2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05787

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05787

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт ******* ******* *******-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.*******, гэрч Ч.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* онд Эрхүү хотод Улс ардын аж ахуйн дээд сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцахаар явж, онд төгсөж ирээд харъяа Нийтийн удирдах газрын Найрамдалын районы нийтийн трестэд оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эдийн засагчаар ажилд орсон. 1990 ны 6 дугаар сард энэ газар маань татан буугдаад, Нийтийн нэгдлийн харъяа болсон. Тэгээд 1991 оны 7 сарын сүүлээс 8 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд Нийтийн газруудыг нийлүүлээд гэдгийг байгуулаад, миний бие энэ газар 1990 оны 6 дугаар сараас 1991 оны 7 дугаар сар хүртэл эдийн засагчаар ажилласан.

Миний бие хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилийг тогтоолгох шаардлага бий болсон. Лавлагаа авахаар холбогдох бүхий л газруудаар явсан боловч баримт гарч ирээгүй. Одоо худалдаа гэж байхгүй. Би 1991 оныг дуусгалгүй ажлаасаа гараад хэлний курст суугаад хувийн хэвшилд ажиллах болсон. Одоогоор би хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон. Одоо бүрэн хэмжээгээр тэтгэвэрээ авах зорилготой байгаа юм. Иймд намайг оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийтийн удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 10, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2021 оны 3 дугаар сарын 12, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, №450317 дугаартай Ш.*******д оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, БНМАУ-ын , сайдын 1981 оны 12 дугаар сарын Дурсгалын хүндэт үнэмлэх, №233083 дугаартай Диплом, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.Сэр-Одын тодорхойлолт, түүний Хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн , й 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Монгол банкны захиргаанд гаргаж байсан Гомдлын шаардлага баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20847 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн Үндэсний төв архивын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/535 дугаартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 9/7560 дугаартай, Нийслэлийн архивын газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/459 дугаартай лавлагаа, тодорхойлолтууд хэрэгт авагдсан.

 

Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэл гаргажээ. 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Ш.******* нь 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Нийтийн удирдах газарт эдийн засагчаар ажилласан байна.

3.Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ш.*******д оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон №450317 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, БНМАУ-ын , сайдын 1981 оны 12 дугаар сарын Дурсгалын хүндэт үнэмлэх, №233083 дугаартай Диплом, гэрч Ч.Сэр-Одын мэдүүлэг, түүний Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд баримтуудаар тогтоогдож байна.

4.Иймд Ш.*******г дээрх хугацаанд улсад ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан овогт ******* ******* *******-г 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Нийтийн удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА