| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00333/И |
| Дугаар | 311/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00291
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т. би,
Нэхэмжлэгч: *******, *******, -р хороо, *******ын *******-,*******, -р давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн *******ын -р баг, *******, *******ны хэсэг, тоот хаягт оршин суух, ын д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,817,246.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
“******* ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б. нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-07-05-ны өдөр ЗГ2024070526643 тоот гэрээний дагуу IPhone 15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ҮҮнд: ...нийт 3,817,246.13 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
“******* ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Б. нь 2025.05.21-нд нэхэмжлэл явуулсаны дараа буюу 2025.05.27-нд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,817,246.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,817,246.13 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,026 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ