| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00362/И |
| Дугаар | 137/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2025/00310
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Б дүүрэг, 00-р хороо, Т 00-0 тоотод оршин суух, Ч овогт А-ийн Б /РД: , утас:88....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Б нь 2024 оны 09 сарын 24-ний өдөр ирсэн. Т-тэй маркетингийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. 2024 оны 09 сарын 26-ны өдөр ажил гүйцэтгүүлэх 650,000 төгрөгийг 100 хувь төлсөн. Гэвч ажлаа гүйцэтгээгүй надад маш их хохирол учирсан. Утсаа ч авахгүй таг чиг алга болсон. Залилангийн шиж чанартай ийм увайгүй загнасанд маш их гомдолтой байгаа ба төлсөн төлбөр болох 650,000 хүү төлбөр, тухайн цаг үед ажил гүйцэтгээгүй болж хохирсон нийт 860,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 0-р баг 000-00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Т /РД: , утас:94....../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Ажил гүйцэтгээгүй шалтгаан нь тухайн үед хамтран ажиллаж байсан Б гэх залуутай ажил гүйцэтгэлээс болж маргаан үүсэн дахин хамтран ажиллах боломжгүй болсон. Бид хоёр мөнгийг тэнцүү хувааж авсан. Гэрээг цуцалж мөнгийг буцаан өгөх гэсэн боловч тухайн үед санхүүгийн асуудал үүссэн юм. Гэхдээ одоо А.Б-ийн нэхэмжилсэн 860,000 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,190 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 12,595 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Б.Т нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б