| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/00659/И |
| Дугаар | 192/ШШ2025/03893 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03893
2025 05 08 192/ШШ2025/03893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, ******* центр, ******* тоот хаягт байрлах “Өндөрбуянт холдинг” ХХК (РД:2047764)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Зайсан гудамж, Стадион оргил /*******012/ Оргил стар хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* (РД:)-нд холбогдох,
Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч ,,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Гэтэл хариуцагч нь уг гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 131,250,000 төгрөгийг төлөөгүй болох нь компанид хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Уг төлбөрийг хариуцагчаас шаардахад манай нөхөрт компаниас бэлэглэсэн гэж тайлбарлаж байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуульд нийцээгүй гэж үзэж байна гэжээ.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан үйл баримтын хувьд маргаангүй ба уг гэрээг байгуулахдаа гэрээнд заасан төлбөр төлөгдсөн гэх агуулгаар байгуулсан. гэх хүн нэхэмжлэгч компанид 2005 оноос 2022 он хүртэл ажилласан ба ажиллах хугацаанд ажлын үр дүнгээс шалтгаалж компанийн зүгээсыг шагнах тухай ярьж байсан. Үүний дагуу маргаан бүхий орон сууцыгд шагнал болгон шилжүүлсэн. Тухайн үед нь уг орон сууцыг эхнэр болох хариуцагч Ц.*******гийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн үед удирдах ажилтнуудаа орон сууцаар шагнах, бусад ажилтнууддаа орон сууцны 30 хүртэл хувийг өгч урамшуулдаг байсан юм билээ. Нэхэмжлэгч компанийн захирал нас барсны дараа шинээр томилогдсон захирал нь асуудалд ийнхүү хандаж байна гэж үзэж байна.
2.2.Нэхэмжлэгч компанийн хувьд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байсан бол шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж өөрөөр тайлбарлаж байна. Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ямар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоодохгүй байна. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэх агуулгатай гэрээ байгаа боловч бэлэглэлийн гэрээний шинжтэй гэрээ байгаа гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1.Үндэслэлтэй хийгдсэн байр эзэмших анхны захиалагчийн гэрээг үндэслэж гуравдагч этгээд дараагийн гэрээг байгуулсан. Тийм учраас дараагийн байгуулагдсан гэрээ эхний хүчин төгөлдөр гэрээг үндэслэж хуулийн дагуу хийгдсэн. Хамгийн гол нь бэлэглэлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны дугаар захирамж, аудитын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагч талаас хариу тайлбар,ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тодруулга гэхы гарын үсэг бүхий нотариатч гэрчилсэн баримт, хариуцагч Ц.******* болон нар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулан авч, гэрч ,, нараас мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч компани нь орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч төлбөр болох 131,250,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, уг төлбөрийг хариуцагчаас шаардахад манай нөхөрт компаниас бэлэглэсэн гэж тайлбарлаж байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуульд нийцээгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн орон сууцыг хариуцагчийн нөхөр болохд бэлэглэсэн, хэдийгээр зохигч талуудын хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан боловч бэлэглэлийн гэрээний шинжтэй байдаг гэж тайлбарлаж байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хүчин төгөлдөр гэрээний үндсэн өмчлөлд шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.
5.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Зохигч талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
5.2.Тус гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь хариуцагчид Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьж хүлээлгэж өгөх, хариуцагч нь 131,250,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. (хавтаст хэргийн 15 дахь тал)
5.3.Хариуцагч нь дээрх гэрээний төлбөр болох 131,250,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлөөгүй талаар зохигч талууд маргаангүй.
5.4.Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх хариуцагч Ц.******* нь 20******* оны 05 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлж, улмаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Б.Баяржаргал, нарын өмчлөлд шилжсэн. (хавтаст хэргийн 50 дахь тал)
5.5.Гэрч нь 2005 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК-нд ажиллаж байсан. (хавтаст хэргийн 44-47 дахь тал)
6.Нэг талаас зохигч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус, хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэж, нөгөө талаас уг гэрээ нь төлбөр төлөгдсөн гэх агуулгаар анх байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарлаж маргаж байна.
6.1.Энэ тохиолдолд шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу тайлбарлах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, зохигч талуудын агуулгын хувьд нийцсэн, харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарласнаар тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, улмаар хүчин төгөлдөр байдлыг дүгнэх боломжтой юм.
6.2.Зохигч талуудын тайлбараар хариуцагч нь 2016 онд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөр болох 131,250,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй,
нэхэмжлэгч компани нь компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт гарах хүртэлх уг төлбөрийг шаардаж байгаагүй болох нь тогтоогдсон,
хариуцагч нь төлбөр төлөөгүй шалтгаанаа уг орон сууцыг нэхэмжлэгч компанид ажиллаж байсанд бэлэглэсэн гэж тайлбарлаж байгаа,
гэрч нь “…г барилга хариуцсан дэд захирлаар томилж байсан. Үүнийг ерөнхий захирал н.Төмөрхүү бид 2 зөвлөлдөж байгаад тавьж байсан. Тэгээд энэ хүнд орон сууцны туслалцаа үзүүлсэн…” гэж,
гэрч “…ажилчидаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалинг нэмэх боломж байдаггүй байсан… Бид нарын барьж байсан бодлого нь барилгын инженер, техникийн ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд өөрт байгаа ганц материал болох байртай холбоотой байранд хөнгөлөлттэй үнээр оруулж байсан…, Хариуцагч намайг 2015 онд гүйцэтгэх захирал болох үед энэ байрыг эзэмшиж байсан… тухайн үед ашиглалтад байсан байр нь… зээлийн барьцаанд байсан…, банк хэсэгчилэн чөлөөлдөг… Улсын бүртгэлийн байгууллагаас заавал гэрээтэй байхыг шаардаж байсан. Тэгэхээр бид нар стандарт гэрээтэй. Яагаад гэвэл банк түүнийг нь үнээ унагааж зарж байна уу гэдгийг нь хянадаг учраас бид нарын бүртгэлд явуулсан бичиг банк дээр очиж хянагддаг…” гэж тус тус мэдүүлсэн зэргийг харьцуулан үзэхэд гэрээ байгуулах үеийн зохигч талуудын хүсэл зориг нь “нэг талаас орон сууцыг 131,250,000 төгрөгийн хөлстэйгээр барьж нөгөө талд хүлээлгэж өгөх, нөгөө талаас 131,250,000 төгрөгийн хөлсийг төлөх” нөхцөл байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6.3.Харин нэг талаас нэхэмжлэгч компанийн удирдах албан тушаалд ажилладаг ажилтанд ажлын үр дүнг үнэлж орон сууц өмчлөлд нь шилжүүлэх, нөгөө талаас ажлын үр дүнг бий болгох, түүний шагналыг хүлээж авах хүсэл зоригийн илэрхийлэл байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
6.4.Иймд зохигч талууд нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г үнэн санаанаасаа бус хэлбэрийн төдий, улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор үйлдсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” байгуулжээ.
6.5.Тодруулбал, зохигч талууд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт “Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж заасан шагнал олгохоор нийтэд амлах харилцаа үүссэн, энэхүү харилцааг халхавчлах зорилгоор дээр дурдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг үйлдсэн гэж үзнэ.
Дээрх хүсэл зоригийн хувьд зохигч талууд төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6.6.Иймд нэхэмжлэгч талын хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх шаардлага үндэслэлгүй.
7.Нэгэнт зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмчлөлийг хууль ёсны гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заажээ.
8.1.Нэхэмжлэгч компани нь 2016 онд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор 2024 оны 01 дүгээр сард шүүхэд хандсан нь дээр дурдсан 75.2.2-т нийцэхгүй боловч нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн аудитын дүгнэлт гарснаар шүүхэд хандсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үедээ шүүхэд хандсан гэж үзсэн болно.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь маргаан бүхий Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны 56 дугаар байрны 166 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компани нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхгүй юм.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зохигч талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 884,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 814,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Өндөрбуянт холдинг” ХХК болон Ц.******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 884,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 814,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД