2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03509

 

 

 

 

     2025             04                  29                                                192/ШШ2025/03509

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Ар зайсангийн гудамж, *******, 59/3 байр, 02 тоот хаягт үйл ажиллагаагаа явуулдаг “Занаду резидэнс” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Наадамчдын гудамж, ******* худалдаа ******* тоот хаягт үйл ажиллагаагаа явуулдаг “Их наяд мандах” ХХК (РД:*******)-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 144,967,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Занаду резиденс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Майна компани хариуцагчтай 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдөр 110,993,900 төгрөгийн үнэ бүхий 24/ дугаартай “Бараа худалдах, худалдан авах, угсралт хийх гэрээ” байгуулсан байдаг. Гэрээний урьдчилгаа төлбөрт 89,495,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн. Гэрээнд зааснаар төлбөр хүлээн авснаас хойш 14-18 хоногт усны аанд усны нөөцийн савыг нийлүүлэх, мөн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор багтаан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн дотор суурилуулж, хэрэв заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэхгүй бол алданги төлөх саналыг гаргасан учир хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Их наяд мандах” ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны ******* дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 30 тн болон 52.5 тн багтаамжтай 2 ширхэг усны нөөцийн савыг насосны узелийн хамт 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгч, алдангийг төлөх талаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн учир эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.

 

Зохигч талууд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас... “Занаду резидэнс” ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Бат-Очирын Оюунбилэгт, Нөгөө талаас... “Их наяд мандах” ХХК, түүнийг төлөөж гүйцэтгэх захирал нар дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

...Хариуцагч нь... 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “Бараа худалдах, худалдан авах, угсралт хийх” гэрээнд заасан “30 тн болон 52.5 тн-ын багтаамжтай 2 ш цэвэр усны нөөцийн сав болон насосны узелийг нийлүүлэн угсралт хийж ажиллагаанд оруулан бүрэн хүлээлгэж өгөх” үүргийг Эвлэрлийн гэрээ байгуулагдаж, Шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх...,

...хуанлийн 15 хоногт багтаан 15,000,000 төгрөгийг,

...хуанлийн 30 хоногт багтаан 15,000,000 төгрөгийг,

...хуанлийн 45 хоногт багтаан үлдэх 25,466,950 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах...,

...энэхүү эвлэрлийн гэрээний 1.1.1-т заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн, нэхэмжлэгч талд актаар бүрэн хүлээлгэн өгсөн тохиолдолд 1.1.2.3-т заасан алдангийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөж, эвлэрлийн гэрээний 1.1.2.1, 1.1.2.2-т заасан нийт 30,000,000 төгрөгийг төлөх...,

...эвлэрлийн гэрээний 1.1.1-т заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн, нэхэмжлэгч талд бүрэн хүлээлгэн өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний урьдчилгаа төлбөр 89,495,000 төгрөг, алданги төлбөр 55,466,950 төгрөг, нийт 144,961,950 төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээний 1.1.2.3-т заасан хугацаа дууссан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөх...” гэж дурджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талууд эвлэрч, хариуцагч “Их наяд мандах” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 144,967,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 24/. дугаартай "Бараа худалдах, худалдан авах, угсралт хийх" гэрээнд заасан "30 тн болон 52.5 тн-ын багтаамжтай 2 ш цэвэр усны нөөцийн сав болон насосны узелийг нийлүүлэн угсралт хийж 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдөр хийж ажиллагаанд оруулан бүрэн хүлээлгэж өгч, уг ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн тохиолдолд алдангийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөж, хэрэв тохирсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй бол урьдчилгаа төлбөр 89,495,000 төгрөг, алданги 55,466,950 төгрөг нийт 144,961,950 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Занаду резидэнс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Их наяд мандах” ХХК-нд холбогдох 144,967,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 144,967,950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 24/. дугаартай "Бараа худалдах, худалдан авах, угсралт хийх" гэрээнд заасан "30 тн болон 52.5 тн-ын багтаамжтай 2 ш цэвэр усны нөөцийн сав болон насосны узелийг нийлүүлэн угсралт хийж ажиллагаанд оруулан бүрэн хүлээлгэж өгч гэрээнээс үүсэх үүргийг эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлбөр болох 55,466,950 төгрөгийг хуанлийн хоногоор 3 үе шаттайгаар нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 882,789.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их наяд мандах” ХХК-аас 441,394.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Занаду резидэнс” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД