Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2025/0017

 

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсүх, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Г***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

2.Хэргийн нөхцөл байдал

2.1.Нэхэмжлэгч Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************нар нь Шинэ мөрөн худалдааны төвийн гадна талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тус худалдааны төвд түрээс төлж, павилон байгуулан үйл ажиллагаа явуулж байсан.

2.2.Нэхэмжлэгчдээс Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2.3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШЗ2025/0258 дугаар захирамжаар Ю.С*********** нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хэргээс Д.С***************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарласан.

            3.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай

            3.1.Нэхэмжлэгч Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн.

3.2.Шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгийг нэхэмжлэгчдэд танилцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Ю.С*********** нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.С***********, Д.М***********, Я.Д***************, Б.М***************, Д.Б***************, Г.Д***************, Н.О***************, Л.Т***************нарын Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ