Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2025/00311

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: *******,******* дүүрэг, -р хороо, ******* гудамж тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

*******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ш.******* нэрээр 2008 онд 250 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1968 онд төрсөн, *******од оршин суудаг. Би 2008 онд тэмээ 6, адуу 15, үхэр 7, хонь 102, ямаа 120 нийт 250 мал тоолуулж байсан боловч малын А дансны лавлагаанд миний нэрийн овгийн эхний үсгийг Ш.******* гэж буруу бичигдсэн байна.

Иймд намайг 2008 онд тэмээ 6, адуу 15, үхэр 7, хонь 102, ямаа 120 нийт 250 мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ш.******* нэрээр 2008 онд 250 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр *******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа 2001 онд 140 толгой мал, 2002 онд 86 толгой мал, 2003 онд 132 толгой мал, 2004 онд 183 толгой мал, 2005 онд 191 толгой мал, 2006 онд 289 толгой мал, 2007 онд 302 толгой мал, 2008 онд Ш.*******  нэрэээр 250 толгой мал тоолуулж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/404 тоот лавлагаа, 2008 оны жилийн эцсийн мал тооллогын “А” данс зэргээр тогтоогдож байна.

Түүнийг *******ын ******* гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.

Харин *******ын *******д анх Завхан аймгийн ******* сумын ******* багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 2008 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягтыг нээхдэ түүний овгийг “Ш.*******” гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 2008 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд *******ын ******* нь Ш.******* нэрээр 2008 онд Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа тэмээ 6 толгой, адуу 15 толгой, үхэр 7 толгой, хонь 102 толгой, ямаа 120 толгой, нийт 250 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан ******* овогт *******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ш.******* нэрээр 2008 онд 250 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ