| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00631/И |
| Дугаар | 103/ШШ2025/00549 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00549
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/00549 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн * дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: 1972 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, ******* аймгийн ******* суманд төрсөн, ам бүл 1, Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод хэсэг оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.*******,
Гуравдагч этгээд: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух Б.******* нь гудамж талбай, олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэж, ахуйн хүрээнд архидан согтуурч өөртөө болон бусдад аюултай эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон этгээдийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суудаг, Б.******* нь гудамж талбай олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэж ахуйн хүрээнд архидан согтуурч байнга бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
3.Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би анх удаа албадан эмчилгээнд явж үзэх гэж байна, өөр хэлэх зүйлгүй гэв.
4.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд: итгэмжлэл, Багануур дүүргийн * дугаар хорооны Засаг даргын хүсэлт, Багануур дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, биеийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүд, Б.******* асууж авсан тайлбар, гэрч М. мэдүүлэг, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Б.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Б.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Б.******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ орчин тойрондоо түгшүүр төрүүлж, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины хамааралтай болсон, өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Б.*******ийн архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 2 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Б.******* нь байнга архидан согтуурч мансуурдаг, сайн дураараа архины эмчилгээнд хамрагдах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* ******* (РД:УГ72071009) албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар ******* ******* албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Б.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн ахлах дэслэгч Ч.*******ад үүрэг болгосугай.
5.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
7.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ