| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08904/И |
| Дугаар | 191/ШШ2025/04833 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/04833
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 191/ШШ2025/048 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* /РД:5001226/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Ромео Жульета хотхон, Б , ******* ******* оршин суух, /РД:ОК8101112/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргүүдэд нийт 547,170,5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Будрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"******* ******* ******* нь зээлдэгч Я.тай 2022 оны 6 дугаар сарын 0-ны өдөр байгуулсан 22/Б-02 ******* зээл, барьцааны гэрээгээр 200,000,000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй зээл олгосон болно.
Зээлдэгч Я.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, зээлийн хүү 129,9,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүγ 2,620,667 төгрөг, нийт 62,004,197 төгрөгийг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.
2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.
Учир нь, "******* ******* ******* нь зээлдэгч Я.тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 22/15 ******* зээлийн гэрээгээр 72,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын .5 хувийн хүүтэй зээл олгосон бөгөөд тус зээлийн барьцаа хөрөнгө нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Я.тай байгуулсан 20/9 ******* зээл, 20/9 ******* барьцааны гэрээ, 20/9 ******* үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 22/Б-02 ******* зээлийн гэрээ, 22/Б-02 ******* барьцааны гэрээ болно.
Зээлдэгч Я.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт үндсэн зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,119,200 төгрөг, нийт 14,888,400 төгрөгийг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.
Анх нэхэмжилсэн 62,004,197 төгрөг дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт үндсэн зээл 199,990,000 төгрөг, зэлийн хүү 16,791,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,500,2 төгрөг, нийт 40,282,1 төгрөгийг гаргуулна. 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нэг зээлийн данс дээр бодогдсон.
Шөөрдлөнөө нийт 4,680,446 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Энэ нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү орж байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Барьцаа хөрөнгийн хувьд, Я. нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Залуучуудын өргөн чөлөө гудамж, , ******* ******* шилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 ******* гэрчилгээний дугаартай, Ү-22001567 ******* улсын бүртгэлийн дугаартай, 259.1 м.кв талбайтай, орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, -р хороолол , , зоорийн давхарын 8 ******* ******* шилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00052582 ******* гэрчилгээний дугаартай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоол зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Мөн одоо манай компанийн өмчлөлд шилжсэн байгаа улсын дугаартай, TOYOTA.Camry маркийн, 4T1BF1FK6GU5605 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг 45,000,000 төгрөгөөр үнэлж тус тус барьцаалсан тул эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/28858 дугаартай захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20/9 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарны 0-ны өдрийн 22Б-02 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Я.ын иргэний үнэмлэх, зээлийн дансны хуулга, зээл олголтын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Я.д холбогдуулан, хоёр зээлийн гэрээний үүрэгт 547,170,5 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хэдийгээр хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ,2022 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн 22/б-02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 129,9,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,620,667 төгрөг нийт 62,004,197 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлж байна.
******* ******* ******* болон хариуцагч Я. нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 0-ны өдөр №22/Б-02 дугаартай зээлийн гэрээ, 22/Б-02 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Залуучуудын өргөн чөлөө гудамж, ны 0 ******* ******* *******, эрхийн улсын бүртгэлийн Ү-22001567 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалж, 200,000,000 төгрөгийг сарын хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, мөнгө олгосон санхүүгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 29, 75-77, 100 дугаар тал/.
Мөн талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 22/15 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 72,000,000 төгрөгийг сарын .5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгчид олгохоор зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 7-74 дүгээр тал/
Тус гэрээнүүдэд зээлдэгч Я. нь гарын үсэг зурж, зээлийг эргэн төлөх үүрэг хүлээсэн байна.
.Нэхэмжлэгчийн 2022 оны 6 сарын 0-ны өдрийн 22/б-02 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнд 40,282,1 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Зохигчдын хооронд байгуулсан мөнгө зээлдүүлэх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,277,96 төгрөгийг нэмэгдүүлж, нийт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 16,791,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,500,2 төгрөг нийт 40,282,1 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдох ба гэрээний хугацаа дууссан болон үлдэгдэл төлбөрийн талаар хариуцагч маргаагүй, холбогдох тайлбарыг ирүүлээгүй байна.
4.Нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,277,96 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
5.Зээлдэгч Я.тай байгуулсан 2022 оны 6 сарын 0-ны өдрийн зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан байх бөгөөд хариуцагчаас 202 оны 1 сараас хойш зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ биелээгүй зөрчил үүссэн байхад нэхэмжлэгч нь шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүйгээс хариуцлагын үүрэг болох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж байна.
Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэжээ.
Иймд 2022 оны 6 сарын 0-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацааны хүү 4,98,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,500,2 төгрөг нийт 7,898,60 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан
Талууд 2022 оны 6 дугаар сарын 0-ны өдөр 22/Б-02 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, дугаар ******* ******* *******, 259.1 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /х.х-ийн 77-78 дугаар тал/
Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Ц. болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22001567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагчаас шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д, Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй., түүнчлэн 41.2-т, Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.
Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талуудаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 54,769,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,119,200 төгрөг, нийт 14,888,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Талуудын хооронд 2022 оны 5 сарын 19-ний өдөр 22/15 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд 72,000,000 төгрөгийг .5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгчид олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, санхүүгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-75 дугаар тал/
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 19-ний өдөр дууссан бөгөөд мөн адил хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 19-ний дууссан байхад нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь шаардах эрхийг шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,119,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгчээс дээрх гэрээний үүрэгт барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, дугаар хороолол, 62б , зоорийн давхрын 8 ******* ******* ******* авто зогсоол, улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашин, Сүхбаатар дүүрэгт 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* ******* *******, 259.1 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай зээлийн гэрээний 1.1-т ******* нь зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 19/52, 20/9 дугаартай барьцааны гэрээнүүд, 20/9, 20/Б-02 дугаартай үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд байгуулсан болно гэх бичвэрээр тэдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. /хх-ийн 7 дугаар тал/ Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн хувьд хуульд заасан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн тухайд, барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг ханэгах хугацаа, барьцааны зүйл байгаа газар, үнэ зэргийг заана гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.
Дурдсан үндэслэлээр 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай зээлийн гэрээний хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45 дугаар зүйлийн 45.1, 15 дугаар зүйлийн 15.1, 156 дугаар зүйлийн 156. дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.аас 2022 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн 22/Бб-02 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 129,9,50 төгрөг нийт 29,8,50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хүү 4,98,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,500,2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөг нийт 126,769,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,119,200 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9.Хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх зарчимтай болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талыг оролцуулах, түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 45 дугаар зүйлийн 45.1., 15 дугаар зүйлийн 15.1., 156 дугаар зүйлийн 156.. дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.аас 2022 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн 22/Бб-02 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 129,9,50 төгрөг нийт 29,8,50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хүү 4,98,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,500,2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22/15 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөг нийт 126,769,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,119,200 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., 154 дүгээр зүйлийн 154.4., Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я. нь үүргээ сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Залуучуудын өргөн чөлөө гудамж, , ******* ******* шилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 ******* гэрчилгээний дугаартай, Ү-22001567 ******* улсын бүртгэлийн дугаартай, 259.1 м.кв талбайтай, орон сууц, конторын зориулалттай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,51,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Я.аас 2,508,91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА