| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01025/И |
| Дугаар | 191/ШШ2025/05077 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05077
| 2025 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 191/ШШ2025/05077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* хэсэг гудамж, 22-11*******2 тоот хаягт оршин суух, Хаад овогт ******* Гансүх /РД:*******/-ийн гаргасан,
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1998-2000 оны хооронд хугацаанд хөгжмийн салаанд алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 1998 оноос 2 сараас 2000 оны 6 сар хүртэл хугацаанд Хилийн цэргийн 064 дүгээр ангид алба хаасан. Цэргийн тэтгэвэр тогтоолгох болоход цэргийн алба хаасан тухай баримт архиваас гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандах болсон.
Миний бие 1982 онд төрсөн бөгөөд одоо төрийн тусгай албанд цэргийн алба хаагчаар ажиллаж байна.
******* би 1998 онд 9 дүгээр ангидаа 10 жилийн 68 ******* сургуулиас 92 ******* сургууль руу шилжсэн. Ингэхдээ 92 ******* сургуулиас 064 дүгээр хилийн цэргийн ангид байрлаж хичээлдээ явдаг байсан. Анги, нэгтгэлийн байрнаасаа 10 жилийн сургуульдаа явдаг байсан. Нийслэлийн 10 жилийн 92 ******* сургууль нь Баянзүрх дүүрэгт байсан. 064 дүгээр цэргийн казармаасаа өглөө нь хичээлдээ яваад, хичээлээ тараад 064 дүгээр цэргийн ангидаа буцаж ирдэг байсан. 2 жил анги байрлалдаа байрлаж, сургуульдаа сураад 10 жилийн адистатаа авсан. Харин 064 дүгээр ангиас сертификат аваагүй.
Үндсэн хуулийн 17.1.4-т цэргийн ангид байсныг цэргийн алба хаасанд тооцно гэж заасан. Энд цэргийн алба хаасан сонсогч, сурагчийг хэлнэ гэж заасан.
Би өөрийгөө цэргийн сонсогч байсан гэж үзэж байна. Учир нь, 92 ******* сургууль нь 10 жилийн сургууль байсан. Сургуулиудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүүхдүүдийг цэргийн ангид байрлуулж, зарим үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын тулд цэргийн ангитай гэрээ байгуулдаг байсан. Энэ талаарх баримт байдаггүй. Тухайн үед 92 ******* сургууль нь гэрээгээр цэргийн сургууль байсан. Батлан хамгаалахын цэргийн бүжгийн сургууль гэж бас тусдаа байсан. Энэ сургуульд 8 ******* анги төгссөн хүүхдүүдийг авдаг байсан бөгөөд цэргийн сонсогч байсан гэж үзэж байна. Иймд ******* намайг Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1998 оноос 2000 он хүртэл хугацаанд хөгжмийн салаанд сурагч байсныг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Батзориг, Б.Дорждэрэм нарын тодорхойлолт, үнэмлэхийн 015461 *******тай Цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрэл зураг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №*******2 *******тай Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, 94 *******тай Үндэсний төв архивын тодорхойлолт, 2025 оны 02 ******* сарын 10-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 10 *******тай лавлагаа, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 08/715 *******тай лавлагаа, 2025 оны 02 ******* сарын 12-ны өдрийн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 08/584 *******тай лавлагаа, Хилийн 0164 дүгээр ангийн 2025 оны 02 ******* сарын 21-ний өдрийн 01/******* *******тай лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 ******* сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/19746 *******тай захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 5 ******* сарын 09-ний өдрийн *******0 *******тай, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн 2025 оны 5 ******* сарын 12-ны өдрийн 01/74 *******тай, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 5 ******* сарын 16-ны өдрийн *******02 *******тай лавлагаа болон хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхээс Б.Батзориг, Б.Дорждэрэм нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1998 оноос 2000 он хүртэл хугацаанд хөгжмийн салаанд сурагч байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 ******* зүйлийн 1*******5.1 дэх хэсэгт зааснаар, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу суралцаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 1*******6 ******* зүйлийн 1*******6.******* дахь хэсэгт, хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь цэргийн сонсогч байснаа тогтоолгох тухай хүсэлтийг үндэслэлийг, 1998 оноос 2000 оны хооронд Ерөнхий боловсролын арван жилийн 92 ******* дунд сургууль нь Батлан хамгаалах яамтай байгуулсан гэрээний дагуу цэргийн сургууль байсан тул энэ хугацаанд цэргийн сонсогч байсан гэж тайлбарлаж байна.
Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ гэж, 9.*******-т Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж тус тус заасан.
Архивын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №*******2 *******тай лавлагаагаар Тус архивт Хил хамгаалах ерөнхий газрын баримт хадгалагддаггүй тул *******д лавлагаа олгох боломжгүй гэж, Үндэсний төв архивын тодорхойлолтоор ...*******д холбогдох баримтыг шүүн үзэхэд лавлагаа гараагүй гэж, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 5 сарын 09-ний өдрийн *******0 *******тай албан бичиг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагчийн 1998-2000 оны тушаалд *******д холбогдох мэдээлэл байхгүй гэж, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 5 сарын 16-ны өдрийн *******02 *******тай албан бичигт Монгол улсын Зэвсэгт хүчинд цэргийн хөгжмийн салаанд Ерөнхий боловсролын хүүхдүүдийг хамруулдаг байсан тухай холбогдох баримтыг шүүн үзэхэд 19*******5 оны 5 сарын 8-ны өдрийн 68 ******* тушаалд МАХЦ-ийн *******5 ******* морьт *******нны хөгжимд бага насны 5 хүүхдийг авсан... гэж тус тус холбогдох албан бичгүүдийг ирүүлсэн байна.
Цэргийн албаны тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.11-д "цэргийн сурагч" гэж цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сургуульд суралцагчийг хэлнэ гэж заасан.
Дээрх хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн суралцаж байсан гэх Ерөнхий боловсролын 10 жилийн 92 ******* дунд сургууль нь цэргийн сургууль байсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хуульд зааснаар цэргийн сургууль гэдэгт цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сурууль байхыг ойлгохоор байна.
Хүсэлт гаргагч болон гэрчүүдийн ...1998 онд хөгжмийн салаа байгуулагдаж, нийт 18 хүүхэд 0164 дүгээр ангид байрлаж, Ерөнхий боловсролын 10 жилийн 92 ******* дунд сургуульд хичээллэдэг байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ гэж, 9.*******-т Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж тус тус заасан.
Хүсэлтийн агуулгаар Цэргийн сурагч байснаа тогтоолгох шаардлага гаргаж байна гэж үзэхээр байх бөгөөд хуульд зааснаар цэргийн сурагчийн суралцсан хугацааг цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд тооцохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 ******* зүйлийн 1*******5.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заасан байна.
Дурдсан үйл баримтуудаар хүсэлт гаргагч нь цэргийн сурагч байсан үйл баримт тогтоогдохгүй, цэргийн суралцаж байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.*******., 116, 118, 1************** ******* зүйлийн 1**************.1.1, 1*******5.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 ******* зүйлийн 1*******5.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* /РД:*******/-ийг 1998 оноос 200 оны хооронд Цэргийн суралцаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА