Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00364

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар Олонхуут овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2016 оны 04 сарын 25-ны өдөр төрсөн хүү Олонхуут овогт *******ийн ******* /РД: *******/, 2018 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн охин Олонхуут овогт *******ийн /РД: / нарыг эх Ц.*******ийн асрамжид үлдээсүгэй.

  3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.*******, Ц.******* нарт, шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.д даалгасугай. 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.*******ээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЧИМЭДДУЛАМ