| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00306/И |
| Дугаар | 311/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим
хэсгийг биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг гийн гудамж, Завхан аймгийн ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ны хэсэг дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, “******* *******” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 1,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь 2012 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгч баталгаажуулсан боловч 2016 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн 1,400,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөөгүй хуримтлагдсан өр үүсгэсэн. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр авлага барагдуулах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болно. төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн захирал Д. би Завхан аймгийн -ээс нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийн 700,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 700,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 1,400,000 төгрөгийг төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “******* *******” ХХК нь 700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 700,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүж, зарим хэсгийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “******* *******” ХХК-аас 1,400,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 37,350 төгрөгийн 50 хувь болох 18,675 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймгийн ын нэхэмжлэлтэй хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 1,400,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “******* *******” ХХК-наас 18,675 төгрөгийг гаргуулж төрийн сан буюу******* тоот дансанд оруулсугай.
3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ