| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04517/И |
| Дугаар | 192/ШШ2025/03747 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03747
*******25 05 05 192/ШШ*******25/03747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Сонсголон /*******/, Товчооны зам, ******* тоот хаягт байрлах “ЭСУ” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах “Анд булаг” ХХК (РД:6043828)-нд холбогдох
Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30,856,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн оролцов.
Шүүх нэхэмжлэлийг *******24 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30,856,500 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч компани нь *******21 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 04 тоот түрээсийн гэрээ байгуулж, нийт 4,3******* ширхэг бараа материалыг 3,000,000 төгрөгийн барьцаа байршуулан түрээслэн авч, 4,275 ширхэг бараа материалыг буцаан өгч, 37 ширхэг бараа, материалыг дутаасан.
1.2.Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу нийт 49,669,9******* төгрөг төлөхөөс 26,098,9******* төгрөгийг төлсөн ба дэнчин 3,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасаж *******,571,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй учир *******22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
1.3.Төлбөр барагдуулах гэрээний 3.2-т төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд үндсэн төлбөр *******,571,000 төгрөг, алданги 10,285,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч компанид нэхэмжлэлийн хувийг *******25 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “ЭСУ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, түрээсийн гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, түрээсийн гэрээний акт гэх баримт, “Анд булаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаярын хаягийг тогтоосон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогоосон тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас “Анд булаг” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанит холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30,856,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай байгуулсан *******21 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 04 тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хүрээнд *******22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч төлбөрийг төлөөгүй учир үндсэн төлбөр *******,571,000 төгрөг, алданги 10,285,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Энхбаярт *******25 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түүний шүүхэд мэдүүлсэн 88115705 дугаар утсаар холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “за ойлголоо” гэх хариу өгсөн, шүүх хуралдаан эхлэхийн өмнө 11 цаг 57 минутад залгахад “хариу өгөөгүй”, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2 дахь хэсэгт “…Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд *******21 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэг талаас барилгын туслах бараа материал түрээслүүлэх, нөгөө талаас түрээсийн төлбөрийг төлөх нөхцөл бүхий түрээсийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)
4.2.Зохигч талууд дээрх түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг тооцож, *******22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. (хавтаст хэргийн 8 дахь тал)
5.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрийн тайлбар, татгалзлаа илэрхийлэх, түүний үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Хэрэв хариуцагч талын зүгээс дээр дурдсан үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх журамтай.
6.Зохигч талуудын хооронд *******22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний гол нөхцөлөөс харахад тэдний хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг гэрээний дагуу хариуцагч компани нь *******22 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6,857,000 төгрөг, *******22 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 6,857,000 төгрөг, *******22 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 6,857,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдэгдэл төлбөрийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ.
Зохигч талууд гэрээндээ хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох талаар тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 432.6 дахь хэсэгт “...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй байна.
7.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг төлбөр барагдуулах гэрээнд заасан *******,571,000 төгрөгийг огт төлөөгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь уг тайлбарыг няцаагаагүй тул хариуцагч компаниас үндсэн төлбөр *******,571,000 төгрөг, алданги 10,285,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 30,856,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч компаниас 3*******,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Анд булаг” ХХК-аас 30,856,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Анд булаг” ХХК-аас 3*******,232.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД