| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00376/И |
| Дугаар | 311/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 311/ШШ2025/00293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: ******* аймаг, сум, -р багт оршин суух хаягтай, овогт ын *******гийн нэхэмжлэлтэй
а*******лаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оноос 1990 он хүртэл аймаг ХАА техниккомын агротехникчээр төгсөж, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ******* сумын хуучнаар 2-р 5-н ******* нэгдэлд үйлдвэр бригадад нормчноор, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочдын зөвлөлчөөр, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын ******* багийн Засаг даргаар тус тус а*******лаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь а*******лаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар а*******лаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь а*******лаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ******* сумын хуучнаар 2-р 5-н ******* нэгдэлд үйлдвэр бригадад нормчноор,
1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочдын зөвлөлчөөр,
1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус а*******лаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн 360351 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 2 дугаар хуудасны 3 дахь хэсэгт 1990 оны 07 дугаар сарын 20-ны 71 тоот тушаалаар нормчноор үйлдвэр бригадад авч а*******луулав гэсэн бичилтээр, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тушаалаар үйлдвэр бригадын нормчны үүрэгт ажлаас чөлөөлж, агратехникчээр томилж а*******уулав гэсэн бичилтээр, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар сарын 20-ны 14 тоот тушаалаар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Ногооны талбайн сахиулын ажлаас чөлөөлөв гэсэн бичилтээр, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар ******* багийн Засаг даргаар томилов гэсэн бичилт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний а*******лаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч О.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...Б.******* нь 1990 онд *******ийн анги төгсөж, Завхан аймгийн ******* сумын дугаар ******* нэгдлийн үйлдвэр бригадад нооромчноор а*******ласан, 1991-1992 онд ногоочдын зөвлөгчөөр а*******ласан. 1992-1995 онд ******* бригадын даргаар а*******лаж байгаад, 1995 он хүртэл мал маллаж байгаад ******* аймгийн ******* сум руу шилжсэн ...” гэх хэсэг,
гэрч М.*******гийн өгсөн мэдүүлгийн: ”.... 1990 онд Хөдөө аж ахуйн техникумын агротехникийн анги төгсөж, Завхан аймгийн ******* сумын дугаар ******* нэгдлийн үйлдвэр бригадад нооромчноор а*******ласан, 1991-1992 онд ногоочдын зөвлөгчөөр ажиилласан. 1992-1995 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад даргаар а*******лаж байсан ...” гэх мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******гийн дээрх а*******лаж байсан талаар а*******д томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж а*******лаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овогт ын *******гийн 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ******* сумын хуучнаар -р -н ******* нэгдэлд үйлдвэр бригадад нормчноор,
1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочдын зөвлөлчөөр,
1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус а*******лаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ