Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

301/ШШ2025/00321

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дугаар хороо, З хороолол .. байр .. тоотод оршин суух Т овгийн Цын У /ИБД: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын .. дугаар баг, Б хын гудамж ... тоотод оршин суух Б овгийн Дын Дид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б, Д.О /цахимаар/

Хариуцагч: Д.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Дид холбогдуулан самар худалдах, худалдан авах гэрээний үүрэг 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

Би 2021 оны 9 сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд самар заруулахаар 1 килограммыг нь 18000 төгрөгөөр тооцож 2 тн 640 кг самрыг В.Бөд нийлүүлсэн. Нийлүүлсэн самар зарагдсаны дараа мөнгөө авахаар В.Бөөс шаардахад чиний самрын мөнгө 40,000,000 төгрөгийг Д.Дид шилжүүлсэн. Д.Доос мөнгө авсны дараа чиний 40,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би 40,000,000 төгрөг Д.Дид шилжүүлэх зөвшөөрлийг В.Бөд өгөөгүй. Би В.Бөд самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Дид хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.Уд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Бийн хэлсний дагуу Д.Д 2,000,000 төгрөг, Р.Б 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би хариуцагч Д.Доос В.Бийн авах 31,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Б Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар самар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. В.Б самар худалдан авах зорилгоор Д.Дид 40,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Д.Д самар нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Самраа нийлүүлээгүй, мөнгийг буцааж өгөөгүй. Ийм учраас В.Б худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээгээ цуцалж, 40,000,000 төгрөгийг шаардаж байгаа юм. Энэ шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн. Ц.У, В.Б нарын хооронд самрын тооцоо байсан. Уг тооцоог харилцан дуусгавар болгоод Д.Доос авах 40,000,000 төгрөгөө шаардах эрхийг нь Ц.Уд шилжүүлсэн. Шаардах эрхийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.8 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Ц.У өөрөө нэхэмжлэл гаргаж явж байсан, нэхэмжлэл гаргаснаас хойш шаардах эрх шилжүүлсэн гэдэг зүйлийг яриад тайлбарлаад байдаг. Иймд энэ талаар тайлбар хэлэхэд шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчид заавал мэдэгдэхгүйгээр, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр шилжүүлэх боломжтой. Зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэн байвал зохино гэдэг шаардлага Иргэний хуулийн 123 дугаар дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан. Үүний дагуу шаардах эрхээ шилжүүлж байгаа талаараа В.Б Д.Дид мэдэгдээд, Д.Д үүнийг хүлээж авсны үндсэн дээр самрын 40,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр Ц.Угийн данс руу шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр шаардах эрхээ В.Б Ц.Уд шилжүүлсэн бөгөөд Д.Д үүнийг хүлээн зөвшөөрч Ц.Уд төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан үйл баримт байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш яагаад баримт үйлдсэн бэ гэхээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хангуулж сүүлд шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар В.Б, Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болох нь нотлогдсон. Үүний дагуу В.Б 40,000,000 төгрөгөө шилжүүлчихсэн. Энэ нь баримтаар тогтоогдсон. Шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн. Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас Ц.У В.Бийн Д.Дид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг шаардах эрхийг нь хуульд заасны дагуу шилжүүлж авч, шаардаж,  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд дэмжиж оролцож байгаа. Хавтаст хэргээс анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судалсан.  Уг баримтыг ямар зорилгоор судлуулсан бэ гэхээр хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, энэ мөнгийг В.Бөд өгөх гэтэл В.Б Ц.Уд өг гэсэн тул энэ мөнгийг Ц.Уд байсан гэдэг тайлбар хэлдэг. Энэ тайлбараас бодит байдал харагдаж байна. Энэ мөнгийг н.Ж шилжүүлсэн. Мөнгөө өгөөгүй учраас энэ мөнгийг буцааж В.Бөд өгөх гээд байсан гэдэг үйл баримтууд байсан болох нь харагдаж байна. Дараагийн дугаарт хариуцагч өнөөдрийн шүүхэд гаргаж байгаа эцсийн тайлбартаа би энэ мөнгийг буцаагаад өгчихсөн гэж хэлдэг. Үүнээс үзэхэд энэ мөнгийг буцааж өгөх ёстой байсан болохоо ухамсарласан, буцааж өгөх байсан гэдэг үйл баримт харагдаж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар хөдөлшгүйгээр нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр самар худалдах, худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн гэдгийг хариуцагч Д.Д үгүйсгэдэггүй. Энэ үйл баримт бүрэн тогтоогдож байгаа. Дараагийн асуудал нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу В.Б, Д.Д нарын хооронд самар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчихсэн. Тухайлбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу самар худалдах, худалдан авах зорилгоор 43,000,000 төгрөг шилжүүлэх, Д.Д самар нийлүүлэх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй.  Өөр харилцаа үүссэн харилцааг хольж хутгах гэж бас янз бүрээр үзэж байна. Тиймээс шүүх нотлох баримтыг үнэлэхдээ талуудын шүүх хуралдаанд оролцож байгаа байр суурь, дотоод эрх ашгийн хүрээнд дүгнэх байх гэж би ойлгож байна. Тийм учраас гэрч Р.Б, гэрч В.Б, гэрч Г.М нарын мэдүүлгээр 40,000,000 төгрөгт самар нийлүүлэгдээгүй, мөнгийг нь буцааж өгөөгүй, өгөх ёстой байсан гэдэг процесс хэвээр байсан болох нь илэрхийлэгдэж байна. Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэр гарах үеийн болон өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах үеийн нөхцөл байдал, хэргийн талаарх баримтууд ижил байна. Тиймээс энэ хүрээнд Ц.Угийн мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаар В.Б Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 39, 41, 42 дугаар зүйлд заасан аман харилцаа үүссэн. Үүнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж шүүх дүгнээд, уг гэрээний дагуу шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн байна. Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Мөн В.Б гэдэг хүн Д.Доос самар авах гээд мөнгө шилжүүлсэн. Гэтэл Д.Д цаанаасаа ямар хүмүүсээр самраа гүйцэтгүүлээд, дундаас нь ямар ашгаа харах нь хувь хүмүүсийн  асуудал юм. Бусад этгээд рүү мөнгөө шилжүүлчихээд, тэдгээр этгээдүүд рүүгээ чиглэж нэхэмжлэл гаргаад, шүүхийн шийдвэр гаргуулаад, мөнгөнийхөө зарим хэсгийг авчихсан байгаа. 9,000,000 төгрөгөөсөө илүү мөнгө авчихсан. Үүнийг Р.Б илэрхийлж байгаа. Д.Д гуай үүнийг үгүйсгэхгүй байна. Тэгэхээр Ц.Угийн 40,000,000 төгрөгийг В.Б нь олоод аваарай гэдэг. Дараагийн нэг үйл баримтыг нь шүүх дүгнэхэд дараах зүйлс харагдаж байна. В.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцож байгааг харгалзан үзэх хэрэгтэй.  40,000,000 төгрөг өгчхөөд, нэхэмжлэх эрхийг нь шилжүүлчхээд, үүний дараа дахиад, энэ 40,000,000 төгрөгийг чинь өгчихсөн гээд хариуцагч баримт гаргаад ирэнгүүт энэ 30,000,000 төгрөг бол тусдаа асуудал гэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 07-нд 30,000,000 төгрөг орж ирээд тохирсон зүйлс нь бүтэхээ болингуут нь би 2024 оны 11 дүгээр сарын 14-нд 29,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнтэй холбоотой асуудал байвал жичдээ нэхэмжлэл гаргаад явах эрх нь нээлттэй юм. В.Б рүүгээ чиглэсэн нэхэмжлэлээ жичдээ гаргаад явах эрх нь нээлттэй. Тусдаа харилцаа юм. Тиймээс шүүх энэ агуулгаар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн,

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бид нар самар авахаар болсон, та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Бын хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Зүүнхараагийн харьяат Ж.М, н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самранд явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 дугаар сарын 10-нд В.Бөөс миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр Уын Хаан банкны данс руу 12,000,000 төгрөг, Бийн Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг, Эын Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг, Бийн Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Бөөс 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой нэр бүхий хүмүүст өгөх ёстой гээд хамтарч ажиллах гэж байгаа учраас энэ мөнгөнүүдээ хуваарилаад шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд Р.Б, бид 2 мөнгөө өгсөн ч үлдсэн хүмүүс маань мөнгөө гаргаагүй. Тэгээд та нар мөнгөө гарга гэсэн чинь та гэрээгээ хийчих, би мөнгөө хийчихье гэсэн. Тэгээд Р.Б руу мөнгөө шилжүүлэх байсан ч Р.Б хөдөө явсан учраас миний дансаар орж ирэхээр нь шилжүүлсэн. Үүнийг хамааралгүй гэж Ц.У болон өмгөөлөгч нарт нь тайлбарлаад байгаа юм. В.Бийн мөнгийг би шилжүүлсэн гээд явцын дундах юмаа хүртэл тайлбарлаж хэлж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа жил нь Ц.У би өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна,  В.Б мөнгө өгөхгүй байна гээд уйлаад гуйхаар нь Р.Б бид хоёр өрөвдөөд В.Б рүү шилжүүлэх ёстой байсан 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт мөнгийг Ц.У рүү шилжүүлчихсэн гэж үзэж байгаа...” гэсэн,

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.У гэдэг хүн чинь нэхэмжлэлийн шаардлагаа В.Бөөс шилжүүлж аваад мөнгө нэхээд байгаа. Тэгэхээр В.Б, Д.Д нар ямар харилцаатай болохыг, Д.Д, Ц.У нар ямар харьцаатай болохыг харгалзан үзэх ёстой. Ц.У Д.Д 2 бие биеэ танихгүй. Ц.Угээс Д.Д мөнгө аваагүй. Самар бэлтгэн нийлүүлэх, самар худалдах зарах эрх үүрэг үүсээгүй. Харин Д.Д В.Б, Г.М, н.М, н.М, Р.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Шаардах эрх шилжсэнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр В.Бөөс Д.Дийн данс руу шилжиж орсон 40,000,000 төгрөгийг Д.Доос шаардах эрхтэй болохоос биш, өөр мөнгө шаардах эрх байхгүй. Д.Д болон В.Б нарын хооронд 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн байгааг үгүйсгэхгүй. Энэ самар худалдаж авч өгөөрэй гээд шилжүүлсэн мөнгө биш. Энэ бол нэр бүхий хүмүүст тарааж өгөөрэй гэж хэлж байсан мөнгө юм. Р.Б руу шилжүүлэх гээд байхгүй болохоор нь Д.Дийн данс руу шилжүүлчихсэн мөнгө. Одоо Д.Дид тус шилжүүлсэн мөнгө байхгүй. Тэр мөнгө Д.Дид байвал та нар нэхэж болно. Д.Дид самар бэлтгэн нийлүүлэх мөнгө байсан. Энэ мөнгөнөөсөө холбогдох хүмүүс рүү шилжүүлсэн. Олон тооцооноос мэдэхгүй зүйлс их гарч ирсэн. Эхний удаа шүүхэд хүсэлт тавьж байсан. Энэ гэрээг чинь н.М хийсэн, би н.Мийн мөнгө шилжүүл гэсэн хүмүүс рүү мөнгө шилжүүлчихсэн. Тэдгээр хүмүүсийн данс руу мөнгө орсон эсэхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. В.Б рүү буцааж мөнгөө шилжүүлснээ хараагүй байсан. Өөрөөр хэлбэл 40,000,000 ба түүнээс их хэмжээний мөнгийг олон хүмүүс рүү шилжүүлсэн. Тийм учраас энэ мөнгийг нарийвчлан тооцох хэрэгтэй байна гэж байсан. Тэгээд  Америк явчхаад эргэж ирээд тооцоогоо шалгая гэдэг зүйл гарч ирсэн. Улмаар В.Бөд та нарын хооронд бэлэн мөнгөө өгч, авсан зүйл байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Би гэхдээ дансны хуулгаа шалгаж үзье гэсэн. Дансны хуулгаа шалгаад үзэхэд В.Бөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр самар бэлтгэн нийлүүлээрэй гээд 40,000,000 төгрөг орж ирсэн нь үнэн. Гэтэл Д.Д В.Б рүү буцаагаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр В.Бийн 502300021 тоот данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. н.Бөөс шилжиж орж ирсэн 40,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчихсэн. Энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харагдаж байна. В.Б болон хамтарч ажиллаж байгаа Д.Д нарын хооронд 1,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Хэрвээ  В.Бөд  Д.Д мөнгө төлөх ёстой гэвэл 1,000,000 төгрөг төлнө. В.Б гэдэг хүн ганцаараа самар бэлдээд, Д.Д гэдэг хүн хүмүүсээс самар худалдаж аваад н. Бөд өгсөн зүйл байхгүй. Тийм учраас хариуцагч В.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн байдлаар цугларсан нотлох баримтын хэмжээнд аваад үзэхэд Д.Д нь Ц.У буюу В.Бөд 1,000,000 төгрөг төлөх боломжтой. Д.Д баян цатгалан этгээд биш. Өөрөөр хэлбэл дуртай үедээ 30,000,000 төгрөг гаргаж өгөөд дургүйгээ хүрэхээр 1,000,000 төгрөг гаргаж өгөөд байгаа зүйл байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд мөнгөө төлчихсөн байна. Энэ талаас нь 1,000,000 төгрөгийг Ц.Уд гаргаж өгөхөөр шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн бусад шаардлага болох 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...”  гэсэн,

 

4. Нэхэмжлэгчээс:

-Нэхэмжлэгч Ц.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 5 хуу/,

- Ц.Угийн ХААН банкны 5113022443 тоот дансны 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга /1хх-ийн 6-8 хуу/,

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэр /1хх-ийн 9-11 хуу/,

- Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1692 дугаартай нэхэмжлэлийг хүлээн аваас татгалзах тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 12-13 хуу/,

- В.Б, Э.Н /Ц.Уг төлөөлж/ нарын байгуулсан 2023 оны 09 сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай 121 дугаартай гэрээ /1хх-ийн 87 хуу/,

- Ц.Угээс Э.Нд самрын үнэ шаардах, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатчийн 2023 оны 9 сарын 08-ны өдрийн 1490 дугаартай тэмдэглэл /1хх-ийн 88 хуу/,

- В.Бийн 5023200021 тоот данснаас 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот данс руу шилжсэн шилжүүлгийн мэдээлэл /1хх-ийн 90 хуу/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 25553 дугаартай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч В.Бөөс мэдүүлэг авсан тэмдэглэл,  /2хх-ийн 132-136 хуу/,

- В.Бийн ХААН банкны 5023200021 тоот дансны 2021 оны 11 сарын 14-ний өдрийн хуулга /2хх-ийн 121 хуу/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас:

- Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга /1хх-ийн 26 хуу/,

- Н.М, Б.Э, Б.У нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дугаартай хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ /1хх-ийн 113-116 хуу/,

- “Би И Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компани “Сэлэнгэ аймгийн Мандал сум Хараа бүсийн сум дундын ойн ангид гаргасан судалгаа, Хуш модны самар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан ААНБ-н 2021.10.11 дэлгэрэнгүй бүртгэл, Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 11 сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хуулга /2хх-ийн 112-114 хуу/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, С.Б нарын хүсэлтээр гэрч Г.М,, хариуцагч Д.Дийн хүсэлтээр гэрч Р.Б, В.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Угийн хариуцагч Д.Дид холбогдуулан гаргасан самар худалдах, худалдан авах гэрээний үүрэг 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 Үүнд:

Би Архангай аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэсээ В.Бийг мэддэг. Харин манай нөхөр Г.Мы найз юм. Би В.Бөд 2021 оны 09 сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд заруулахаар 2 тн 640 кг самрыг нэг кг-ийн 18,000 төгрөгөөр тооцож өгсөн ба самрын үнэ 48,358,000 төгрөгийг борлуулсны дараа авахаар тохирсон. Энэ хугацаанд миний зарж борлуулахаар өгсөн самар зарагдсан. Би мөнгөө авахаар В.Бөөс нэхэхэд чиний самрын мөнгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум / Зүүнхараа /-д байдаг Д.Д гэдэг хүнд самар авхуулахаар өгсөн. Энэ хүн самар авчирч өгөөгүй байхад чиний мөнгийг би хаанаас гаргаж өгөх юм бэ гээд зарагдсан самрын мөнгийг өгөөгүй тул би Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд В.Бийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хурал дээр В.Б нь миний заруулахаар өгсөн самар зарагдсан, мөнгийг нь самар бэлдүүлэхээр Д.Дид өгсөн гэдэг боловч тухайн үед Д.Д руу мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 03912 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнээс хойш 2023 оны 01 сарын 18-ны өдөр нотариатаар баталгаажуулсан 2021 оны 10 сарын 10-ны өдөр Д.Дийн Хаан банкны 5135176215 тоот данс руу 40,000,000 / дөчин сая / төгрөг шилжүүлсэн баримтыг В.Б надад өгсөн. Д.Д нь дээрх мөнгийг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг. Надад өгөх самрын үнэ 40,000,000 төгрөгөөс миний Хаан банкны 5113022443 тоот данс руу 2023 оны 02 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135176215 тоот данснаас, 2023 оны 02 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг Р.Б гэдэг хүний Төрийн банкны 131100082962 тоот данснаас, 2023 оны 02 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг Р.Б гэдэг хүний Төрийн банкны 131100082962 тоот данснаас шилжүүлж нийт 9,000,000 төгрөгийг өгсөн. Д.Д нь үлдэх 31,000,000 төгрөгийг өгнө гэдэг боловч өгөхгүй байгаа тул Д.Доос самрын үнэ 31,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312950 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

Үүнд: Шүүхэд гаргасан тайлбартаа:

2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бид нар самар авахаар болсон та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Бын хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Зүүнхараагийн харьяат Ж.М, н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самарт явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 дугаар сарын 10-нд В.Бөөс миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр Уын Хаан банкны данс руу 12,000,000 төгрөг, Батзоригийн Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг, Эын Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг, Бгийн Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Бөөс 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой нэр бүхий хүмүүст өгөх ёстой гээд хамтарч ажиллах гэж байгаа учраас энэ мөнгөнүүдээ хуваарилаад шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд бид н.Б бид 2 мөнгөө өгсөн ч үлдсэн хүмүүс маань мөнгөө гаргаагүй. Тэгээд та нар мөнгөө гарга гэсэн чинь та гэрээгээ хийчих, би мөнгөө хийчихье гэсэн. Тэгээд н.Б руу мөнгөө шилжүүлэх байсан ч н.Б хөдөө явсан учраас миний дансаар орж ирэхээр нь шилжүүлсэн. Үүнийг хамааралгүй гэж В.У болон өмгөөлөгч нарт нь тайлбарлаад байгаа юм. н.Бийн мөнгийг би шилжүүлсэн гээд явцын дундах юмаа хүртэл тайлбарлаж хэлж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа жил нь В.У би өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна,  н.Б мөнгө өгөхгүй байна гээд уйлаад гуйхаар нь н.Б бид хоёр өрөвдөөд н.Б рүү шилжүүлэх ёстой байсан 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт мөнгийг В.У рүү шилжүүлчихсэн гэж үзэж байгаа юм гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц.Угийн ХААН банкны 5113022443 тоот дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэр, В.Б, Э.Н /Ц.Уг төлөөлж/ нарын байгуулсан 2023 оны 09 сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай 121 дугаартай гэрээ, Ц.Угээс Э.Нд самрын үнэ шаардах, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатчийн 2023 оны 9 сарын 08-ны өдрийн 1490 дугаартай тэмдэглэл, В.Бийн 5023200021 тоот данснаас 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот данс руу шилжсэн шилжүүлгийн мэдээлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 25553 дугаартай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан хүсэлт, Гэрч В.Бөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, В.Бийн ХААН банкны 5023200021 тоот дансны 2021 оны 11 сарын 14-ний өдрийн хуулга, Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Н.М, Б.Э нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дугаартай хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ, “Би И Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компани “Сэлэнгэ аймгийн Мандал сум Хараа бүсийн сум дундын ойн ангид гаргасан судалгаа, Хуш модны самар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан ААНБ-н 2021.10.11 дэлгэрэнгүй бүртгэл, Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 11 сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, гэрч Г.М, Р.Б, В.Б нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнд:  Хариуцагч Д.Д В.Бөөс 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой нэр бүхий хүмүүст өгөх ёстой гээд хамтарч ажиллах гэж байгаа учраас энэ мөнгөнүүдээ хуваарилаад шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд бид н.Б бид 2 мөнгөө өгсөн ч үлдсэн хүмүүс маань мөнгөө гаргаагүй. Тэгээд та нар мөнгөө гарга гэсэн чинь та гэрээгээ хийчих, би мөнгөө хийчихье гэсэн. Тэгээд н.Б руу мөнгөө шилжүүлэх байсан ч н.Б хөдөө явсан учраас миний дансаар орж ирэхээр нь шилжүүлсэн. Үүнийг хамааралгүй гэж В.У болон өмгөөлөгч нарт нь тайлбарлаад байгаа юм. н.Бийн мөнгийг би шилжүүлсэн гээд явцын дундах юмаа хүртэл тайлбарлаж хэлж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа жил нь В.У би өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна,  н.Б мөнгө өгөхгүй байна гээд уйлаад гуйхаар нь н.Б бид хоёр өрөвдөөд н.Б рүү шилжүүлэх ёстой байсан 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт мөнгийг В.У рүү шилжүүлчихсэн гэж үзэж байгаа гэсэн тайлбар гаргасан.

 

Хариуцагчийн өмгөөлөгч “...Ц.У гэдэг хүн чинь нэхэмжлэлийн шаардлагаа В.Бөөс шилжүүлж аваад мөнгө нэхээд байгаа. Тэгэхээр В.Б, Д.Д нар ямар харилцаатай болохыг, Д.Д, Ц.У нар ямар харьцаатай болохыг харгалзан үзэх ёстой. Ц.У Д.Д 2 бие биеийгээ танихгүй. Ц.Угээс Д.Д мөнгө аваагүй. Самар бэлтгэн нийлүүлэх, самар худалдах зарах эрх үүрэг үүсээгүй. Харин Д.Д В.Б, Г.М, н.М, н.М, Р.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Шаардах эрх шилжсэнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр В.Бөөс Д.Дийн данс руу шилжиж орсон 40,000,000 төгрөгийг Д.Доос шаардах эрхтэй болохоос биш өөр мөнгө шаардах эрх байхгүй. Д.Д болон В.Б нарын хооронд 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн байгааг үгүйсгэхгүй. Энэ самар худалдаж авч өгөөрэй гээд шилжүүлсэн мөнгө биш. Энэ бол нэр бүхий хүмүүст тарааж өгөөрэй гэж хэлж байсан мөнгө юм. Р.Б луу шилжүүлэх гээд байхгүй болохоор нь Д.Дийн данс руу шилжүүлчихсэн мөнгө. Одоо Д.Дид тус шилжүүлсэн мөнгө байхгүй. Тэр мөнгө Д.Дид байвал та нар нэхэж болно. Д.Дид самар бэлтгэн нийлүүлэх мөнгө байсан. Энэ мөнгөнөөсөө холбогдох хүмүүс рүү шилжүүлсэн. Олон тооцооноос мэдэхгүй зүйлс их гарч ирсэн. Эхний удаа шүүхэд хүсэлт тавьж байсан. Энэ гэрээг чинь н.М хийсэн, би н.Мийн мөнгө шилжүүл гэсэн хүмүүс рүү мөнгө шилжүүлчихсэн. Тэдгээр хүмүүсийн данс руу мөнгө орсон эсэхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. В.Б рүү буцааж мөнгөө шилжүүлснээ хараагүй байсан. Өөрөөр хэлбэл 40,000,000 ба түүнээс их хэмжээний мөнгийг олон хүмүүс рүү шилжүүлсэн. Тийм учраас энэ мөнгийг нарийвчлан тооцох хэрэгтэй байна гэж байсан. Тэгээд  Америк явчхаад эргэж ирээд тооцоогоо шалгая гэдэг зүйл гарч ирсэн. Улмаар В.Бөд та нарын хооронд бэлэн мөнгөө өгч, авсан зүйл байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Би гэхдээ дансны хуулгаа шалгаж үзье гэсэн. Дансны хуулгаа шалгаад үзэхэд В.Бөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр самар бэлтгэн нийлүүлээрэй гээд 40,000,000 төгрөг орж ирсэн нь үнэн. Гэтэл Д.Д В.Б рүү буцаагаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр В.Бийн 502300021 тоот данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн.  н..Бөөс шилжиж орж ирсэн 40,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчихсэн. Энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харагдаж байна. В.Б болон хамтарч ажиллаж байгаа Д.Д нарын хооронд 1,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Хэрвээ  В.Бөд  Д.Д мөнгө төлөх ёстой гэвэл 1,000,000 төгрөг төлнө. В.Б гэдэг хүн ганцаараа самар бэлдээд, Д.Д гэдэг хүн хүмүүсээс самар худалдаж аваад н. Бөд өгсөн зүйл байхгүй. Тийм учраас хариуцагч В.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн байдлаар цугларсан нотлох баримтын хэмжээнд аваад үзэхэд Д.Д нь Ц.У буюу В.Бөд 1,000,000 төгрөг төлөх боломжтой. Д.Д баян цатгалан этгээд биш. Өөрөөр хэлбэл дуртай үедээ 30,000,000 төгрөг гаргаж өгөөд дургүйгээ хүрэхээр 1,000,000 төгрөг гаргаж өгөөд байгаа зүйл байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд мөнгөө төлчихсөн байна. Энэ талаас нь 1,000,000 төгрөгийг Ц.Уд гаргаж өгөхөөр шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн бусад шаардлага болох 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...”  гэсэн тайлбарыг гаргасан.

 

            5. Нэхэмжлэгч тал “В.Б нь самар худалдаж авахаар Д.Дид 40,000,000 төгрөг шилжүүлж, В.Б, Д.Д нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Д.Д нь В.Бөд самар хүлээлгэж өгөөгүй учраас одоо 40,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагч Д.Доос гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.У шаардах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

            Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч “...Ж.М, н.М нар нутгийн хүмүүстэй гэрээ хийж Д.Д, Р.Б нар самрыг шалгаж авч, Р.Б, Д.Д нар ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу Ж.М, В.Б нарт өгөхөөр харилцан тохиролцсон. Д.Дийн шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг нэр бүхий хүмүүст өгсөн. Энэ 6 хүн хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас В.Б Д.Доос мөнгө шаардах эрхгүй. Нэхэмжлэгч Ц.У Д.Доос мөнгө нэхэмжлэх эрхгүй. Д.Д В.Бтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний хүрээнд хамтарч ажилласан...” гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагатай маргасан.

 

Хариуцагч тал В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд бусдаас хуш модны самар авахдаа хөрөнгө оруулсан хувь хэмжээ, ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилахаар тохиролцсон байдал болон хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ харилцан зөвшөөрөл авах эсэхийг хэрхэн харилцан тохиролцсон талаар тайлбар, нотлох баримт хэрэгт авагдаагүй тул В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээ байгуулсан нь нотлогдохгүй байна.

 

 Харин гэрч Р.Бын “ Бид хоёр Зүүнхараад очоод самар худалдаж авах мөнгө тодорхой хэмжээгээр гаргана, Б, М хоёр мөн тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг гаргана. М, Б хоёр руу яриад та хоёр мөнгө гарга, жолооч нар урьдчилгаа мөнгө аваад явах гээд байна гэсэн. Тэгвэл тэр жолооч нартайгаа гэрээгээ хийчих, тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг явуулъя гэж Б ярьсан. Б Д руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Д бид хоёр самар авч Улаанбаатарт Б, М нарт самраа хүргэж өгөх үүрэгтэй байсан”,

  гэрч В.Бийн “Би самар авах зорилгоор Д.Дийн данс руу мөнгө шилжүүлсэн. Д.Д энэ хүнд мөнгө өгөх үү, өгөхгүй юу гэж надаас зөвшөөрөл аваагүй, би тэр хүнд зөвшөөрөл өгөхгүй. Энэ 40,000,000 төгрөг Ц.Угийн мөнгө. Самар авах гэж мөнгө шилжүүлсэн боловч самраа аваагүй” гэсэн мэдүүлгүүдээр В.Б, хариуцагч Д.Д нар нь хуш модны самар худалдах, худалдан авахаар тохиролцож, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

В.Б нь хуш модны самар худалдан авахаар Д.Дтой тохиролцож түүний данс руу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримт, гэрч Р.Б, В.Б нарын мэдүүлгээр тогтоогддог.  

 

Хариуцагч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт 9,000,000 төгрөгийг Ц.Уд өгсөн, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр В.Бийн Хаан банкны 5023200021 дугаартай данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн, бидний хооронд мөнгө өгөх авах асуудал байгаа бол 1,000,000 асуудал байгаа гэж тайлбар гаргасан.

 

Хэрэгт Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны мөнгөн шилжүүлгийн хуулга авагдсан бөгөөд уг хуулгаар В.Б, Д.Д нарын данс хооронд мөнгөн шилжүүлэг хийгдсэн байна.

 

Тухайлбал Д.Дийн ХААН банкны 5135176215 тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  В.Бийн Хаан банкны 5023200021 дугаартай данс руу 30,000,000 төгрөг шилжсэн, мөн В.Бийн Хаан банкны 2023200021 дугаартай данснаас Д.Дийн Хаан банкны 5135176215 дугаартай дансанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 29,000,000 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх шилжүүлгийн гүйлгээ үүргийн гүйцэтгэлийн мөнгө эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Д.Д нь В.Бтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь гэрч В.Бийн мэдүүлгээр тогтоогддог, хариуцагч нь гэрээний үүрэг биелүүлснээ нотлох баримтаар нотлоогүй тул В.Б нь самар авах зорилгоор шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Д.Доос буцаан шаардах эрхтэй байна.

 

6. В.Б шаардах эрхээ шилжүүлэх гэрээ бичгээр байгуулахаас өмнө нэхэмжлэгч Ц.У нь Д.Дид холбогдуулан самар авахаар шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн үлдэгдэл 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

В.Б нь хуш модны самар авахаар Д.Дтой тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулсан талаар зохигч тайлбар гаргаагүй, энэ талаар гэрч нар мэдүүлээгүй тул В.Б, Д.Д нарыг амаар хэлцэл хийсэн гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч Ц.Угийн “Би В.Бөд самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Дид хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.Уд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Бийн хэлсний дагуу Д.Д, Р.Б нар надад 9,000,000 төгрөг өгсөн” гэсэн тайлбар, гэрч Р.Бын “нэг шүүхийн шийдвэр гарч нэг хүн 13,000,000 төгрөг өгсөн. У миний мөнгө гэхэд нь түүнд 9,000,000 төгрөгийг нь энэ мөнгөнөөс өгсөн”,

гэрч В.Бийн “энэ 40,000,000 төгрөгийг Ц.У авах ёстой” гэсэн мэдүүлгүүд,

 “2023 оны 02 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг Удвалд Даш, 2023 оны 02 сарын 18, 20-ны өдрүүдэд 7,000,000 төгрөгийг Б Р” гэсэн утгаар нийт 9,000,000 төгрөг шилжүүлсэн,

Ц.Угийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр В.Б нь нэхэмжлэгч Ц.Уд шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь:

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан.

В.Б, Д.Д нарын хооронд байгуулагдсан самар худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагдсан талаар гэрч, зохигч мэдүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул амаар хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ амаар шилжүүлэх хууль зүйн боломж бүрдсэн байна.

 

В.Б нь шаардах эрхээ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө буюу нэхэмжлэгч Ц.У шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанаас өмнө амаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна.

 

Мөн В.Б нь Д.Дийн Хаан банк дах 5135176215 тоот данс руу шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг Д.Доос шаардах эрхийг Ц.Уд шилжүүлсэн 2023 оны 09 сарын 29-ний өдрийн гэрээг 2023 оны 12 сарын 15-нд шүүхэд ирүүлсэн нь гэрээний мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шаардах эрх хүлээн авсан нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Доос дээрх үүрэг болох 40,000,000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас Ц.Уд төлсөн 9,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 31,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.2-т зааснаар 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Уд олгох зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Доос самрын үнэ 31,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгохоор шийдвэрлэв.

 

  7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэрээр Ц.У, В.Б нарын маргааныг шийдвэрлэсэн бөгөөд В.Б, Д.Д нарын гэрээний үүргийн маргаан нь урьд шийдвэрлэгдээгүй тул шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримт гэж үзэхгүй болно.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Доос 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгохоор шийдвэрлэв.   

 

9. Гэрч В.Бөөс мэдүүлэг авах ажиллагааг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/25553 дугаартай захирамжаар В.Бөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд засвар оруулж, залруулсан тул гэрч В.Бийн мэдүүлгийг үнэлсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.Угийн нөхөр Г.Маас гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан зөвшөөрлийг аваагүй мэдүүлэг авсан тул гэрч Г.Мы мэдүүлгийг, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Н.М, Б.Э, Б.У нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дүгээр хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ, “Би И Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компани “Сэлэнгэ аймгийн Мандал сум Хараа бүсийн Сум дундын ойн ангид гаргасан судалгаа, Хуш модны самар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан ААНБ-н 2021.10.11 дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул тус тус үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Доос 31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Доос 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОНИДДОЛГОР