| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0037/З |
| Дугаар | 114/ШШ2025/0041 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 114/ШШ2025/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогт Цгийн Г******* /РД:П/,
Хариуцагч:*******-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Б овогт Ёгийн О*******-ийг оролцуулан
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн индексийн 114/2025/0037/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г*******, түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Э.Х, гуравдагч этгээд Ё.О*******, түүний өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г******* нь*******-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хурлын шийдвэр, дүнгээр Ц.Г******* нь тус багийн Засаг даргаар сонгогдсон гэх үндэслэлээр дугаар захирамжаар гуравдагч этгээд Ё.О*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Г*******ийг ******* багийн Засаг даргаар томилжээ.
2.2. Үүнийг эс зөвшөөрч Ё.О******* дээд шатны Засаг дарга болох*******-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Ё.О******* нь ******* багийн Засаг даргаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон, “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дээрх*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын , дугаар захирамжуудыг хүчингүй болгосон байна.
2.3. Нэхэмжлэгч Ц.Г******* нь*******-Уул аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Ц.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч С.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хамтран ажиллах тухай дугаартай албан бичгийг явуулсан. Миний бие Ц.Г******* нь*******-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн Засаг даргад нэр дэвшиж 179 санал буюу 90,4 хувийн олонхийн санал авсныг ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Шарын гол ******* багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжилсан.
3.1. Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар урьд ажиллаж байсан Засаг дарга Ё.О*******ийг чөлөөлж, мөн өдрийн дугаар захирамжаар намайг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* багийн Засаг даргаар томилсон.
3.2. Гэтэл гэнэт*******-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамж гаргаж, Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дугаар захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг үндэслэл болгон тус тус хүчингүй болгожээ. Ингэж хүчингүй болгосноороо Ц.Г******* миний ******* багийн иргэдийн 90,4 хувийн санал авч сонгогдсон хууль ёсны ашиг сонирхол болох ******* багийн Засаг даргаар сонгогдож ажиллах эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэж байгаа бөгөөд*******-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дугаар захирамжийг хүчингүй болгосноор миний ******* багийн Засаг даргаар ажиллах хууль ёсны эрх сэргэнэ.
3.3. Ё.О*******ийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нөхөн томилогдсон тул түүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Орон нутгийн сонгууль 4 жилийн давтамжтай байдаг бөгөөд энэ сумын хувьд уг давтамжийг алдагдуулж, сүүлд Засаг даргыг томилсон нь холбогдох хуулийг зөрчиж байна.
Иймд*******-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
4. Хариуцагч*******-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Э.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шарын гол сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Ё.О*******ийг ******* багийн Засаг даргаар томилсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж заасан. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсэх юм.
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.2-т “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно” гэж тус тус зааснаар Ё.О*******ийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байна.
4.2. Хуульд заасан Засаг даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсээгүй, багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр багийн Засаг дарга томилсон нь хуульд нийцээгүй байх тул*******-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дугаар захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг үндэслэн хүчингүй болгосон нь үндэслэлтэй.
4.3. Ё.О*******ийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан хугацаа үйлчлэхгүй. Учир нь тэрээр 8 дахь удаагийн сонгуулиар томилогдсон болохоос нөхөн томилогдоогүй.
4.4. Гуравдагч этгээдээс*******-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Шарын гол сумын Засаг даргын Тамгын газраас холбогдох материалуудыг авч үзэхэд Ц.Г*******ийг ******* багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол болон тэмдэглэл нь гарын үсэг дутуу, анхдугаар хуралдааны товоо иргэдэд хэрхэн тараасан нь тодорхойгүй байсан. Энэ нь өөрөө нэхэмжлэгч хууль ёсны дагуу бас томилогдсон гэж үзэхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээд Ё.О******* болон түүний өмгөөлөгч Ж.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ё.О******* 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан*******-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, ******* багийн Засаг даргад нэр дэвшиж, тус хуралдаанд оролцсон нийт иргэдийн 97.6 хувийн саналыг авсан. Улмаар сонгуулийн үр дүнг албажуулан Шарын голын сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр намайг Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэнд хүргүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар ******* багийн Засаг даргаар томилсон. Улмаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргаар М.М*******р томилогдсон.
5.1. Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Г*******ас тус багийн дараагийн иргэдийн Нийтийн Хуралдааныг хуралдуулж хурлын дарга болон бусад асуудлаар хуралдах хүсэлтийг хүргүүлсэн боловч Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/202 дугаар албан бичгээр “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоол хүчингүй тул хамтран ажиллах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж тов гаргаагүй байхад 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр*******-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж 03 дугаар тогтоол гаргасан гэх хуурамч материал бүрдүүлсэн нь харагдаж байна. Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоол баталж, тухайн тогтоолоор зөвлөлийн гишүүд ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас Соёлын ордонд хуралдуулахаар тов гарснаар Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 35 минутад Соёлын төвд хуралдаж ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар М.Г*******олонхийн санал авч сонгогдож тамга, тэмдэг гардаж авсан. Миний бие бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан тул багийн иргэдийн Нийтийн Хуралд энэ талаар өргөдлөө өгсөн. Миний бие ямар нэгэн байдлаар нөхөн сонгогдоогүй тул миний бүрэн эрхийн хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 4 жил байна гэж хуульд заасан байхад Ц.Г******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан шаардлагыг хангаагүй, ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож нэрээ дэвшүүлээгүй байхад Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дугаар захирамжийг гэнэт гаргаж, уг захирамжийн талаар надад урьдчилан мэдэгдээгүй, санал бодлыг сонсоогүй, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад бүдүүлэг томилгоо хийсэнд маш их гомдолтой байна.
5.2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосон*******-Уул аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.Г*******ийн*******-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс уг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...багийн Засаг даргыг сонгох хугацаа орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаатай уялдаж 4 жилийн давтамжтайгаар хийгдэх ёстой, Ё.О*******ийн хувьд бүрэн эрхийн хугацаа дууссан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч буй тайлбарын үндэслэлээ “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ё.О*******ийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч Ц.Г*******ийн хувьд холбогдох хууль, журмын дагуу томилогдоогүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
4. Хэргийн энэ тохиолдолд шүүхээс Ц.Г*******ийн тухайд ******* багийн Засаг даргаар томилогдсон эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу дугаар захирамж хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай юм.
5. Нэхэмжлэгч ******* багийн Засаг даргаар томилогдсон эсэх:
5.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******,*******,*******уудын иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд дугаар албан бичгээр “...иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарлаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргыг сонгох, тус хурлын зөвлөлийн гишүүнд иргэний төлөөлөл сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрийг гаргаж ажиллах” талаар хүргүүлсэн байх бөгөөд*******-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ц овогтой Г******* 179 санал буюу 90.4 хувийн олонхын санал авсан гэх үндэслэлээр ******* багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж,*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
5.2. Улмаар*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга дээрх тогтоолын дагуу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаараа ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан Ё.О*******ийг чөлөөлж, Ц.Г*******ийг тус багийн Засаг даргаар томилж тус тус шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ******* багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх үүссэн байна.
6. Хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх:
6.1. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлаад Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын , дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гуравдугаар дэд бүлэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагатай холбоотой буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргад тавигдах шаардлага, түүнийг томилох, чөлөөлөх, огцруулах, түүний бүрэн эрх, тухайн бүрэн эрхийн хугацаа, хариуцлага тооцох, гаргах шийдвэрийн талаар хуульчилсан бөгөөд тухайн бүлгийн зохицуул*******нь багийн Засаг даргад хамааралтай байна.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх талаар дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан бол тухайн шатны Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол шинээр нөхөн томилогдох Засаг даргад уг хугацаа хамаарахгүй талаар мөн зүйлийн 57.2-т хуульчилжээ.
6.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Г.С*******г тус сумын ******* багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатайгаар томилсон,
Коронавирус халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлын улмаас багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хойшлуулсан,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Г.С*******д тухайн өдрөөс 120 хоногийн хугацаагаар жирэмсний болон амаржсаны амр*******эдлэх чөлөөг олгосон,
Мөн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Ё.О*******ийг ******* багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 97,6 хувийн санал авсан Ё.О*******ийг ******* багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дугаар захирамжаар ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан Г.С*******г чөлөөлж, мөн өдрийн Б/14 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийг ******* багийн Засаг даргаар томилж батламжилсан болох нь тус тус нотлогдож байна.
6.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилсноор түүний бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилийн хугацаа тоологдох юм.
Хэргийн энэ тохиолдолд гуравдагч этгээд Ё.О*******ийн хувьд нөхөн томилогдоогүй, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны дагуу сонгогдож, дээд шатны Засаг дарга буюу Шарын гол сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар томилогдсоноор түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа тоологдож, 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусах байжээ.
6.5. Гэтэл*******-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга гуравдагч этгээдийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад түүнийг чөлөөлж, нэхэмжлэгчийг ******* багийн Засаг даргаар томилсон нь хууль бус бөгөөд уг шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
6.6. Нэхэмжлэгчээс “...гуравдагч этгээдийн хувьд ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц бүрдээгүй байхад багийн Засаг даргаар сонгогдож, томилогдсон, ******* багийн хувьд 2 дарга сонгогдож, өмнөх дарга нь тамга, тэмдэгээ өгөхгүй маргаантай байгаа” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдоогүй хурал нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болсон” гэж, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгч хуурамч нотлох баримт бүрдүүлж Засаг дарга” болсон хэмээн тус тус тайлбарлан маргасан.
Захиргааны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ба тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал гуравдагч этгээдийг сонгохдоо ирцээ бүрдүүлсэн эсэх, 2025 оны 04 дүгээр сарын 06, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдийн чухам аль нь хуульд нийцсэн эсэх асуудал нь*******-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
6.7. Түүнчлэн хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу доод шатны Засаг даргын захирамж холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээтэй болохоос өөр байгууллага буюу*******-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хянах, дүгнэх эрхгүй төдийгүй, маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг дуусаагүй байхад дараагийн Засаг даргыг томилсон гэж үзсэн, шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа энэ талаараа дурдсан атлаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед маргаан бүхий актад тусгагдаагүй үндэслэлээр хариу тайлбараа өргөтгөн тайлбарласныг хүлээн авах боломжгүй.
Мөн хариуцагч гуравдагч этгээдийг ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар сонгогдож томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн атлаа шүүх хуралдаанд томилогдоогүй мэтээр зөрчилтэй тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх:
7.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Г******* нь тус сумын ******* багийн Засаг даргаар томилогдсон боловч хариуцагчийн үйл ажиллагаа буюу маргаж буй 2025 оны дугаар захирамж үндэслэлтэй, өөрөөр хэлбэл өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байх тул уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Г*******ийн*******-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг тус тус баримтлан Ц.Г*******ийн нэхэмжлэлтэй,*******-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ