Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2025/00290

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, , -р хороо, -р гудамж, -р байрны  тоот хаягт оршин суух, *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 1964 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. Ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг. Би 2024 оны 9 сард өндөр насны тэтгэвэртээ орох байсан юм. Гэвч миний 1978-1982 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн хөлс аав *******, ээж ******* нарын нэр дээр гарч ирээд байна. Би 1978 оноос 1982 оны 6 сарын 15-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад аав *******, ээж ******* нарын хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд мөн нэгдэлдээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаад эхнэр тай гэр бүл болж тусдаа гарч, 1994 оныг дуустал мал малласан юм.

Энэ талаар архиваас лавлагаа авахад миний нэр дээр хөдөлмөр хөлс тооцсон баримт болон тушаал шийдвэр гарч ирэхгүй, аав, ээжийн хөдөлмөр хөлс гарч ирээд байна.

Иймд намайг 1978 оноос 1982 оны 6 сарын 15-н хүртэл, мөн 1985 оны 8 сарын 15-наас 1994 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон аймгийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/326 тоот лавлагаа, 1981, 1982 онуудын ******* сумын ******* нэгдлийн 70-р дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1978 оноос 1981 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан гэх боловч тэрээр дээрх жилүүдэд сурч байсан бөгөөд Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байгаад лөгдсөн гэх баримтууд хэрэгт авагдсан байх тул түүний энэхүү шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хэдийгээр Аймгийн архивын 1981-1982 оны хөдөлмөр хөлс бичигдсөн 70-р дансны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг *******гийн нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх хөдөлмөр хөлс бичигдсэн 70-р дансны баримтуудыг Н.*******ийн мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч М.гийн өгсөн мэдүүлгийн: “... Н.******* нь 1981 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал малласан. ...аав ******* нь адуучин хүн байсан. ...******* 1994 оныг дуустал мал малласныг мэднэ. ...” гэх хэсэг,

гэрч М.*******ийн өгсөн мэдүүлгийн: “...Н.******* нь 1981 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал малласан. Аав нь нэгдлийн адуучин ******* гэж хүн байсан. ...тэр үед хөдөлмөр хөлсийг өрхийн тэргүүн буюу аав дээр л хөлс бичигддэг байсан. ...” гэх мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Н.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон лсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн *******ийг 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЛЖИННЯМ