| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03447/И |
| Дугаар | 192/ШШ2025/03894 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03894
*******25 05 08 192/ШШ*******25/03894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 02 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, ******* тоот хаягт үйл ажиллагаагаа явуулдаг “Дашваанжил групп” ХХК (РД:*******25191)-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******15.02.05-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших манай компанийн Автомашин хийгээр цэнэглэх станц №4-ийн хажууд байрлах тоног төхөөрөмжийн агуулахад дэлбэрэлт болсон. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын *******17.07.17 өдрийн №03 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолд: "...Энэхүү дэлбэрэлтийн улмаас манай компанийн ажилтан ахуйн хий цэнэглэх станцын цэнэглэгч ******* хийгээр шатдаг баллоныг цэнэглэхдээ дүрэмд заасан хэмжээнээс илүү дүүргэж "Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм" -ийн 3.5.42 /савны хамгийн их дүүргэлтийн түвшин 85 хувиас хэтрэхгүй байх/ гэсэн заалтыг зөрчиж ажлын байрны тодорхойлолт, цэнэглэгчийн аюулгүй ажиллагааны заавар дахь хориглосон заалтыг тус компанийн цэгийн борлуулагч нь өөрийн хариуцсан баллон хадгалах зориулалтын бус агуулах руу хийтэй баллон оруулж цэгийн борлуулагчийн ажлын байрны тодорхойлтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж мөн аюулгүй ажиллагааны зааварт хориглосон заалтыг тус тус зөрчиж хийн баллон хадгалах зориулалтын бус агуулахад шатах хийтэй баллоныг оруулж уг баллоноос шатах хий алдагдсанаас дэлбэрэлт үүсэж тус компанийн эд хөрөнгөд *******, ******* нар болгоомжгүйгээр их хэмжээний хохирол" учруулсан болох нь тогтоогдсон. Хариуцагч нарын учруулсан хохирол болох 45,410,858 төгрөгийн хохирлыг шаардаж *******23.02.22 өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсэж, хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байсан. Гэтэл хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлэхгүй алга болсон. Шүүхээс түүний оршин суух СХД -р хороо, ******* тоот хаягаар мэдэгдэх хуудсыг явуулсан боловч уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаар СХД -р хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн. Шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр *******ийн эрэн сурвалжлахаар уг иргэний хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, цагдаагийн байгууллагад даалгасан хэдий ч хариуцагч олдоогүй учир уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******24.12.02 өдрийн 26367 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан...Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч компанид бүлэглэж, хамтран гэм хор учруулсан байдаг учраас шаардлагыг тусгаарлаж, тус тусад энэ хэргийг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа, энэ талаар эрүүгийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх тогтоолоос харагдана. Иймд дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Отгоны /РД:/-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******24 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ*******24/26367 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх-7/
Иймд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох (РД:)-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД