| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00254/И |
| Дугаар | 301/ШШ2025/00314 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 301/ШШ2025/00314
| 301/ШШ2025/00314 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Пын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг Ө сум Х баг Б гэх газар оршин суух, М овогт Бийн Бэд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “1,190,400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Пын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн ба уг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч Л.А нь уг гэмт хэргийн улмаас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭМЖЖ эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Асралт мед эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 1.190.400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.Б.Бээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.190.400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Бийн Б нь Ааймгийн Пын газрын ахлах П Ц.М нь хохирогч Агийн нийгмийн даатгалд төлөх ёстой 1,190,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг төлбөрийг Ад бүгдийг төлж барагдуулсан. Барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт бүгд авагдсан. Би 1,190,400 илүү мөнгө төлсөн тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хохирогч н.Агийн биед учруулсан хохирол болох 1,190,400 төгрөгийг гаргуулах талаар байна. Хариуцагчийн хувьд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар буюу шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Энэ хохирол нь эргэлзээгүйгээр төлөгдсөн байна. Эхний удаа 1,797,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны эхний хэлэлцүүлэгт явагдаад, дараа нь сэтгэл санааны хохирлыг завсарлага төлсөн байх тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Хариуцагч Б.Бээс дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байгаа шалтгаан нь хохирогч н.Адъяа нь Б.Бээс авсан хохирол төлбөрийг эрүүл мэндийн санд нөхөн төлөөгүй үйл баримт байна. Нэг ижил хохирлыг н.Ад төлж, давхар эрүүл мэндийн даатгалын санд төлнө гэсэн зүйл байхгүй. Уг төлбөр нь н.Агийн биед учруулсан хохирлын төлбөр гэж үзэж байна. Б.Б хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын 81 дүгээр хуудсанд 1,797,000 төгрөг төлсөн гээд Б.Б, н.А нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. 5 хоногийн завсарлага аваад н.Агийн Хаан банкны 5135703163 тоот дансанд 3,727,380 төгрөг төлсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирол хор уршгийг тогтоохдоо тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлнэ гэсний гарсан мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул давхардуулж төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах
А аймгийн Э мийн дын хийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/57 дугаартай лавлагаа,
А аймгийн Ш шний хийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар,
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
А аймгийн Пын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/215 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн Пын газар нь хариуцагч Б.Бэд холбогдуулан “1,190,400 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр тус тус хуульчилжээ.
Б.Бийн хохирогч Л.Ад учруулсан гэм хорын улмаас Л.Адъяа нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,190,400 төгрөг зарцуулагдсан байна.
П төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцох бөгөөд бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид төлөгдсөн 1,190,400 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/57 дугаартай лавлагаа, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар тогтоогдлоо.
Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа хохирогч Агийн нийгмийн даатгалд төлөх ёстой 1,190,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг төлбөрийг Адъяад бүгдийг төлж барагдуулсан. Барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт бүгд авагдсан. Би 1,190,400 илүү мөнгө төлсөн тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, Б.Бээс 1,190,400 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулах талаар баримт хэрэгт авагдаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, А аймгийн Э мийн дын хийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/57 дугаартай лавлагаа, А аймгийн Ш шний хийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр хариуцагч Б.Бээс 1,190,400 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А аймгийн Пын газрын хариуцагч Б.Бэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг тул шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр, хариуцагч Б.Б нь шүүх хуралдаад хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар шүүх цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А аймгийн Пын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасан П төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлд хамаарч байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 1,190,400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .. тоот дансанд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР