Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00311

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-д холбогдох 4,653,833.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг 00-р хороо, С , М  гудамж 00/0 байр, Э Тауэр оффис 00 давхарт байрлах Т  ББСБ ХХК /ХХД:90150....., РД:671...., утас:75....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т  ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц.М  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ц.М  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 550727 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 142636 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,276,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,316,681.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,652.10 төгрөг, нотариатын зардалд 22,500.00 төгрөг, бүгд 4,653,833.50 (дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга найман зуун гучин гурав зууны тавь) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц.М-аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын 0-р баг, С 0/0 байрны 0 тоотод оршин суух, Б  овогт Ц-ийн М  /РД:  , утас:99....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ц.М  миний бие Т  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 4,653,833.50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,153,833.5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т  ББСБ ХХК нь иргэн Ц.М-д холбогдуулан 4,653,833.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 4,653,833.50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,153,833.5 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан 7,653,833.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М  нь нэхэмжлэлийн шаардлага 4,653,833.50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,153,833.5 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан 4,653,833.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.М  нь нэхэмжлэлийн шаардлага 4,653,833.50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,153,833.5  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,771 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 44,885.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 44,885.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Ц.М  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б