| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00372/И |
| Дугаар | 301/ШШ2025/00362 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00362
301/ШШ2025/00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн ХХҮГ-ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Мийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Билгүүнсаран оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймгийн Х, х үний гын д Х.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн Э сумын иргэн А.М нь 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан 5.000.000 /таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, түр оршин сууж буй хаягаа хэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул А.Мийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.М 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг авах тухай гэрээ байгуулж зээл авсан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй. Энэ ажиллагаа нь 2024 оны 4 дүгээр улиралд эхэлсэн боловч А.Мийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн мэдэгдлийг хүлээж аваагүй. Утсаар холбогдохоор хаягаа хэлдэггүй. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч А.Мийн хаягийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэв.
2. Хүсэлт гаргагч А аймгийн Х, хийн үий газраас:
- Х, хийн үний газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/66 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл
- Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,
- Батлан даалтын гэрээ,
- А аймгийн Э сумын .. дугаар багийн Зг дгын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай тодорхойлолт,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,
- Н Б дүүргийн .. дугаар хорооны З дын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Х, хийн үий гын дарга Х.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Мийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
А аймгийн Х, хжийн үний газар болон А.М нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №8 дугаартай Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан нь тогтоогддог.
Хүсэлт гаргагч А Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь А.Мт холбогдуулан 5,000,000 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр А.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Хэрэгт авагдсан
- Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,
- Нийн Б дгийн .. дугаар хорооны Зг дын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай албан бичиг зэргээр А.М нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн У хот Б дүүрэг ..-р хороо, .. хороолол, ..-р байр, .. тоотод бүртгэлтэй боловч уг хаягт бүртгэлгүй болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт Аийн М /РД: ../-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт Аийн М /РД:../-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Мийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
/ Хүсэлт гаргагч А Х/
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР