| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00334/И |
| Дугаар | 137/ШШ2025/00313 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2025/00313
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-т холбогдох зээлийн 5,473,142.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, 0-р хороо, С тауэр 0 давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:63....., утас: 86....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г-ийн А нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 сарын 12-ны өдөр ЗГ2024041215114 тоот гэрээний дагуу IPhone15 Plus маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,458,000.0 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 5,473,142.85 төгрөгийг хариуцагч Г-ийн А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын 0-р баг, С 0/0 байрны 0-0 тоотод оршин суух, Б овогт Г-ийн А /РД: , утас: 88....../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г-ийн А нь “Т ББСБ” ХХК гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. “Т ББСБ” ХХК-аас нэхэмжилж буй 5,473,142.85 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,094,628.6 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Т ББСБ” ХХК нь иргэн Г.А-т холбогдуулан 5,473,142.85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 5,473,142.85 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,094,628.6 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-т холбогдуулан 5,473,142.85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага 5,473,142.85 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,094,628.6 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Г.А-т холбогдуулан 5,473,142.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага 5,473,142.85 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,094,628.6 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,520 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 51,260 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.А-аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 51,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б