Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00307

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 768,401.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч  дүүрэг 0-р хороо, С-ын 0, Г  банкны төв байранд байрлах Г  банк ХК /ХХД:90070....., РД:20....., утас: 89....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. Х  нь 2024 оны 07-р сарын 23-ны өдөр Г  банктай ЗГ1915152727 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 840,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Б.Х  нь 3Г1915152727 зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 145 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 768,401.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г  банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын С  баг, З-ын гудамж 000-0 тоотод оршин суух, Т  овогт Б-ын Х  /РД: , утас:80....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Х  миний бие Г  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г  банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 768,401.13 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г  банк ХК хариуцагч Б.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 768,401.13 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х  нь зээлийн гэрээний үүрэгт 768,401.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 768,401.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,434 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 11,496 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Б.Х  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

ШҮҮГЧ                    Э.Б