2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03997

 

 

 

 

 

 

 

 

 

2025           05          12                                    192/ШШ2025/03997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Бэгдү ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах, “Тотрусь союз” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* виллаж, 8 дугаар байр, ******* тоот хаягт байрлах, “Бүрэн констракшн” ХХК (РД:6121217)-нд холбогдох,

 

Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,351,419,577.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,351,419,577.5 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АГ22 дугаартай “Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, захиалагчийн тусгайлан захиалсан багтаамж, даац, үзүүлэлт бүхий зөөврийн болон худалдааны зориулалттай 6 ширхэг лифтийг нийлүүлж, угсарч, суурилуулах, хариуцагч нь 963,946,385 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

1.2.Нэхэмжлэгчийн зүгээс захиалагчийн тусгайлан захиалсан багтаамж, даац, үзүүлэлт бүхий барилгын зураг төслийн хэмжээг загвараар томруулан хийгдсэн лифтийг захиалан үйлдвэрлүүлж, үйлдвэрлэгчээс Монгол Улсад үндсэн үнэ, тээвэр, татвар хил гаалийг бүрэн өөрсдөө хариуцаж төлж авчирч, 4 лифтийг бүрэн суурилуулсан. Хариуцагч нь нийт 63,000,000 төгрөг төлж, үлдэх 900,946,385 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд үндсэн төлбөр, хугацаа хэтрүүлсний алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээнд төлбөрийг хэрхэн яаж төлөх, гүйцэтгэгч байгууллага нийт 6 лифтийг хэрхэн яаж суурилуулах эсэх, суурилуулсны дараа хэрхэн хүлээлгэж өгөх, өгөөгүй тохиолдолд, суурилуулж хүлээлгэн өгсний дараа алдангийн асуудал яригдана. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээнд нийт 70 хувийг төлснөөр гэрээ баталгаажна гэж заасан байдаг. Иймд хариуцагч компани 63,000,000 төгрөгийг төлснөөр энэ гэрээ баталгаажсан эсэх асуудал хөндөгдөж байгаа. Лифтийг суурилуулаад туршилт хийгээд, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа 30 хувийг төлнө гэж заасан байдаг. Бодит байдал дээр хүлээж авч, хүлээлгэж өгсөн, туршсан эсвэл мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан эсэх нь нотлох баримтаар нотлогддоггүй. Лифтийн суурилуулалтын хувьд баруун талын блокт суурилуулалтын ажил хийгдээгүй. 4 лифтийг огт суурилуулаагүй. Ачаа тээврийн тусгай зориулалттай лифтийг огт хараагүй, хүлээлгэж өгөөгүй.

2.2.Алдангийн хувьд нийт гэрээний үнийн дүнгээр тооцож байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө, зарим хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёр лифтийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргахгүй байгаа. Үлдэгдэл ажил гүйцэтгэгдээгүй тул бид ямар нэгэн гэрээний төлбөр болон алдангийг төлөх үүрэггүй. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Тотрусь союз” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тооцоо нийлсэн акт, итгэмжлэл,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрээ сунгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК, Ариг банк ХК-аас зээл хүсэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Бүрэн констракшн” ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,351,419,577.5 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АГ22 дугаартай “Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, захиалагчийн тусгайлан захиалсан багтаамж, даац, үзүүлэлт бүхий зөөврийн болон худалдааны зориулалттай 6 ширхэг лифтийг нийлүүлж, угсарч, суурилуулж өгөхөөс 4 лифтийг суурилуулсан, цаашид 2 лифтийг суурилуулах боломжтой боловч хариуцагч нь 63,000,000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 900,946,385 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул уг төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу лифтийг хүлээлгэж өгөөгүй, 2 лифтийг суурилуулсан, мөн алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцсоныг хүлээн зөвшөөрөхүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 197,441.2 ам.долларын болон *******1,425.6 ам.долларын үнийн дүн бүхий АГ22 дугаартай “Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулагдсан. (хавтаст хэргийн 8-15 дахь тал)

4.2.Дээр дурдсан гэрээнд өөрчлөлт оруулахаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

4.3.Гэрээний дагуу захиалагч тал буюу хариуцагч нь нийт 63,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал буюу гүйцэтгэгчид төлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 16 дахь тал)

4.4.Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч компанид 2022 оны ******* дүгээр сарын *******, 2022 оны ******* дүгээр сарын 21, 2022 оны 12 дугаар сарын 15, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хариу албан бичиг илгээж байсан, нэхэмжлэгч компанийн зүгээс 2022 оны ******* дүгээр сарын 14, 2022 оны ******* дүгээр сарын 22, 2022 оны 12 дугаар сарын 19, 2023 оны ******* дүгээр сарын 27, 2023 оны 03 дугаар сарын 29, 2023 оны 09 дүгээр сарын 27, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд хариуцагч компанид мэдэгдэл, албан бичиг хүргүүлж байсан үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 33-39 дэх тал)

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний гол нөхцөл нь нэг талаас захиалсан цахилгаан шатыг нийлүүлж, угсарч, суурилуулж өгөх, нөгөө талаас түүний төлбөрийг төлөх нөхцөл байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.1.Гэрээний дагуу хариуцагч нь хүн зөөврийн 4 ширхэг лифтний үлдэгдэл 553,223,857 төгрөгийн төлбөрөөс *******0,644,771.4 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр, 138,305,964.25 төгрөгийг цахилгаан шатны холболт тохируулга-механик ажил дууссанаар 20 хоногийн дотор, 138,305,964.25 төгрөгийг цахилгаан шатыг Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргаж магадлал оруулах хугацаанд, үлдэх 165,967,157.1 төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамнаас дугаар авч ашиглалтад өгөх хугацаанд, худалдааны зориулалттай машин өрөөтэй 1, машин өрөөгүй 1, нийт 2 ширхэг лифтний үнэ 347,722,528 төгрөгийн төлбөрөөс 104,316758.4 төгрөгийг үйлчилгээний төвийн барилгын угсралтын ажил дууссанаар, 139,089,*******1.2 төгрөгийг цахилгаан шатыг Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргаж магадлал оруулах хугацаанд, үлдэх 104,316,758.4 төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамнаас дугаар авч ашиглалтад өгөх 10 хоногийн хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.

 

6.Зохигч талуудын тайлбараар гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

 

6.1.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

6.2.Гэвч уг үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна.

 

6.3.Нэхэмжлэгч компанийн зүгээс цахилгаан шатны магадлал гаргуулахтай холбоотой Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргасан эсэх талаар баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй, хариуцагч компани энэ талаар тайлбар гарган мэтгэлцээгүй учир хүн зөөврийн 4 ширхэг лифтний үнээс *******0,644,771.4 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр, 138,305,964.25 төгрөгийг цахилгаан шатны холболт тохируулга-механик ажил дууссанаар 20 хоногийн дотор, 138,305,964.25 төгрөгийг цахилгаан шатыг Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргаж магадлал оруулах хугацаанд төлөх үүргийг зөрчсөн гэж үзнэ.

 

6.4.Худалдааны зориулалттай лифтийн төлбөрийн хувьд “үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил дууссан” огноо тодорхойгүй боловч хариуцагч компанийн 2022 оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 22/167 дугаар албан бичигт “...Лифт суулгах цаг хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 15-аас байх боломжтой...” гэж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23/72 дугаар албан бичигт “...төрийн байгууллагуудын холбогдох зөвшөөрлүүд удсаны улмаас барилгын ажил түр саатсан, мөн одоо цаг агаар хүйтэрч байгаа тул хүйтрэхээс өмнө тах бүхний зүгээс лифт суурилуулалтын ажлаа эхлүүлэхийг хүсч байна...” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэмэлт гэрээ байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил дууссан” байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.5.Иймд хариуцагчийг худалдааны зориулалттай лифтний хувьд 104,316,758.4 төгрөгийг үйлчилгээний төвийн барилгын угсралтын ажил дууссанаар, 139,089,*******1.2 төгрөгийг цахилгаан шатыг Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргаж магадлал оруулах хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

6.6.Хэдийгээр хариуцагч нь худалдааны зориулалттай лифтийг нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй тул төлбөрийг төлөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас худалдааны зориулалттай лифтийг нийлүүлж, угсарч, суурилуулах үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нэхэмжлэгчийн үйлдэл нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэж заасанд нийцжээ.

 

6.7.Түүнчлэн, иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь худалдааны зориулалттай 2 ширхэг лифтний үнийг төлөх хуваарийг зөрчсөнөөр нэхэмжлэгч нь уг 2 ширхэг лифтийг суурилуулахаас татгалзсан учир үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч компанийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

6.8.Иймд нэхэмжлэгч нь 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэж зааснаар хугацаа хэтрүүлсний хохирлыг шаардах эрхтэй.

 

7.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 4-т “Энэхүү нэмэлт гэрээний 1.2-д заасан хугацаанд эхний төлбөр хийгдээгүй тохиолдолд үндсэн гэрээний 4.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.

 

7.1.Нэгэнт хариуцагч нь хүн зөөврийн 4 лифт, худалдааны зориулалттай 2 лифтийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул 4 лифтний хувьд 2023 оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс, 2 лифтний хувьд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй.

 

Алданги тооцоолол.

 

Нэхэмжлэгч компанийн зүгээс Барилга, хот байгуулалтын яаманд хандаж, суурилуулсан лифтэд дугаар авч ашиглалтад өгсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх учир алдангийг сүүлийн төлөх төлбөр ороогүй дүнгээс тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хүн зөөврийн зориулалттай 4 ширхэг лифтний урьдчилж төлөх 387,256,699.9 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 221 (2023.*******.*******-2024.06.******* хүртэлх) хоногийн алданги 85,583,730.7 (387,256,699.9*0,1%*221хоног=85,583,730.7) төгрөг, худалдааны зориулалттай 2 ширхэг лифтний урьдчилж төлөх 243,405,769.6 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 233 (2023.10.19-2024.06.******* хүртэлх) хоногийн алданги 56,713,544 (243,405,769.6*0,1%*233 хоног=56,713,544) төгрөг болно.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 4 лифтний үлдэгдэл төлбөр 553,223,857 төгрөг, алданги 85,583,730.7 төгрөг, 2 лифтний үнэ 347,722,528 төгрөг, алданги 56,713,544 төгрөг, нийт 1,*******3,243,6*******.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 338,175,917.8 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,915,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 5,224,168.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1, 224 дүгээр зүйлийн 224.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Бүрэн констракшн” ХХК-аас 1,*******3,243,6*******.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тотрусь союз” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 338,175,917.8 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Тотрусь союз” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,915,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бүрэн констракшн” ХХК-аас 5,224,168.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тотрусь союз” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ТӨРБОЛД