Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2025/0021

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б***************-ийн дүгнэлттэй, Зам тээврийн яамны Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х***************-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*************** дүгнэлтдээ: ... Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б*************** би, Зам тээврийн яамны усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х*************** нь зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Г.Б***************-т 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, холбогдогч Г.Б***************-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Г.Б***************-ыг  зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийсэн зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгасан байна.

Гэтэл Зам тээврийн яамны Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х*************** нь прокурорын нэгдсэн бүртгэлд мэдээллийг бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дараах тохиолдолд буюу 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан гомдол, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасныг зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зам тээврийн яамны усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х***************-ын холбогдогч Г.Б***************-т шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0664562 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Зам тээврийн яамны Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х*************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Б***************-т Зөрчлийн тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 150 нэгжтэй тэнцэх буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсаныг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй болохыг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Зам тээврийн яамны Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х*************** 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0664562 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамж гарснаар Зам тээврийн яамны усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Г.Х***************-ын холбогдогч Г.Б***************-т шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0664562 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б***************-ийн гаргасан 08 дугаар сарын 12-ны өдрийн 0664562 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ