2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03746

 

 

 

 

 

            2025             05               05                   192/ШШ2025/03746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, МН тауэр, 02 дугаар давхар, 205 тоот хаягт байрлах “Централ капитал ББСБ” ХХК (РД:6062725)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-нд холбогдох

 

Орон сууцны хөлсний төлбөрт 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Ц.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 20******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан орон сууцны хөлсний төлбөр 96,900,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Ц.*******оос 92,362,474 төгрөгийг гаргуулж “Централ капитал ББСБ” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Жаргалант хотхон, Махатма Ганди гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан боловч Ц.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж өдийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс дээр дурдсан орон сууцны хөлслөгч болж нэхэмжлэгч компанид хөлс төлөх үүрэгтэй. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөрийг “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн тодорхойлсноор 96,900,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөө сонгох, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд бэлтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдлыг нотлоогүй бөгөөд шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг ******* минут завсарлага олгосон боловч өмгөөлөгчийн зүгээс “өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломж олгоогүй, шүүгчид сахилгын гомдол гаргана” гэх тайлбар хэлж шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, хариуцагчийн зүгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд тайлбар гаргах боломжгүй гэх тайлбарыг гаргасан болно.

 

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 183/ШЗ2021/08493 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”, шийдвэр гүйцэтгэгчийн “Эд хөрөнгө хураах тухай” 21290792/06 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны “Үнийн санал ирүүлэх тухай” 4-179/*******85 дугаар албан бичиг, “Централ капитал ББСБ” ХХК-ийн 2022 оны “Хөрөнгийн үнэлгээг хүргүүлэх тухай” 01/351 дугаар албан бичгийн хуулбар, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20******* оны “Мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай” 4-179/102******* дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 20******* оны 5/14 дүгээр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах туахй тогтоол”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 00278 дугаар магадлал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигч талуудын хооронд 2018 онд байгуулагдсан ЗГ-201840 дугаар зээлийн гэрээ болон Б-210807 дугаар барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан”-г нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны хөлсний төлбөр 96,900,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Ц.*******оос 92,362,474 төгрөгийг гаргуулж “Централ капитал ББСБ” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Жаргалант хотхон, Махатма Ганди гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн боловч Ц.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж өдийг хүрсэн учир Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 96,900,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүх өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломж олгоогүй, шүүгчид сахилгын гомдол гаргана” гэх тайлбар хэлж шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, хариуцагчийн зүгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд тайлбар гаргах боломжгүй гэх тайлбарыг гаргасан болно.

 

4.Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Ц.*******оос 92,362,474 төгрөгийг гаргуулж “Централ капитал ББСБ” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Жаргалант хотхон, Махатма Ганди гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00278 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. (хавтаст хэргийн 3-9, 20-22 дахь тал)

 

4.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00278 дугаар магадлалыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдаж байгаа. (хавтаст хэргийн 5, 10-16, 18-19 дэх тал)

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00278 дугаар магадлалаар зохигч талуудын хооронд 2018 онд хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн. (хавтаст хэргийн 3-9, 20-22 дахь тал)

 

6.Тэгэхээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 165.6 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна” гэж тус тус зааснаар зөвхөн барьцааны зүйлийн үнээс өөрийн шаардлагаа хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй” гэж заасан нь барьцаалагч буюу “Централ капитал ББСБ” ХХК-ийн өмнө өмчлөгч буюу Ц.*******ын хүлээсэн үүрэг гэсэн агуулгагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох орон сууцны үнээс зөвхөн үндсэн үүрэг, хүү, анз, хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй болохоос шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэлх буюу орон сууцыг албадан худалдан борлуулах хүртэлх хугацаанд хамаарах зах зээлийн ханшаар орон сууцны хөлсийг шаардах эрхгүй юм.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.*******од холбогдох орон сууцны хөлсний төлбөр 96,900,000 төгрөг гаргуулах тухай “Централ капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******од холбогдох орон сууцны хөлсний төлбөрт 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан “Централ капитал ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД