Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00294

 

 

 

 

 

 

 

 

                                                                       

                                                                      301/ШШ2025/00294

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Г банк Архангай салбарын хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Лг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн А.Хажидсүрэн нар оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г банк Архангай салбарын захирал Б.И шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 301/Ш32025/00957 тоот захирамж гарсан. Совогтой Л нь зээл төлөхгүй банкийг хохироож байна. Иймд иргэн Совогтой Лг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч С.Л нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/R000832098-2024/05/21 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 301/Ш32025/00957 тоот захирамж гарсан. Совогтой Л нь зээл төлөхгүй банкийг хохироож байна. Иймд иргэн Совогтой Лг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү...гэв.

 

 2. Хүсэлт гаргагч Г банкны Архангай салбараас:

- Г банк Архангай салбарын захирлаас олгосон 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/198 дугаартай итгэмжлэл,

- Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШЗ2025/00957  дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г банкны А салбарын захирал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Лг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Г банкны А салбар болон С.Л нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/R000832098-2024/05/21 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай хугацаатай зээлийн гэрээ байгуулсан нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтээр тогтоогддог.

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь С.Лд холбогдуулан 8,141,347.72 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр С.Л нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан

-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар С.Л нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн А аймаг Х сум Ө ... дугаар баг, Д .. тоотод бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шаргачин овогт Сийн Л /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт Снийн Л /РД:.../-г эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох             С.Лг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагч Г банк Архангай салбар, утасны дугаар: 90010159/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР