2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03510

 

 

 

 

     2025             04                  29                                                192/ШШ2025/035*******

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Хасбанк” ХК (РД:2578697)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягтт оршин суух, ******* овогт ******* ******* (РД:УЗ950*******236)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,193,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус банктай 20**************1861 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 29,760,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээл 2,504,787.61 төгрөг, зээлийн хүү 1,427,780.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,232.83 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 1*******, зээлийн үлдэгдэл 27,255,*******2 төгрөг, хүү 1,905,*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,168 төгрөг, нийт 29,193,480 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 29,193,484 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 29,193,484 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлнө” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,193,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарыг ирүүлсэн, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр түүний 991925******* гэх дугаарын утас руу холбогдож мэдэгдэхэд “...ойлголоо, захирамжаа гарахаар очиж авна” гэх тайлбарыг хэлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,193,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,920 төгрөгийн 50 хувь болох 151,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч М.*******өөс тус бүр 151,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ТӨРБОЛД