| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/03888/И |
| Дугаар | 192/ШШ2025/03641 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03641
2*******5 05 ******* 192/ШШ2*******5/0341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ЙЙ93*******215)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, дугаар бичил хороолол, дугаар байр, 4 тоот хаягт оршин суух овогт (РД:)-нд холбогдох
95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
хариуцагчийн өмгөөлөгч ,
гэрч ,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 95,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч нь өөрийн таньдаг гэх хүнээс 85,000,000 төгрөгөөр экскаватор худалдаж авахаар тохиролцож, хамаатны эгч болох хариуцагч А.аас уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, А.ын нэр дээр экскаваторыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн “экскаваторыг худалдаж авч өгнө” гэсэн амлалтад итгэж, экскаваторын үнэ болох 95,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Хариуцагчтай түрээсийн болон санхүүгийн түрээс, зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй хэлцэл байгуулаагүй.
1.2.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс экскаваторын үнийг төлж дуусах үед буюу 2*******4 оны 05 дугаар сард хариуцагч нь цагдаа дагуулж ирэн хүчээр экскаваторыг авч явж бусдад худалдан борлуулсан. Иймд экскаваторын үнэ 95,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Зохигч талуудын хувьд ах, дүүсийн хүүхдүүд буюу үеэлүүд бөгөөд нэхэмжлэгчийн эцэг, эх нь хариуцагчтай уулзаж, нэхэмжлэгчийг экскаватор барьдаг, газар шорооны ажил эрхэлдэг, их ашигтай гэхээр нь экскаватор олчихвол үнийг нь төлж худалдаж аваад экскаваторыг ашиглуулъя гэсэн санал тавьсан. Улмаар нэхэмжлэгч нь гэх хүн экскаватор зарах гэж байгаа түүнийг авчих гэж хэлсний дагуу нэхэмжлэгчийг экскаваторыг шалгаж үзээд авахыг зөвшөөрч Hyundai Robex 2900 LC-7 загварын N8*******10734 арлын дугаартай шар өнгийн экскаваторыг худалдаж авч сарын 8,000,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай хөлслүүлэхээр болсон. Нэхэмжлэгч нь экскаваторыг 2*******4 оны 03 дугаар сард буцаан өгөх байсан боловч өгөхгүй байсан тул 2*******4 оны 05 дугаар сард буцааж авсан.
2.2.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А.д бэлэн мөнгө байхгүй байсан тул зээлээр авч, би ажиллуулаад зээлийн өрийг төлдөг байсан гэж тайлбарлаж байснаа хариуцагчийн зүгээс экскаваторын үнийг бүрэн төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгсний дараа А.аас үнийг гаргуулан гэж ийн данс руу шилжүүлсэн гэж өөр зүйл ярьж байна гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, Хаан банк дахь Б.*******ийн эзэмшлийн 504251091 дугаар дансны 2*******2 оны 03 дугаар сарын *******-ний өдрөөс 2*******3 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг,
Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк дахь А.ын эзэмшлийн 2*******04590 дугаар дансны 2*******2 оны 03 дугаар сарын 31, 2*******2 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдийн хуулга, Хаан банк дахь А.ын эзэмшлийн 5*******2977484 дугаар дансны 2*******2 оны 07 дугаар сарын 23, 25, 2*******2 оны 08 дугаар сарын 04, 2*******2 оны 10 дугаар сарын 17, 2*******2 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдийн хуулга, Голомт банк дахь А.ын эзэмшлийн 174510370 дугаар дансны 2*******2 оны 0 дугаар сарын 18, 2*******3 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдийн хуулга, Автотээврийн хэрэгсэл эзэмшиж, өмчлөх эрхийн лавлагаа, хариу тайлбар, итгэмжлэл, Хаан банк дахь эзэмшлийн 5*******989733 дугаар дансны 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуулга, техник түрээслэх үнийн санал гэх баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 5254 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг нотлох баримтаар гаргуулж, А. болон Б.******* нарын хоорондоо 991*******808, 9950058 дугаар утсаар харилцаж байсан зурваст үзлэг хийж тэмдэглэлээр баримтжуулж, гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 95,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хамаатны эгч болох хариуцагч А.ын “экскаваторыг худалдаж авч өгнө” гэсэн амлалтад итгэж, гэх хүнээс 85,000,000 төгрөгөөр экскаватор худалдаж авч, уг тээврийн хэрэгслийн үнийг хариуцагчаас гаргуулж, түүний нэр дээр экскаваторыг шилжүүлж, экскаваторын үнэд нийт 95,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Хариуцагчтай түрээс, санхүүгийн түрээс болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй хэлцэл байгуулаагүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь А., нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгчид уг орон сууцыг худалдаж авч өгөөгүй, нэхэмжлэгчийн эцэг, эх нь манай хүүхэд ажилгүй байгаад байна, та бүхэн экскаватор аваад хүүхдийг ажиллуулаад өгөөч гэж гуйсны дагуу нэхэмжлэгчийг экскаватороо сонгоод ав, тэгээд сарын 8,000,000-10,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигч талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 504251091 дугаар данснаас Хаан банк дахь хариуцагчийн эзэмшлийн 5*******2977484 дугаар данс руу 2*******2 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2*******3 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 95,000,000 төгрөгийг “miigaa eksgee”, “miigaa”, “miigaa eksgee tvrees” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4-33 дахь тал)
4.2.Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 504251091 дугаар дансанд 2*******2 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “таац экскаватор” гэх гүйлгээний утгаар 5554059548 дугаар данснаас ,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2*******2 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5554*******915 дугаар данснаас “taats” гэх утгаар 9,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5554059548 дугаар данснаас “taats” гэх утгаар 2*******2 оны 03 дугаар сарын 2-ны өдөр 50,000 төгрөг, 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 450,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба нэхэмжлэгч нь 2*******2 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ,000,000 төгрөгийг, 2*******2 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн 5*******2977484 дугаар данс руу шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4 дэх тал)
4.3.Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 504251091 дугаар дансанд 2*******2 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэртэй 2*******04590 дугаар данснаас 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа “maslo” гэх утгаар 44,500 төгрөг, “9950058” гэх утгаар 91,000 төгрөг, “tap” гэх утгаар 48,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн 4 дэх тал)
4.4.Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 504251091 дугаар дансанд 2*******2 оны 0 дугаар сарын 18-ны өдөр нэртэй 174510370 дугаар данснаас 500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа “shalank” гэх утгаар 0,000 төгрөг, “tosol” гэх утгаар 29,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн дахь талын ар тал)
4.5.Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 504251091 дугаар дансанд 2*******2 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэртэй 2*******04590 дугаар данснаас 1,0,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн 7 дахь талын ар тал)
4..А.ын өмчлөлд Hyundai Robex 2900LC загварын N8*******10734 арлын дугаартай, 5254УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжсэн. (хавтаст хэргийн 8, 105 дахь тал)
4.7.Хаан банк дахь А.Уранчимэг эзэмшигчтэй 5*******989733 дугаар данснаас 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 504300982 дугаар данс руу 85,000,000 төгрөгийг “экскаваторны мөнгө” гэх утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 109 дэх тал)
5.Зохигч талууд нь хоорондоо бичгээр гэрээ үйлдээгүй бөгөөд тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар зөрүүтэй тайлбар гаргаж байна.
Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбарын хүрээнд зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлно.
.Нэхэмжлэгчийн зүгээс 52-54 УН улсын дугаартай, Hyundai Robex 2900LC загварын тээврийн хэрэгслийг оос худалдаж авахдаа үнийг нь хариуцагчаар урьдчилж төлүүлж, дараа нь хариуцагчид үнийг нь төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж, уг тайлбараа нотолж хариуцагчийн данс руу нийт 95,000,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эцэг, эх нь гуйсны дагуу уг тээврийн хэрэгслийг худалдаж авч, нэхэмжлэгчид ашиглуулж сар бүр 8,000,000 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон, тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор сэлбэг хэрэгсэл авахад нь зориулж мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарлаж, банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Гэрч мэдүүлэхдээ “…Б.******* авах гэж байгаа учраас зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу 85,000,000 төгрөгөөр худалдсан…, өөрийнхөө нэр лүү шилжүүлж авахгүй юм уу гэж асуухад, зүгээрээ ах аа гэж хэлсэн…” гэж мэдүүлсэн, Хаан банк дахь А.Уранчимэг эзэмшигчтэй 5*******989733 дугаар данснаас 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 504300982 дугаар данс руу 85,000,000 төгрөгийг “экскаваторны мөнгө” гэх утгаар шилжүүлж, улмаар А.ын өмчлөлд Hyundai Robex 2900LC загварын N8*******10734 арлын дугаартай, 52-54 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжсэн, нэхэмжлэгч нь нийт 95,000,000 төгрөгийг “miigaa eksgee”, “miigaa”, “miigaa eksgee tvrees” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, экскаваторыг худалдаж авснаас хойших хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,14,500 төгрөгийг шилжүүлэх тухай бүрт нэхэмжлэгч нь “maslo”, “tap”, “shalank”, “tosol” гэх утгаар зарлагын гүйлгээ хийж байсан зэргийг харьцуулан үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид экскаваторыг худалдаж авч өгсөн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, хэрэв худалдаж авч өгсөн бол яагаад нэхэмжлэгчийн өмчлөлд экскаваторыг шилжүүлэлгүй хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, яагаад нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлж, гэрчилгээг солиулах үед өөрөө очоогүй вэ, яагаад тухайн экскаваторын сэлбэг хэрэгслийн зардлыг хариуцагч нь төлсөн, яагаад 10,000,000 төгрөгийг илүү төлсөн, энэ талаарх тохиролцсон нөхцөл нь ямар агуулгатай байсан бэ гэдгийг нэхэмжлэгч нь нотлоогүй.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гэрч ийн өмнө хүлээсэн үүргийг нь гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлж байсан мөнгөн дүн, гүйлгээний утга, хариуцагч нь түрээсийн төлбөрийн талаар шаардлага гаргаж байгаагүй зэргээс үзэхэд тухайн экскаваторыг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон гэж үзэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
7.Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нийт 95,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ “miigaa eksgee”, “miigaa”, “miigaa eksgee tvrees” гэх утгаар шилжүүлж байсан, 2*******2 оны 03 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд нийт 29,000,000 төгрөгийг “miigaa eksgee”, “miigaa” гэх утгаар хариуцагчид шилжүүлсэн, экскаваторт сэлбэг хэрэгсэл авах зардлыг хариуцагчаас гаргуулж байсан, хариуцагч нь 8,000,000 төгрөгөөр түрээслэсэн гэх боловч энэ талаарх баримт авагдаагүй буюу тогтоогдохгүй байгааг харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүссэний дагуу бусдаас экскаватор худалдаж авч нэхэмжлэгчид ашиглуулах, нэхэмжлэгч нь тухайн экскаваторыг ашиглаж олсон орлогыг хариуцагчтай хуваах нөхцөл бүхий хэлцэл буюу Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
8.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар хариуцагчийг 95,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мямгардоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД