| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00353/И |
| Дугаар | 301/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 301/ШШ2025/00328
301/ШШ2025/00328
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймаг, Ц сум, Ц баг, Ц гэх газарт оршин суух Д.Цын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Б сум, ... дүгээр Б баг, М гэх газарт оршин суух Ж.Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Ж.Баас автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 6,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...4,000,000 төгрөгөөр тохиролцох саналтай байна...гэв.
Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Саналыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа тохирох саналтай байна...гэв.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Баас 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж.Б нь үлдэх 4,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ж.Баас 57,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж.Б нь үлдэх 4,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 57,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР