| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00629/И |
| Дугаар | 103/ШШ2025/00553 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00553
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/00553 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, *******, * дугаар баг, ******* * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт - холбогдох 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т. нь манай малыг маллаж байгаад 34 хонь, 18 ямаа, 2 үхэрийг ямар ч үлдсэн сэг зэмгүй дутааж гэрээний хугацааг дуусгалгүй ээжийн бие муу байна гэж хэлээд 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр яваад буцаж ирээгүй. Иймд 34 хонийг 200,000 төгрөгөөр, 18 ямааг 150,000 төгрөгөөр, 2 үхэрийг 800,000 төгрөгөөр, 1 морийг 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 12,100,000 төгрөг, Говь-Алтай аймгаас хүний мотоцикл залилж унаж гарсан хохирлыг төлсөн 3,500,000 төгрөг нийт 15,600,000 төгрөгийг хуулийн дагуу Т.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Д.******* нэхэмжилсэн 15,600,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт - холбогдох 15,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамж 117,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ