Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00555

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00555

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур-Ус ААТҮГ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 896,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь халуун ус, цэвэр, бохир ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 889,476 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг нийт 896,976 төгрөгийн төлбөрөө барагдуулахгүй, хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул Б.*******аас 896,976 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжилсэн усны төлбөр 896,976 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур-Ус ААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 896,976 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 26,077 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 26,077 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,038 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ