| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0400/З |
| Дугаар | 128/ШШ/2025/0584 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ/2025/0584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна
даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бэсүд овогт Ретовийн Гантөмөр /РД:ХВ66040298/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: Төрийн орон сууцны корпораци ТӨХХК /РД:5745535/,
Гуравдагч этгээд: Могул скай ХХК /РД:5087384/,
Маргааны төрөл: орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон этгээдийн өмчлөлд
салгаж бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэртэй
маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаяр, гуравдагч этгээд Могул скай
ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан, гуравдагч этгээд Төрийн орон сууцны
корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюут нарыг оролцуулан, шүүх
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн
гудамж, Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө
орон сууцыг Р.Гантөмөрийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн
Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Наранцэцэгийн 2025 оны 02 дугаар
сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03
дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус
болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар
зайсангийн гудамж, Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв
1 өрөө орон сууцыг Р.Гантөмөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг
даалгах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр В/90 тоот захиалгаар орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг “Могул скай” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Могул таун хотхоны 97 дугаар байрны 09 тоот, 37.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Төлбөр тооцоог гэрээний дагуу бүрэн төлж дуусгасан байгаа.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр
сарын 21-ний өдрийн 04602 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийг уг байрны хууль ёсны
өмчлөгч болохыг тогтоосон. Уг шийдвэр гарахаас өмнө болон гарсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт удаа дараа гаргаж байсан
боловч татгалзсан хариу өгсөн.
Шүүхийн шийдвэр гарсны дараа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
хүсэлтээ өгсөн боловч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэгч
Ж.Наранцэцэг нь “хууль, хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах
эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Захиргааны ерөнхий
хуульд заасны дагуу улсын бүртгэгчийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын
бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан
ба 03 дугаар сарын 20-ны өдөр 5/3987 тоот шийдвэрээр уг гомдлыг хүлээж
аваагүй.
Хариуцагч нар нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг
биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Улсын бүртгэлийн ерөнхий
хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн тухай
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн
шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах шаардлага гаргаж
байна.
“Могул скай” ХХК-тай удаа дараа уулзаж байсан, тус компаниас өр, төлбөрөө
төлж дууссаны дараа Төрийн орон сууцны корпорацтай тохиролцоно гэж байсны
дагуу хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг гарсан.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас харахад 97 дугаар
байрны 09 тоот нь гуравдагч этгээд нарын хоорондын өр төлбөрийн барьцааны
асуудалд хамааралгүй гэдэг нь харагдаж байна. Чөлөөлүүлэх хүсэлтээ улсын
бүртгэлийн байгууллагад гаргаж байсан боловч эд хөрөнгөд хориг тавьсан
тогтоол байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн.” гэв.
2.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу
тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун
хотхон /17025/, 97 хаягт байршилтай, 3762.12 м.кв талбайтай, 30 хувийн
гүйцэтгэлтэй “Могул скай” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын
бүртгэлийн Ү-2206019247 дугаар бүртгэлд “Орон сууцны санхүүжилтийн
корпорац”-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 тоот зээлийн,
2012/7-07 тоот барьцааны гэрээ бүртгэгдсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591, 2025 оны 04-263/14727 албан тоотуудаар захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. “Могул скай” ХХК-ийн барилгын барьцааны зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг тухайн орон сууцны нэгжийн өмчлөгчид шилжүүлэх боломжгүй юм. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдэнэ гэж заасан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байхад захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан шаардлага
ирээгүй байгаа цагт эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл иргэн Р.Гантөмөрийн өмчилдөг 97 дугаар байрны 9 тоот, 37.29 м.кв орон сууцыг “Могул скай” ХХК-ийн өмчлөлөөс салгаж бүртгэх боломжгүй байна. Иймд иргэн Р.Гантөмөрийн нэхэмжлэлийг хангахгүй орхих хэрэгтэй гэж үзэж байна” гэжээ.
2.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа: “Иргэн Р.Гантөмөрийг шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон
боловч, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохоор Эд хөрөнгийн эрхийн
улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн өмчлөх эрхийн
гэрчилгээг гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчээс мэдүүлэг удаа
3
дараа гаргаж байсан гэх боловч программаас шүүж үзэхэд зөвхөн 2025 оны 01
дүгээр сарын 22-ны өдөр гаргаж байсан байна. Тухайн үед улсын бүртгэгч
Ж.Наранцэцэгээс “хуулийн байгууллагын шийдвэрээр эрх түдгэлзсэн байна” гэдэг
хариуг албан ёсоор өгч байсан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүхэлд нь хориг тавьсан
учраас бид энэ хэрэгт хамаарах эсэхийг мэдэхгүй байна. Бусад айлуудын хувьд
шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэсэгчлэн эрх сэргээх бичиг авчирч, гэрчилгээгээ
гаргуулж байсан. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29
дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн гэрчилгээ олгох боломжгүй байна.
Төрийн орон сууцны корпорацын 2016 оны 01/1546 тоот албан бичгийн дагуу
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ард зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97
дугаар байрны хэсэг айлуудыг чөлөөлсөн. Уг албан бичигт барьцаанаас хэсэгчлэн
чөлөөлөх байрны жагсаалтад нэхэмжлэгчийн байр 97 дугаар байр 09 тоот гэж
байгаа.
2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Могул скай” ХХК-иас төлбөр,
тооцооны үлдэгдэл байхгүй гэсэн тодорхойлолт гаргасан байна. Эрх түдгэлзүүлэх
тогтоол нь тус оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар хөрөнгөд, ямар хэлбэрээр хориг
тавьж буйгаа тодорхой ирүүлдэггүй. Манай зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллага руу энэ барьцаанаас чөлөөлөх хөрөнгө мөн эсэхийг асуулгахаар
бичиг явуулах эрх байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аль
хөрөнгийг чөлөөлсөн, аль хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн талаарх тодорхой
мэдээллийг эрх хэмжээнийхээ хүрээнд өгөх ёстой. Манай байгууллагаас
хамааралтай зүйл байхгүй. Тиймээс манайхаас дур мэдэн хамааралтай,
хамааралгүй гэдгээр ялгаж өмчлөх эрхийн гэрчилгээ олгох эрх байхгүй. Хориг
тавьсан хуулийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэж байж улсын бүртгэлийн
байгууллагаас бүртгэх үүргээ хэрэгжүүлнэ.” гэв.
2.4. Гуравдагч этгээд “Могул скай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд
гаргасан тайлбартаа: “Могул скай” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
90 дугаартай орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр
“Могул скай” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ард зайсан гудамжид
байрлах “Могул таун” хотхоны 97 дугаар байрны 09 тоот, 37.29 м.кв бүхий нэг өрөө
орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэх, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх,
нэхэмжлэгч нь төлбөр төлөх гэсэн нөхцөлийг тохиролцсон. Нийт 6 блок байр
байгаа. 1А, 1Б, 1В, 2А, 2Б, 2В гэх байдлаар дугаарлаж байсан. Хаягжилт авснаар
1А нь 98, 1Б 97 дугаар байр гэж дугаарлагдсан.
Гэрээний дагуу гуравдагч этгээд нь орон сууцыг ашиглалтад оруулж,
нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн
биелүүлсэн бөгөөд орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл уг орон сууцанд
амьдарч байгаа. “Могул скай” ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөгчөөр
Р.Гантөмөрийг бүртгэхэд татгалзах зүйлгүй.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07
дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамж байгаа. Манайхаас Төрийн орон
сууцны корпорацад 4 гаруй тэрбум төгрөгийн төлбөртэй байсан. 2020 онд талууд
эвлэрлийн гэрээ байгуулсан. Анхны зээлийн гэрээгээр 97 болон 93 байрнуудыг
барьцаалсан байсан. Тухайн зээлийн гэрээгээ биелүүлэх боломжгүй болж шүүхээр
асуудлаа шийдвэрлүүлсэн. Эвлэрлийн гэрээгээр 2С буюу 93 дугаар байрнаас нийт
9 ширхэг орон сууцыг Төрийн орон сууцны корпорацад өгч, 97 дугаар байрыг
барьцаанаас чөлөөлөхөөр тохирсон. Одоогоор 9 байрны асуудал нь шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгаа. Тухайн 9 байранд иргэн Р.Гантөмөрийн
байр ороогүй. Иймд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг
нь олгож өгнө үү.” гэв.
4
2.5. Гуравдагч этгээд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн орон сууцны
корпорацын 2016 оны 01/1546 тоот албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн 11
дүгээр хороо, Ард зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 дугаар байрны хэсэг
айлуудыг чөлөөлсөн байдаг. Дээрх албан бичгийн 8 дахь хэсэгт нэхэмжлэгчийн
1Б-09 тоот байрыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Гантөмөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,
Ар зайсангийн гудамж, Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29
м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гантөмөрийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул
дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2025 оны 02 дугаар сарын
14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар
сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг
тогтоолгох, уг орон сууцыг Р.Гантөмөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд
бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Улсын
бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дүгнэлт
хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Юуны өмнө бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн
хэлтсийн улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлоор тухайн
асуудалд захиргааны байгууллагын эцсийн шийдвэрийг гаргасан Улсын
бүртгэлийн ерөнхий газрыг нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсноор
тэдгээрийг хариуцагчаар,
Мөн Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө
орон сууцыг салгаж бүртгэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг
шийдвэрлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг
хариуцагчийн тодорхойлсноор тухайн барилгын анхны өмчлөгч Могул скай ХХК
болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаартай бүртгэлд барьцааны эрх,
уг барьцааны эрхэд хамаарах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх
түдгэлзүүлсэн шийдвэр бүртгэлтэй гэх Орон сууцны санхүүжилтийн корпораци
ТӨХХК-ийг гуравдагч этгээдээр татсан, энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн талаар
дурьдах нь зүйтэй.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11
дүгээр сарын 11-ний өдрийн 4620 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Гантөмөрийг
маргаанд хамаарах Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул
таун /17025/ хотхоны 97 дугаар байрны 09 тоот хаягтай 37.29 м.кв талбай бүхий 1
өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, уг орон сууцыг нэхэмжлэгч Р.Гантөмөр
нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/90 тоот гэрээгээр Могул скай ХХК-д
захиалан бариулсан, уг барилгыг Могул скай ХХК барьж ашиглалтад оруулсан,
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/90 тоот “захиалгаар орон сууцны
барилгын ажил гүйцэтгэх” гэрээнд байрны дугаарыг 1В хэмээн тусгасан нь 97
дугаар байр, 97 дугаартай байрыг 2011 оны 9 дүгээр сарын 28-нд 3762 м.кв
талбайтайгаар 30 хувийн гүйцэтгэлтэйгээр “Могул скай” ХХК өмчлөлдөө эрхийн
улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаарт бүртгүүлсэн, уг бүртгэлд “Орон сууцны
санхүүжилтийн корпорац” ТӨХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн
2012/6-07 тоот хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, 2012/7-07 тоот
барьцааны гэрээний тусгай тэмдэглэгээ хийгдсэн 1 үйл баримт хэрэгт авагдсан
баримтуудаар тогтоогдсоны дээр хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай
маргаагүй.
1 Хэргийн 5-6, 7-9, 13, 140-148 дугаар хуудас
4. Гэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2024 онд нэхэмжлэгч
Р.Гантөмөр орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны
өдөр орон сууцыг өмчлөлдөө салгаж бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад Хан-Уул
дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч “хууль хяналтын
байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” үндэслэлээр
бүртгэхээс татгалзсан нь, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03
дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгээр мөн адил “... 97
дугаар байрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэгээ
хийгдсэн” хэмээн бүртгэхээс татгалзсан нь улсын бүртгэгч, улсын бүртгэлийн
байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.4, 19.4.5-д
заасан тухайн улсын бүртгэлтэй холбоотой баримт бичгийг хувийн хэрэгт
хавсарган баяжилт хийх, бүртгэл хийх, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг
үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын
бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт хийх үүргээ хангалттай
хэрэгжүүлээгүйтэй холбоотой, улмаар “өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх”
өмчлөгчийн эрхийг хууль бусаар зөрчсөн, “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”
зарчмыг хангаагүй үйлдэл болжээ.
2.1. Учир нь ийнхүү 2024 онд өмчлөгчөөр тогтоогдож, 2025 оны 1 дүгээр
сарын 22-ны өдөр орон сууцыг өмчлөлдөө салгаж бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах
үед 97 дугаар байрны эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаартай
бүртгэлийн хувийн хэрэгт Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн 2016 оны 8
дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот албан бичгээр “2012 оны 12 дугаар сарын
28-ны өдрийн 2012/6-07 тоот хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, 2012/7-
07 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс
хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн” нь авагдсан 2
байсан, уг жагсаалтын 8-д 97 /1В/ дугаар байрны 9 тоот 37,29 м.кв талбайтай орон
сууц багтсан, өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын
28-ны өдрийн 2012/6-07 тоот хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, 2012/7-
07 тоот барьцааны гэрээний үүрэг нэхэмжлэгчийн маргаж буй өмчлөгчөөр
тогтоогдсон орон сууцанд хамаарахгүй болсон байжээ.
2.2. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 256 дугаар шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаар
гүйцэтгэх хуудсаар Могул скай ХХК-иас 4,112,764.839 төгрөг гаргуулан Төрийн
орон сууцны корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэсний хүрээнд эрхийн улсын
бүртгэлийн Ү-2206019247 дугаартай 97 дугаар байрыг болон бусад 6 байрны хамт
захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн битүүмж бүртгэгдсэн ч,
2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн
хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны 5 дугаар сарын 24-ний
өдрийн 2/9315 тоот албан бичгээр “Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас
төлбөр төлөгч Могул скай ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247
дугаартай орон сууцыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх хүсэлт ирүүлсэн бөгөөд
төлбөрийн шаардлага хангахуйц үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тул тус албаны
2019 оны 3/5020 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн
захиран зарцуулах эрхийг сэргээх”-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн
хэлтэст мэдэгдсэн байдаг.
Тус албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 тоот албан
бичгээр 3 Могул скай ХХК-иас 24,729.826 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн
Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр
2 Хэргийн 25, 229 дүгээр хуудас
3 Хэргийн 26 дугаар хуудас
сарын 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-
2206019247 дугаартай болон бусад 6 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах
эрхийг түдгэлзүүлсэн, ийнхүү 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/3915 тоот
албан бичгээр захиран зарцуулах эрхийг сэргээсэн байдаг.
2.4. Гуравдагч этгээд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч болон мөн гуравдагч этгээд Могул скай ХХК хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх “Сүхбаатар
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 256 дугаар шийдвэр,
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаар гүйцэтгэх хуудсаар Могул скай ХХК-иас 4,112,764.839 төгрөг гаргуулан Төрийн орон сууцны корпораци ХХК-д
олгохоор шийдвэрлэсний хүрээнд 93 дугаар байрны 102, 202, 203, 302, 303, 402
тоот тус бүр 164.43 м.кв 6 орон сууц, 101, 401, 604 тоот тус бүр 183.88 м.кв 3 орон
сууц, нийт 9 үл хөдлөх эд хөрөнгийг Могул скай ХХК-иас гаргуулан Төрийн орон
сууцны корпораци ТӨХХК-д олгуулахаар шийдвэрлэж, талууд 2020 оны 7 дугаар
сарын 07-ны өдөр 2020/4-04 тоот эвлэрлийн гэрээ байгуулсан талаар дурдсан,
үүнд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон 97 дугаар байрны 09 тоот 37.29 м.кв
1 өрөө орон сууц хамаарахгүй байна.
3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн
6.1-д заасан чиг үүргийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын
бүртгэлийг үнэн зөв, бүрэн хөтлөх учиртай.
3.1. Бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн мэдэгдэл болон Улсын
бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт тусгасан Нийслэлийн шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан
бичгээр 4 Могул скай ХХК-иас 353,081.991 төгрөг, 20,804.670 төгрөг гаргуулан иргэн
Ч.Батсайхан, Ц.Энхбүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар
сарын 22-ны өдрийн 1690 дүгээр, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1214
дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Могул скай ХХК-ийн өмчлөлд
бүртгэлтэй Ү-2206019247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах
эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ бүртгэлд 2016 оны 8 дугаар сард 17-нд
хэсэгчлэн чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийн маргаж буй 97 дугаар байрны 9 тоот 37.29
м.кв 1 өрөө орон сууц хамаарахгүй тул нэхэмжлэгчийн өмчлөлд салгаж бүртгэхээс
татгалзсан энэ үндэслэл няцаагдаж байна.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт тусгагдсан
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны
өдрийн 4/3591 тоот албан бичгээр 5 4,112,764.839 төгрөг Могул скай ХХК-иас
гаргуулан Төрийн орон сууцны корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэсэн
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 256 дугаар
шийдвэрээр Могул скай ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран
зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд дээр дүгнэсэнчлэн энэ шийдвэрийн
хүрээнд Могул скай ХХК, Төрийн орон сууцны корпораци ХХК 93 дугаар байрны 9
үл хөдлөх эд хөрөнгөөр тооцон шилжүүлэхээр 2020 онд эвлэрсэн, үүнд
нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон 97 дугаар байрны 09 тоот 37.29 м.кв 1
өрөө орон сууц хамаарахгүй байхад ийнхүү бүртгэхээс татгалзах үндэслэл
болгосон нь хууль бус болжээ.
3.3. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт
тусгагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04-263/14727
тоот албан бичгээр 6 “Могул таун хотхоны 2С байрны буюу өөр байрны зоорийн
давхрын 15.5 м.кв талбайтай 23 тоот зогсоолыг Могул скай ХХК-иас Рокмон ХХК-д
4 Хэргийн 23 дугаар хуудас
5 Хэргийн 22 дугаар хуудас
6 Хэргийн 30 дугаар хуудас
шилжүүлэхээр эвлэрснийг баталсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 613 дугаар
захирамжаар Могул скай ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд
өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн” байхад ийнхүү нэхэмжлэгч
Р.Гантөмөрийн өмчлөлд 97 дугаар байрны 9 тоотыг бүртгэхээс татгалзах
үндэслэлээ болгосон нь хууль бус болжээ.
Ийнхүү “хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах
эрхийг түдгэлзүүлсэн” гэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29
дүгээр зүйлийн 29.1.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул
Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг
Р.Гантөмөрийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын
шийдвэрүүд хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд
бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн
гудамж, Могул таун хотхон /17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон
сууцыг Р.Гантөмөрийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын
бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Наранцэцэгийн 2025 оны 02 дугаар сарын
14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар
сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг
тогтоож, Могул таун хотхон, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг
эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаартай бүртгэлээс салгаж,
Р.Гантөмөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн
Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр
зүйлийн 19.4.4, 19.4.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6
дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг баримтлан Улаанбаатар
хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхон
/17025/, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гантөмөрийн
өмчлөлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгч Ж.Наранцэцэгийн 2025 оны 02
дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025
оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль
бус болохыг тогтоож, Могул таун хотхон, 97 дугаар байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө
орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаартай бүртгэлээс салгаж
Р.Гантөмөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн
улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-
Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид
олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч,
хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан
авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд
гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА