Б.Г-ын Х банк дахь MN0600050057216..... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг түр зогсоох хүсэлтээсээ татгалзсаныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,865 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 201,432.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 201,432.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Хариуцагч Б.Г, Г.Э нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б