Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ/2025/0570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна
даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт Х******* /РД:*******/,
Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төв,
Маргааны төрөл: Хууль бусаар ажилгүй байлгасан хугацааны цалин хөлс
гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*******, Т.Н******* нар
оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б*******г
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг
хүртэлх хугацаанд ажиллуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй
байсан хугацааны цалин хөлс 40,0*******,354 төгрөгийг гаргуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар
Мэдээллийн технологийн төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн
Х.Б*******г тус төвийн Программ хангамжийн хэлтсийн даргаар 2023 оны 01
дүгээр сарын 23-ны өдөр түр томилж,
2.2. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87
дугаар тогтоолоор “нэр бүхий албан хаагчийг томилсон шийдвэрээ хүчингүй
болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгож”,
2.3. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар 2023
оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгосон
байна.
2.4. Х.Б******* Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн
технологийн төвд холбогдуулан “Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023
оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд
эрхэлж байсан Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн
томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн
даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр маргаж, Нийслэл дэх
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний
өдрийн 1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй

2

болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар
сарын 16-ны өдрийн 323 дугаар магадлалаар Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-
ны өдрийн Б/ дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын
хугацаагаар түдгэлзүүлж, /дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Б/ дүгээр
тушаалыг хүчингүй болохыг дурдаж/ нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг
хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
2.5. Сонгуулийн ерөнхий хорооны захиалгаар Программ хангамжийн хэлтсийн
мэргэжилтний сул орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад Х.Б*******
орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн
411 дүгээр тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлснээр тус хорооны Мэдээлэл
технологийн төвийн захирлын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр
тушаалаар Х.Б*******г тус төвийн Программ хангамжийн хэлтэст мэргэилтний
албан тушаалд 2 дугаар сарын 17-ны өдрөөс томилсон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч “шүүхийн магадлалд зааснаар 1 сарын хугацаанд дахин
шинэ акт гаргаагүй тул чөлөөлсөн Б/ дүгээр тушаал хүчингүй болсон”
үндэслэлээр хууль бусаар чөлөөлөгдсөн тул энэ хугацаанд ажиллуулаагүй нь
хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 24-ний
өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс
40,0*******,354 төгрөгийг гаргуулахаар маргаж,
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Х.Б******* миний бие
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын
20******* оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тушаалаар тус төвийн
программ хангамжийн инженер ажлын байранд анх томилогдож тухайн
байгууллага дахь ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш 2014 оны 01
дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Программ хангамжийн хэлтсийн
дарга, Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны
өдрийн Б/******* дугаар захирамжаар Мэдээллийн технологийн төвийн захирлын
ажлыг хавсран гүйцэтгэгчээр, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 08 дугаар
сарын 13-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн төвийн
захирлаар, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар
Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус
томилогдон ажиллаж байсан.
Гэтэл Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын
23-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар Программ хангамжийн хэлтсийн даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон миний тушаалыг хүчингүй болгож
намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.
Улмаар миний бие тус тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар
захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны
хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-
ны өдрийн магадлал тус тус гарч "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг
тус тус үндэслэж “намайг ажлаас чөлөөлсөн Мэдээллийн технологийн төвийн
захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг дахин
шинэ акт гаргах хүртэл буюу 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч буюу
Мэдээллийн технологийн төвийн захирлыг шүүхийн шийдвэр гарснаас хойш 1
сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Б/ дүгээр тушаалыг хүчингүй
болгохыг дурдаж" шийдвэрлэсэн.
Тухайн шүүхийн шийдвэр гарснаас хойш Мэдээллийн технологийн төвийн
захирал 1 сарын хугацааны дотор дахин шинэ акт гаргаагүй тул миний бие тус

3

шийдвэрийг биелүүлэх гүйцэтгэх хуудас бичүүлэхээр Нийслэл дэх захиргааны
хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх 2024 оны 10 дугаар сарын 17-
ны өдөр Мэдээллийн технологийн төвийн захиралд шүүхийн шийдвэрийг биелүүлж
ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч Мэдээллийн технологийн
төвийн захирал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй буюу намайг огт ажилд
томилохгүй 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүрсэн бөгөөд тус өдөр Б/04
тоот тушаал гаргаж намайг урьд эрхэлж байсан ажил биш, Программ хангамжийн
хэлтсийн мэргэжилтний албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс
эхлэн томилсон.
Х.Б******* миний бие Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны
10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар намайг хууль бусаар
ажлаас чөлөөлснөөс хойш буцаан ажилд томилох хүртэл /2025 оны 02 дугаар
сарын 17-ны өдөр/ огт цалин хөлс аваагүй, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын
шимтгэл төлөгдөөгүй болно.
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны
өдрийг хүртэлх нийт 326 хоног ажилгүй байсан бөгөөд Хөдөлмөр нийгмийн
хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин
хөлс тодорхойлох журмын дагуу өөрийн сүүлийн 3 сар /2023 оны 7, 8, 9 дүгээр
сар/-ын цалин хөлс 7,364,237 төгрөгийн тухайн хугацааны нийт ажлын өдөр 60
хоногт хувааж, нэг өдрийн цалин *******2,737 төгрөгийг ажилгүй байсан 326 өдрөөр
тооцоход 40,0*******,354 төгрөг болж байна.
Мэдээлэл, технологийн төв нь 20******* онд байгуулагдсан. Миний бие анх
байгуулагдсан цагаас эхэлж энэ байгууллагад ажиллаж байгаа. 11 жил 8 сарын
хугацаанд энэ байгууллагад мэргэжилтэн, инженер, хэлтсийн дарга зэрэг алба
эрхэлж байсан.
Би 2014 онд хэлтсийн дарга болсон. Тухайн үед манай байгууллагын албан
хаагч нар төрийн захиргааны шатлалд хамаардаггүй байсан. 2020 оны 08 дугаар
сараас төвийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэж эхэлсэн. АА-2 шатлалаар
цалинждаг байсан. 2023 онд хэлтсийн даргаар томилогдохдоо АА-3 ангилалаар
цалинжиж байсан. Төвийн дарга болон хэлтсийн даргын албан тушаал нь төрийн
захиргааны тэргүүн түшмэл ангилалд хамаардаг. Тэргүүн түшмэлээр 2020 оны 08
дугаар сараас 2023 оны 10 дугаар сард хүртэл 3 жил 2 сар ажилласан.
Хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод төрийн алба хаасан
хугацааны шаардлагыг 2020 онд 16 жил төрийн албанд ажилласан байх үүнээс 8
жил эрхэлсэн түшмэлээр ажилласан байх шаардлага тавигддаг байсан, 2023
оноос тэргүүн түшмэлийн албан тушаалд төрийн албанд ******* жил, үүнээс 6 жил
эрхэлсэн түшмэлээр ажилласан байх гэсэн шаардлага тавьж байгаа. Яг тухайн
үед би төрийн албанд ажилласан жилийн шаардлага хангахгүй байсан. Гэхдээ
манай байгууллагын бүх албан хаагч ажилласан жилийн шаардлага хангахгүй
байсан.
Миний бие тус төвд ажилласан 11 жил 8 сарын хугацаанд ажилласан байсан,
энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, гүйцэтгэлийн үнэлгээнд байнга
А үнэлгээ авдаг байсан. Миний хөдөлмөрийг үнэлж удирдлагууд албан тушаал
ахиулж байсан. 20******* оноос хойш сонгуулийн зохион байгуулалт ямар хэмжээнд
очсон билээ. Бүх зүйл автоматжсан. Тухайн өдөртөө сонгуулийн дүн мэдээтэй
танилцах боломжтой болсон. Энэ ажлуудыг би гардан хийж байсан. Энэ миний
ажлын үр дүн.
Бид хараат бусаар ажиллаж ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд бид ТҮ-гээр
цалинждаг байх үед эрх зүйн байдал баталгаагүй байсан. Өөрөөр хэлбэл даргад
таалагдаагүй бол ямар нэгэн байдлаар чөлөөлдөг. Нөгөө чөлөөлөгдсөн албан
хаагч маргаан үүсгэх ямар ч эрх зүйн орчин байхгүй. Тэгээд дээрх нөхцөл байдал
үүсэж байсан учир Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байхдаа би
“албан хаагч нарыг төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэлд

4

шилжүүлэх” санал гаргаж, тэгээд 2020 онд Сонгуулийн автоматжуулсан системийн
тухай хуульд “... Мэдээлэл технологийн төвийн албан хаагч нар төрийн захиргааны
албан тушаалтан байна” гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн.
Шилжилтийн үеийн зохицуулалт Төрийн албаны тухай хуульд, Сонгуулийн
автоматжуулсан системийн тухай хуульд байхгүй. Гэхдээ Төрийн албаны тухай
хуульд “хийж байгаа ажил үүрэгт өөрчлөлт ороогүй бол тухайн албан хаагчийг
үргэлжлүүлэн томилох боломжтой” гэсэн агуулга бүхий зохицуулалтаар тухайн үед
албан хаагчдаа ангилал зэрэглэл хооронд шилжүүлэн томилж байсан. Манайх
тухайн үед 2 хэлтсийн зохион байгуулалттай байсан. Төрийн захиргааны ангилалд
шилжлээ гэдэг утгаар 3 хэлтсийн зохион байгуулалттай болж бүтэц зохион
байгуулалтаа өөрчилсөн. Гэхдээ бидний хийж байсан ажлын чиг үүрэг хэвээрээ
байсан. Тухайн үеийн хуулийн зохицуулалтыг харахаар дээрх хуулийн 62.1.4 дэх
заалтыг үндэслэсэн байсан.
Мэргэжилтний сонгон шалгаруулалтыг надад зориулж зарласан гэж үзэхгүй
байна. Төрийн албаны тухай хуульд “... сул орон тоо гарсан тохиолдолд нээлттэй
сонгон шалгаруулалт зарлана…” гэж байгаа. Би төвийн бусад албан хаагч
нартайгаа хамт өөрийн шаардлага хангаж байгаа мэргэжилтний албан тушаалд
шалгалт өгөх боломж байсан боловч ийм боломж олгоогүй ганцхан намайг шууд
чөлөөлж, бусад албан хаагчдыг шаардлага хангах орон тоонд нь хаалттай
шалгалт зарлаж, ангилал зэрэглэл хооронд шилжүүлэн томилсон. 2 мэргэжилтэн
шинээр орсон байсан. Хэрэв би тухайн үед албан хаагч нартай хамт хаалттай
сонгон шалгаруулалтад орж, мэргэжилтнээр жинхлэгдсэн бол Төрийн албаны
тухай хуулийн 26.3-д зааснаар хэлтсийн даргын албан тушаалд томилогдох
боломж байсан байх. Заавал дарга болно гэж хэлэхгүй. Би энэ албандаа
шударгаар ажиллах хүсэл, сонирхолтой.
Иймд хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02
дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулаагүй нь хууль бус
болохыг тогтоож, ажилгүй байсан энэ хугацааны цалин хөлс 40,0*******,354 төгрөгийг
гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж
өгнө үү.” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эрхэлж байсан
албан тушаал нь захиргааны албан тушаалд хамаарна. Х.Б*******г төрийн
албаны тусгай шалгалт өгөөгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Мэдээлэл технологийн төв байгуулагдсан он буюу 20******* оноос 2020 он хүртэл тус
төвийн албан хаагч нар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байсан.
2020 оны Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21.1.2-т “... тухайн
төрийн бүх албан хаагч нарыг төрийн захиргааны албан хаагч нар гэнэ…” гэж
нэмэлт өөрчлөлтөөр төвийн албан хаагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн
байдаг. Өөрөөр хэлбэл үйлчилгээний албан хаагчаас захиргааны албан хаагч руу
шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тус төвийн бүх албан хаагч нар төрийн
албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх шаардлагатай болсон.
Х.Б*******гийн хувьд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 онд өгч,
тэнцсэн. Харин тусгай шалгалтын хувьд тус төв нь сонгон шалгаруулалт зарлуулах
албан тушаалын захиалгаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой байдаг.
Тэгээд төвөөс нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын тусгай шалгалтын
захиалгыг хүргүүлээгүй байдаг. Ийм шалтгаанаар нэхэмжлэгч тухайн албан
тушаалд тусгай шалгалт өгч чадаагүй байсан. Гэтэл энэ үндэслэлээр 2023 оны 10
дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл хууль
тогтоомжийн өөрчлөлтөөс болж энэ байгууллагад ажиллаж байгаа бүх албан
хаагч нар шалгалт өгөх ёстой байсан.
Энэхүү шалгалтыг Мэдээлэл технологийн төв зарлуулахаар захиалга өгч
Төрийн албаны зөвлөл зохион байгуулах ёстой. Шалгалтын захиалга өгөх үүргээ
биелүүлээгүй байж зөвхөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай

5

хууль болон Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.
Улмаар захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж,
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн
шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах
шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0
дугаар зүйлийн *******0.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт
оруулж, 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг
тодруулах шаардлагатай гэж үзээд дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаа
тогтоосон.
Хариуцагч байгууллага нь шалгалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй
байна гэдгийг шүүх тогтоож, хариуцагч талаас үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн
тайлбарыг хэлсэн байдаг. Дээрх үндэслэл захиргааны байгууллагад шинэ акт
гаргах 1 сарын хугацаа олгосон байдаг. Гэвч хариуцагч захиргааны байгууллагаас
нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал болох хэлтсийн даргын албан
тушаалд тусгай шалгалт зарлаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд шинээр ямар
нэгэн акт гаргаагүй байдаг. Программ хангамжийн хэлтэст мэргэжилтний тусгай
шалгалт зарласан. Тэгэхээр нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаал хүчингүй болсон
гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар
сарын 17-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байлгасан гэж
үзнэ. Тиймээс дээрх хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. 2025
оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тус төвийн программ хангамжийн хэлтсийн
мэргэжилтний албан тушаалд томилсон байдаг.” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч
Х.Б*******гаас Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн
төвийн захиралд холбогдуулан "Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл
технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр
тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан
программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах,
ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн
даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах"-аар маргаж,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын
14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0323 дугаар
магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь
хангах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Тус магадлалын хянавал хэсгийн 11-д "Гэвч хариуцагчаас давж заалдах
шатны шүүхийн шүүх хуралдаанд "... Төрийн албаны зөвлөлийн 87 дугаар
тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 10 иргэнээс Х.Б*******гаас бусад 9
иргэн нь тусгай шалгалтаа өгсөн, хуулийн өөрчлөлтөөс хамаарч төрийн
үйлчилгээний албан тушаалаар ажиллаж байсан албан хаагчид төрийн
захиргааны албан хаагч болсонтой холбоотойгоор үйлчилгээний албан тушаалаар
ажиллаж байсан албан хаагчдын эрх зүйн байдал дордсон ажиллагаатай
холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий тушаалыг эргэн харах боломжтой..."
гэж тайлбарласан.", мөн шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах
шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн
шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж
шийдвэрлэсэн.
Харин Х.Б******* нь төрийн албаны тусгай шалгалт буюу Мэдээллийн
технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн мэргэжилтний сул орон тоог
нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр
оролцож тэнцэн, дээрх мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байна.

6

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн
34.4 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт
тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд
холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг хэлтсийн даргаар томилсон тушаалыг
Төрийн албаны зөвлөлөөс яагаад хууль бус гэж үзсэн вэ гэхээр Төрийн албаны
тухай хуулийн 42 дугаар зүйлд түр орлон гүйцэтгэгчээр томилох нөхцлүүдийг зааж
өгсөн байдаг. 2011 оны Засгийн газрын 62 дугаар тогтоолоор батлагдсан журам
байдаг. Тус журамд заасан түр орлон гүйцэтгэгчийг гаднаас оруулж томилох
зохицуулалт байхгүй болсон.
Одоо мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1 -
43.3.3 дахь заалтуудад заасан нөхцлүүдээр түр орлон гүйцэтгэгч томилж байгаа.
Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн даргын албан тушаалд түр орлон
гүйцэтгэгчийг томилохдоо дээрх хуулийн нөхцлийг хангаагүй. Тиймээс түр орлон
гүйцэтгэгчээр томилох журам зөрчсөн тушаал байсан учир нэхэмжлэгчийг
хэлтсийн даргаар томилсон тушаал Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор
хүчингүй болсон байсан.
Нэхэмжлэгч талаас чөлөөлсөн тушаал болох Б/ дугаартай тушаалтай
маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар
илэрсэн нөхцөл, тогтоолыг үндэслэж маргаан бүхий тушаал гарсан. Томилох эрх
бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, хууль зүйн үндэслэлгүйгээр
гаргасан тушаал биш. Төрийн албаны тухай хуульд заагаад өгчихсөн байгаа.
Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар илэрсэн асуудалтай холбоотой
тухайн байгууллагад албан даалгавар хүргүүлнэ. Албан даалгаврыг эрх бүхий
албан тушаалтан заавал биелүүлэх шаардлагатай байдаг.
Энэ үүднээс Б/ дугаар тушаал гарсан. Мөн Б/ дугаар тушаалыг хууль бус
гэдгийг тогтоосон шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй. Анх нэхэмжлэл гаргахад
анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож гаргасан. Давж
заалдах шатны шүүхээс шинэ акт гаргах хугацаа олгосон байдаг. Хариуцагчийн
зүгээс хууль бус тушаал гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Бусад албан тушаалын
адил тусгай шалгалтыг зарлах, нэхэмжлэгчийг тусгай шалгалтын болзол,
шаардлагыг хангаж, хууль журмын дагуу тусгай шалгалтад орох эрхээр нь хангах
боломжтой гэдэг байдлаар тайлбараа хэлсэн байдаг. Дээрх агуулгаар буюу
захиргааны байгууллагын саналд үндэслэж давж заалдах шатны шүүхээс 1 сарын
хугацаатай түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий
шийдвэрийг хууль бус байсан гэдгийг тогтоогоогүй.
Нэхэмжлэгчээс хохирол нэхэмжилж байна. Гэм хорын асуудал яригдаж
байгаа. Хохирол төлүүлэхийн тулд аливаа этгээдийн хууль бус үйлдэл байх ёстой,
хохирогчид учирсан гэм хор, хохирол учирсан байх, эдгээрийн хооронд шалтгаант
холбоо байх ёстой. Чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоосон шийдвэр
байхгүй. Захиргааны байгууллагын зүгээс хамаарах арга хэмжээг авсан. Өөрөөр
хэлбэл Төрийн албаны зөвлөлд референт болон мэргэжилтний тусгай шалгалт
зарлуулах саналаа хүргүүлсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж
өгсөн байгаа. Тэгээд нэхэмжлэгчийн зүгээс мэргэжилтний тусгай шалгалтад
тэнцсэний дагуу Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх санал гаргасан. Үүний
дагуу мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон. Өөрөөр хэлбэл
нэхэмжлэгчийг томилсон энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг биелүүлж буй
явдал биш.
Тиймээс хариуцагч байгууллагаас ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй.
Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж тушаал гаргасан. Нэхэмжлэгч
талаас Төрийн албаны зөвлөлийн энэ тогтоолтой маргаагүй. Хууль бус үйлдэл

7

байхгүй байхад ямар үндэслэлээр хохирол шаардаж байгаа юм бэ? Тиймээс
нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрвээ
захиргааны шүүхээс чөлөөлсөн шийдвэрийг хууль бус шийдвэр гэдгийг
тогтоочихсон бол өнөөдөр бид энэ шүүх танхимд зогсохгүй байсан. Хэрэв
захиргааны шүүхээс тогтоосон бол хохирлын асуудал иргэний хэргийн шүүхээр
шийдвэрлэгддэг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох
баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн
шаардлагаас зарим хэсгийг хангаж, Мэдээллийн технологийн төв нэхэмжлэгч
Х.Б*******г 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын
17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын байранд томилж ажиллуулаагүй нь хууль
бус болохыг тогтоож, энэ хугацааны Мэдээллийн технологийн төвийн программ
хангамжийн мэргэжилтний албан тушаалын цалинг /АА-10 шатлалаар, төрийн
алба хаасан хугацааны зохих нэмэгдлийг тооцож/ нэхэмжлэгчид олгуулахаар
шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хугацаанд хамаарах хэсгийг
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл
маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
1.1. Нэхэмжлэгч Х.Б******* нь программ хангамжийн мэргэжилтэй,
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд 20******* оноос
программ хангамжийн мэргэжилтэн, хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн
төвийн даргаар ажилласан бөгөөд, энэ хугацаанд тус төвийн албан хаагчид
төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байсныг 2020 онд
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд “... Мэдээлэл технологийн
төвийн албан хаагч нар төрийн захиргааны албан тушаалтан байна” хэмээн албан
тушаалын ангилал өөрчлөгдсөнөөр албан хаагчдыг төрийн захиргааны албан
тушаалын ангилалд хамааруулжээ.
Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төвийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаал
болж ангилал өөрчлөгдөх энэ үед нэхэмжлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг /Сонгуулийн ерөнхий
хорооны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/******* дугаар, 2021 оны 2 дугаар
сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тогтоолоор/ түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд,
2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Мэдээлэл
технологийн төвийн захирлаар томилогдож, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны
өдрийн 02 дугаар тогтоолоор түүнийг Мэдээллийн технологийн төвийн захирлын
албан тушаалаас чөлөөлж, Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны
01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар түүнийг тус төвийн
Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж
ажиллуулсан байдаг.
1.2. Төрийн албаны зөвлөл хяналт шалгалтаар “төрийн жинхэнэ албан
тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зөрчил” гэж үзээд 2023 оны 3
дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоолоор “нэр бүхий албан хаагчийг
томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг
болгож”, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар
“Х.Б*******г тус төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгчээр томилсон” 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/*******
дугаар тушаалаа хүчингүй болгосон байна.
1.3. Х.Б******* энэ шийдвэртэй маргаж, “Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-
ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан

8

Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах,
ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний
өдрийн 1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар
сарын 16-ны өдрийн 323 дугаар магадлалаар Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-
ны өдрийн Б/ дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын
хугацаагаар түдгэлзүүлж, /дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Б/ дүгээр
тушаалыг хүчингүй болохыг дурдаж/ нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг
хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
1.4. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
захиалгаар Программ хангамжийн хэлтсийн мэргэжилтний сул орон тоонд
зарлагдсан сонгон шалгаруулалтад Х.Б******* орж 61,6 оноогоор тэнцэн, Төрийн
албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор
томилуулахаар нэр дэвшүүлснээр тус хорооны Мэдээлэл технологийн төвийн
захирлын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар
Х.Б*******г тус төвийн Программ хангамжийн хэлтэст мэргэжилтний албан
тушаалд 2 дугаар сарын 17-ны өдрөөс томилсон.
Хоёр. Нэхэмжлэгч “Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэрийн дагуу
Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд тусгай
шалгалт зарлаагүй, захиалга өгөөгүй, давж заалдах шатны шүүхээс магадлалаар
тогтоосон 1 сарын хугацаа дууссанаар албан тушаалаас чөлөөлөх үр дагавар
үүсгэсэн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр
тушаал хүчингүй болсонд тооцогдоно” хэмээн маргадаг ч ийм нөхцөл үүссэн гэх
үндэслэл доорх байдлаар тогтоогдсонгүй, харин хариуцагчийн “Х.Б******* нь
хэлтсийн даргын албан тушаалд тавигдах “******* жил төрийн алба хаасан байх,
үүнээс 6 жил эрхэлсэн түшмэлийн албан тушаал хашсан байх” шаардлагыг
хангахгүй тул хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт
зарлах нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээхгүй, харин энэ байдлыг харгалзан
нэхэмжлэгчийн ажилласан жилийн шалгуурт нийцүүлж тус хэлтсийн мэргэжилтний
албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлуулахаар захиалга
хүргүүлсэн нь шүүхийн шийдвэрийн хүрээнд гаргаж буй шийдвэр гаргах
ажиллагаа” гэх тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал,
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар
сарын 16-ны өдрийн 323 дугаар магадлалыг шүүх 7 дугаар сарын 18-ны өдрийн
1/1471 дүгээр албан бичгээр хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх
Мэдээллийн технологийн төвд хүргүүлсэн, нэхэмжлэгч талд 7 дугаар сарын 18-ны
өдөр гардуулсан байх тул магадлал 8 дугаар сарын 01-ний өдрөөр хүчин төгөлдөр
болж, 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор магадлалд заасан нөхцөл байдлыг
тодруулж, шинээр захиргааны акт гаргах, үгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар албан тушаалаас
чөлөөлөх үр дагавар үүсгэсэн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны
өдрийн Б/ дүгээр тушаал хүчингүй болсонд тооцогдох хууль зүйн үр дагавар
үүсэхээр байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаас үзвэл “...нэхэмжлэгчээс
төрийн албаны тусгай шалгалт өгөх боломжоор хангаагүйтэй холбоотойгоор эрх,
хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж тайлбарлан, хариуцагчаас бусад
адил нөхцөлтэй албан хаагчдын асуудал шийдвэрлэгдсэн, нэхэмжлэгчийг тусгай
шалгалтад оролцох боломжоор хангаагүй, маргаан бүхий шийдвэрээ эргэн харах
боломжтой болохоо шүүхэд илэрхийлсэн”, энэ ч үндэслэлээр магадлалын
шийдэлд хамаарах “дахин шинэ акт гаргах” захиргааны үйл ажиллагаа нь сул орон

9

тооны тусгай шалгалтын захиалгыг төрийн албаны шалгалтыг зохион байгуулж,
үнэлэх эрх бүхий байгууллагад буюу Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх, цаашлаад
тусгай шалгалтын үр дүнгээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Төрийн албаны
зөвлөлийн тогтоолын дагуу зохих эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа,
зөвшөөрлийг авч албан тушаалд томилох бөгөөд энэ шийдвэр гаргах ажиллагаа
хуулиар тогтоосон тодорхой хугацаа, журмын хүрээнд явагдана. Өөрөөр хэлбэл
шүүхийн магадлалд заасан “дахин гаргах шинэ акт”-ыг хариуцагч байгууллага
ямарваа шалгуур, журамгүйгээр шууд бие даан гаргах хууль зүйн боломжгүй.
2.2. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс
Программ хангамжийн хэлтэст референт, мэргэжилтний албан тушаалын сул орон
тооны сонгон шалгаруулалтыг зарлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны
өдрийн 1/86 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлсэн
нь шүүхийн магадлалд заасны дагуух шийдвэр гаргах ажиллагаа гэх хариуцагчийн
тайлбар үндэслэлтэй, үгүйсгэхээргүй байна гэж шүүх үзлээ. Учир нь магадлал 8
дугаар сарын 01-ний өдрөөр хүчин төгөлдөр болж, 9 дүгээр сарын 01-ний өдрийн
дотор магадлалд заасан нөхцөл байдлыг тодруулж, шинээр захиргааны акт гаргах
ажиллагаа хийгдээ эхлэх ёстой бөгөөд сонгон шалгаруулалтыг зарлуулахаар 2024
оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/86 дугаар албан бичгээр Төрийн албаны
зөвлөлд захиалгыг хүргүүлсэн нь энэ хугацааны дотор багтаж байна.
2.3. Тиймээс энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагавар бий болох нөхцөл
үүсээгүй, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй
болсон гэж үзэхгүй.
2.4. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан албан тушаалын
тодорхойлолтоор Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалын
ангилал, зэрэглэл нь төрийн захиргааны тэргүүн түшмэл, АА-3 байх бөгөөд Төрийн
албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд
хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд *******-оос доошгүй жил,
үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх”
ажилласан хугацааны шалгуур тавигддаг, уг шалгуур хуульд нийцсэн эсэхтэй
болон нэхэмжлэгч Х.Б******* 2024 оны 8 дугаар сард уг шаардлагыг хангаагүй
байсантай тэрээр маргаагүй, хариуцагч энэ үндэслэлийг Программ хангамжийн
хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлуулаагүй
үндэслэлээ болгосныг буруутгахгүй.
2.5. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд шинэ акт гаргах
хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэхдээ “Программ хангамжийн хэлтсийн даргын
албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлуулах” агуулгаар зааж
өгөөгүй, харин “Мэдээллийн технологийн төвийн албан хаагчдын албан тушаалын
ангилал өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан,
нэхэмжлэгчийг тусгай шалгалтад оролцох боломжоор хангаагүй” талаар дүгнээд,
хариуцагч “адил нөхцөл байдалтай албан хаагчдын асуудлыг шийдвэрлэсэн,
байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэрээ эргэн харж зохицуулалт
хийх боломжтой” гэснийг шийдвэрийн үндэслэлээ болгосон.
2.6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нөхцөл байдлыг тогтоож
дахин шинэ акт гаргах ажиллагааны хүрээнд хариуцагчаас Төрийн албаны тухай
хуульд заасан журмын дагуу сул орон тоонд сонгон шалгаруулалтын захиалга
өгөх, Төрийн албаны зөвлөл тусгай шалгалт зарлаж, шалгалтыг зохион байгуулж,
шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх,
хариуцагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулах,
Тагнуулын ерөнхий газраас лавлагаа /зөвшөөрөл/ авах ажиллагаа хийгдсэний
эцэст томилох шийдвэр гаргахаар байна.

10

2.7. Хариуцагчаас томилох үүрэг үүсэх хугацааны хувьд Төрийн албаны
зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх
болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын *******.1-д Зөвлөл
сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж  хамгийн өндөр оноо
авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр
дэвшүүлэхээр, *******.3-т нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий
байгууллага, албан тушаалтан Зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30
хоногийн дотор томилохоор, *******.10-т нэр дэвшигчийг томилохоос өмнө Нийтийн
албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай
тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авсан байхаар
хугацаа, журмыг тогтоосон, тодруулбал томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг
хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилох ажиллагаа хийгдэхээр
журамласан.
2.7. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн
Программ хангамжийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтад
тэнцсэн нэхэмжлэгч Х.Б*******г Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар
сарын 02-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор уг албан тушаалд томилуулахаар нэр
дэвшүүлж, Авлигатай тэмцэх газраас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр,
Тагнуулын ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэр дэвшүүлсэн
албан тушаалд томилоход татгалзах зүйлгүйг илэрхийлсэн байх тул нэр
дэвшүүлсэн албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор
томилох үүрэгтэй.
Гурав. Иймд энэ хугацаанд томилж ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй
нь дээрх үндэслэлүүдээр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хууль бусаар зөрчсөн байх тул томилж ажиллуулах үүрэг хариуцагчид
үүссэн хугацаанаас хойш ажлаар хангах хүртэл хугацааны үр дагаврыг
хариуцагчид хүлээлгэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан хуулийн зорилтод нийцнэ.
3.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн
41.4-т зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг
хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах
бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсгийн
“Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх
бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд
урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь
авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн
олгоно” гэсэн зохицуулалтыг хэрэглэж нэр дэвшүүлсэн албан тушаалд 2024 оны
11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор томилох үүрэг хариуцагчид үүссэн
хугацаанаас хойш томилж ажлаар хангасан 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг
хүртэлх хугацаанд ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг нэхэмжлэгчийн
эрхийг эрх зүйн аливаа үндэслэлгүйгээр зөрчсөн буюу хууль бус гэж үзлээ.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т зааснаар
төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд цалин
хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны,
зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэх бөгөөд
нэхэмжлэгчийн хувьд үндсэн цалин болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл
олгогдоно.
3.3. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.******* дахь хэсгээр эрх
олгосноор Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан төрийн
захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны
нэмэгдэл олгох журмаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид
төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл ижил хувь хэмжээгээр олгохоор, ******* дахь

11

жил (133 – 144 сар) ажилласан албан хаагчид 11 хувиар, 13 дахь жил (145 – 156
сар) ажилласан албан хаагчид ******* хувиар бодож олгохоор байх бөгөөд
нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2022 оны 4 дүгээр
сараас 10 хувиар, 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал 6
сарын хугацаанд 11 хувиар олгож байснаас үргэлжлүүлэн тооцвол 2024 оны 11
дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх
хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь 11 хувиар олгогдохоор
байна.
3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “ажилтан
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад
хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй”, 43 дугаар
зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн
даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх,
тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг
баталгаажуулах үүрэгтэй”-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн
хооронд үүсэх үеэс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ажил
олгогчийн үүрэг үүснэ.
3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг
хангаж, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны
өдрийг хүртэлх хугацааны Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн
технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн мэргэжилтний албан
тушаалын цалингийн АА-10 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг
11 хувиар тогтоон нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн
даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж
шийдвэрлэлээ.
Дөрөв. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэв.
4.1. Дээрх үндэслэлүүдээр Программ хангамжийн хэлтсийн даргын албан
тушаалд ажиллуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах
үндэслэлгүй.
4.2. Түүнчлэн анх томилсон шийдвэрийг хүчингүй болгох байдлаар ажлаас
чөлөөлсөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажлаар хангах
үүрэг хариуцагчид үүсэхгүй, улмаар энэ хугацаанд ажилгүй байлгасан гэж цалин
олгох үндэслэл үүсэхгүй тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 11
дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, энэ
хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг
хангах үндэслэлгүй байна.
4.3. Нэр дэвшүүлсэн албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн
дотор томилох үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас
нэхэмжлэгчид учруулсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар
шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг шаардахдаа
“авч байсан цалин”-аас буюу хэлтсийн даргын албан тушаалын цалингаас
тооцсоныг үндэслэлгүй гэж үзсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 33 дугаар зүйлийн
33.*******, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай
хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, *******7 дугаар зүйлийн
*******7.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******гийн нэхэмжлэлийн
шаардлагаас зарим хэсгийг хангаж, Х.Б*******г Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн
мэргэжилтний албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс томилж

*******

ажиллуулаагүй Мэдээлэл технологийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг
тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны
өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг уг албан тушаалын цалингийн
АА-10 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 11 хувиар тооцож
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс гаргуулан
нэхэмжлэгч Х.Б*******д олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Мэдээллийн технологийн төвд
даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Программ хангамжийн хэлтсийн даргын
албан тушаалд ажиллуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 10
дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх
хугацааны цалин хөлс гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй
болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар
зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2
дахь заалтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
521,037 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү
төлсөн 450,837 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, 35,100 төгрөгийг
хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс
гаргуулж тус тус нэхэмжлэгч Х.Б*******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14
хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА