Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2025/0042

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 
Нэхэмжлэгч: Ш овогт Дгийн Х /РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан Аймгийн Засаг даргын шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:     Г.Н, 
Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга:   Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Дархан-Уул аймгийн Засаг даргын иргэн Д.Хоос О.Гд Дархан сумын 1 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, Д.Хоос О.Гд дээрх газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахыг даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн Д.Хоос 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэгж талбарын дугаартай 9993.0 м.кв газар эзэмших эрхийг О.Гд шилжүүлэх гэрээг байгуулснаар, Аймгийн Засаг даргад 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүсэлтээ гаргасан боловч, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сумын газрын даамал Б.Э*******гийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хариу мэдэгдэх тухай хуудсаар “...тухайн байршилд олгогдсон газруудад Газрын турхай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасны дагуу ирсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзаж хариу өгсөн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04501-А/491 дүгээр захирамжаар Дархан сумын , Үйлдвэрчний 1-7 тоотод 9993 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн ба 2019 оноос үеэл дүү болох О.Гтай хамтарч зориулалтын дагуу барилга эхлэх гэж 46 м.кв харуулын байр барьж үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн, 380 вольт тогийн техникийн нөхцөлийг авч, 250 метр газарт тог татаж, “Д” ХК-тай гэрээ байгуулж, 1 га газар тэгшилгээ хүнд машин механизмаар хийлгэж 20 машин оцефоор тэгшилж цэвэр усны шугам 20 метр түр шугам татан 100 гаруй сая төгрөгийн зардал гарган бэлтгэл ажлыг хийж байсан.
Тухайн ажлуудыг хийж эхэлсний дараа Дархан Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгууллагын газраас барилгаа барих тухай зөвшөөрөл авахаар очиж уулзсан боловч дугаар хорооллын энэ хэсэгт ерөнхий төлөвлөгөө батлагдана, нэгдсэн шугам татна тэр хүртэл хүлээ, хийж болохгүй дахин төлөвлөлт хийгдэж байгаа гэсний дагуу хүлээсээр өдий хүрлээ.
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хэсэгчилсэн төлөвлөлтөд орсон газарт 9-н газар эзэмшигчдийг дуудаж Дархан-Уул аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газрын байршил өөрчлөх зураг үзүүлж энэ төлөвлөлтөөр газрынхаа байршлыг өөрчлөх хүсэлтээ өг гэхээр нь байршил өөрчлөх тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард бичгээр болон цахимаар өгсөн боловч хариу өгөөгүй тул 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр биеэр очин уулзахад “дахин байршил өөрчлөх хүсэлтээ өг” хэмээсэн. Зааврын дагуу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн засаг даргад хүсэлт өгсөн бөгөөд тухайн оны 07 дугаар сарын 18-ны өдөр “2025 оны 7 дугаар сарын 08 өдрийн Засаг даргын захирамжийн төслөөс хасагдсан тул таны өргөдлийг буцаав” гэсэн мэдэгдэл ирсэн .
Энэ хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр энэхүү нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхээ үеэл дүү О.Гт шилжүүлэхээр нотариатаар орж, Д.Хоос О.Гт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг байгуулж, зохих баримтуудыг бүрдүүлэн газрын албанд аваачиж өгөхөд бидний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч...” гэж зааснаар Дархан Уул аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан билээ.
Мөн 07 дугаар сарын 30-ны өдөр газрын албанд өөрийн биеэр очиж мэргэжилтэнтэй уулзахад Д.Хоос О.Гд шилжүүлэх материалаа бүрдүүлж өг гэж бичиж өгсний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, өр төлбөргүйг нотлох төлбөр тооцоо нийлсэн актуудыг бүрдүүлж өгсөн. Тэгээд иргэний газрын эрх борлуулсны албан татвар 27,580,680 төгрөг мөн нэр шилжүүлэхэд м.кв тутамд 1’000 төгрөгөөр тооцож мод үржүүлэгт “” ХХК-д 9,993,000  төгрөг , хянан баталгааны төлбөрийг “й” ХХК-д 800,000 төгрөг тус тус төлсөн баримтуудыг эх хувиар нь хавсаргаж мөн egazar.gov.mn системээр хүсэлтээ явуулсан.
Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Дархан сумын газрын даамлын хариу мэдэгдлийг авсан, энэ мэдэгдэлд “шугам сүлжээ татах ажил дуустал тухайн байршилд олгогдсон газруудад ирсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, ...хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах, хэлбэр, байршлыг өөрчлөх зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа болно” гэсэн хариуг надад өгсөн боловч манай зэргэлдээх газар эзэмшиж байгаа М.М******* нэгж талбарын дугаартай 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Ё.В 4505900835 нэгж талбарын дугаартай 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, Д.О 2 нэгж талбарын дугаартай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тухайн газруудын байршлыг нь тус тус өөрчлөн өгч давуу байдал үүсгэж байх ба бидний газар эзэмших эрх хөндөгдөхийн зэрэгцээ, цаашид газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаанд саад учруулж байгаад гомдолтой байна.
Дээрх хариунд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай огт дурдаагүй байх бөгөөд бид газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан байхад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “...газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасныг дурдаж газрын даамал хариу өгч байгаа нь ойлгомжгүй, энэхүү заалт нь газар эзэмшихтэй холбоотой заалт гэж ойлгож байна.
Иймд Газрын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэхээр хуульд заасан байх тул энэ эрхийн дагуу гаргасан хүсэлтийг минь татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Дархан сумын ийн Үйлдвэрчний 1-7 тоотод байрлах 9993 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.Хоос О.Гт шилжүүлэх шийдвэр гаргахыг Аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ноос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хоос 2024 онд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж газар эзэмших эрхийг өөрчлөх, шилжүүлэх хүсэлт гаргаагүй байсан ба үүнийг газрын албаны цахим системээс харж болно. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад газрын кадастрт өөрчлөлт оруулах 7 хуудас материалыг өгсөн байдаг. Энэ хүсэлт нь манай байгууллагад 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргаас цохогдож, шилжиж ирсэн, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариу өгөх мэдэгдлээр хариуг Д.Ход хүргүүлсэн. Мөн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн огноотой газрын эзэмших эрхийг шилжүүлэх 8 хуудас бүхий хүсэлтийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас манай байгууллагад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжиж ирсэн байдаг ба хариуг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байгаа.
Газрын байршил өөрчлөх хүсэлтийг тухайн иргэдтэй нь уулзаж байршлуудыг тохирч, санал авсан. Тус саналыг Дархан-Уул аймгийн Засаг даргад уламжилсан. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор батлагдсан, уг тогтоолд Дархан-Уул аймгийн Дархан сумын , ******* дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл бүхий 6 хуудас бүхий баримт хавсралтаар ирсэн байдаг. Улмаар тус тогтоолд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Залуус 1 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан хуучин ийн ******* дүгээр хороололд байсан 10 иргэн, хуулийн этгээдүүдтэй уулзалт хийж, байршлыг тохирч, Дархан-Уул аймгийн Засаг даргад санал, захирамжийн төслийг хүргүүлсэн байдаг. 
Тус санал авах ажиллагаанд хурлын тэмдэглэл үйлдээгүй ба байршлын талаар аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй тохирсон зураг төсөл үйлдсэн байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, ******* дүгээр зүйлийн *******.10.5-д заасны дагуу Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.7-д заасны дагуу Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ гэж заасан байдаг. Тухайн нэхэмжлэлд дурдагдаад байгаа иргэн Д.О нь шүүхийн шийдвэрийн дагуу 9 дүгээр багаас байршил өөрчлөгдөж ирсэн. Иргэн Ё.Вг 14 дүгээр багаас 2024 онд шилжүүлэн байршуулсан. Иргэн М.М******* бол т байсан ба 2024 онд эзэмших газрынх нь байршлыг далий байсныг нь хөндлөн болж өөрчлөгдсөн байдаг. Засаг даргад танилцуулга хийсэн файл он, сар дараалалтайгаа файлаар байгаа. Засаг даргад танилцуулсны дараа хасагдаж ирсэн болохоор манайх хариу хүргүүлсэн. Эдгээр тайлбаруудын дагуу иргэн Д.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан сумын ийн Үйлдвэрчний 1-7 тоотод байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 9993 м2 талбайтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг О.Гт шилжүүлэх ******* дугаар гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзсан Дархан-Уул аймгийн Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2. Дархан сумын ийн Үйлдвэрчний 1-7 тоотод байршилтай маргаан бүхий 9996 м2 газрыг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар иргэн Д.Ход 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний газар эзэмших гэрээг байгуулж, мөн өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, ******* дугаарт бүртгэгдэж, уг гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримтын талаар маргаагүй болно.
3. Уг газрын анхны эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг О.Гд шилжүүлэхээр 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн ******* дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслэж эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хариуцагчид 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан боловч хариуцагч уг хүсэлтийг шийдвэрлээгүй ба сумын газрын даамал Б.Э******* нь  2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  хариу мэдэгдэх тухай хуудсаар “...шугам сүлжээ татах ажил дуустал тухайн байршилд олгогдсон газруудад Газрын турхай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасны дагуу ирсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй,..олгогдсон газруудад хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах, хэлбэр, байршлыг өөрчлөх зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа болно” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан хариу өгсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Дархан сумын ийн ******* дүгээр /*******/ хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дуусан, иргэн, аж ахйн нэгжийн байршилийг тохирч өөрчлөх ажлууд хийгдэж байгаа учир ерөнхий төлөвлөгөөний дагуу хэлбэр өөрчлөгдсөний дараа Засаг даргад уламжлахаар газрын албаны газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар шийдвэрлэсэн байсан” гэж тайлбарлажээ.
4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт, 38.3-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна, 38.3.1-т энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх, 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж тус тус хуульчилжээ.
5. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн хувьд хоорондоо хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхээ шилжүүлэх нь хуулийн дагуух харилцаа мөн бөгөөд тухайн газрыг эзэмшигч Д.Хоос О.Гт байгуулсан гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх этгээдэд хандаж, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэрээг байгуулж, газар эзэмшигч нь шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүсэлт гаргахдаа хуульд заасан шаардагдах баримт бичгүүдийг бүрэн хавсаргах, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байх шаардлагуудыг тус тус хангасан тохиолдолд сумын Засаг дарга 15 хоногийн дотор шийдвэр гаргахаар байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг хуулиар тогтоосон журмын дагуу шилжүүлэх болон хангуулах нөхцөл шаардлагыг ийнхүү тогтоосон, үүнээс өөр баримт, нөхцөл шаардлагыг хуулиар заагаагүй тул захиргааны байгууллага өөр нөхцөл шаардлага тавих хууль зүйн боломжгүй, өөр үндэслэлээр хүсэлтийг татгалзах нь ...хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.
6. Хэрэгт нэгж талбарын дугаартай 9993 м.кв талбайтай газар эзэмших эрхийг О.Гд шилжүүлэх газар эзэмшигч Д.Хын хүсэлт гараар бичсэнээр, газрын төлбөрийг төлсөн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн ******* тоот акт, эрх шилжүүлсний орлогын татвар төлсөн Худалдаа хөгжлийн банкны  2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн баримт, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ, 9993 м.кв газрын кадастрын зураг,  2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эхлэл цэг хангай” ХХК-д хянан баталгааны үнэ 800.0 төгрөгийг төлсөн баримт, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Хан Хөхий Булагт” ХХК-д ногоон байгууламжийн үнэ болох 9993.0 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргийг хавсарган хариуцагчид хандсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших эрх шилжүүлэх баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж маргадаггүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэрийг Аймгийн Засаг дарга гаргадаг, бүрэн эрхийн хэмжээндээ тухайн асуудлыг шийдвэрлэх байх, газрын албаны зүгээс захирамжийн төсөлд явуулсан гэж тайлбарладаг.
Энэ маргааны хувьд хариуцагч нь хуульд заагаагүй үндэслэлээр буюу . “...тухайн байршилд олгогдсон газруудад Газрын турхай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасны дагуу ирсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан татгалзлыг хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.
7.Тодруулбал, хариуцагчийн үндэслэл болгож буй “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Дархан сумын ийн ******* дүгээр /*******/ хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбогдуулан  дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дууссан, иргэн, аж ахуйн нэгжийн байршилийг тохирч өөрчлөх ажлуудыг хийж байгаа, ерөнхий төлөвлөгөөний дагуу газрын байршлын хэлбэр өөрчлөгдсөний дараа эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд бусдад шилжүүлэх асуудалд хамааралгүй байна.
8. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн татгалзлыг хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан сумын ийн нутаг дэвсгэр дэх нэгж талбарын дугаар бүхий 9993 м2 талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.Гд 2025 оны 05 дугаар сарын 23 өдрийн бүртгэлийн ******* дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэх шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
 Шүүхийн шийдвэр биелэгдэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч зохих хуулийн шаардлага хангуулан, нэхэмжлэгчийн Дархан сумын ийн нутаг дэвсгэр дэх нэгж талбарын дугаар бүхий 9993 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан татгалзалыг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн ******* дугаар, нэгж талбарын дугаартай, Дархан сумын ийн Үйлдвэрчний 1-7 тоотод байрлах 9993 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх Д.Хын хүсэлтийн дагуу 9993 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.Гд шилжүүлэн шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 
            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ            Д.НАРАНТУЯА