| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2014/08523/и |
| Дугаар | 001/ХТ2016/01463 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/01463
“Хас банк”-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1805 дугаар магадлалтай,
“Хас банк”-ны нэхэмжлэлтэй
М.Энхтайван, Э.Ундармаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 131.944.344 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Хас банк”-ны тусгай активын хэлтсийн захирал М.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхтайван нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хас банктай 1490009153 дугаартай зээлийн гэрээ, 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 140009153-01 тоот Барьцааны гэрээгээр 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварын өөрөө буулгагч, 00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч, 140009153-02 тоот Фидуцийн гэрээгээр 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч, 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа, 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин, 140009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр:
СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц,
СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй, газар,
СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай, хувийн сууц,
СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628 м.кв хэмжээтэй газар,
БЗД дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97 м.кв хэмжээтэй газар,
1700000757-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Г-2201011687 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 350 м.кв хэмжээтэй газар,
СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Ү-2201021378 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 57 м.кв талбайтай хувийн сууц зэрэг болно. Мөн 140009153 дугаартай зээлийн гэрээнд эхнэр Э.Ундармаа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд хариуцагч нар нь хуваарийн дагуу зээл, хүүг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, эхний сард буюу 2014 оны 12 дугаар сард 2.172.600 төгрөг төлөөд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 479 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Зээл, барьцааны гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд банкнаас барьцаа хөрөнгийн чанар байдлыг үзэхээр очиход Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжны 3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201019831 улсын бүртгэлийн дугаартай, 41м.кв талбайтай хувийн сууцыг нураасан, автомашинуудыг хөдөө орон нутагт байгаа гэсэн шалтгаанаар үзүүлэхээс татгалзсан зэрэг нь зээлийн гэрээний 3.2.4, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тооцсон М.Энхтайваны зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээл 90.000.000 төгрөг, хүү 32.561.975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.288.586 төгрөг, нотариатын зардалд 61.500 төгрөг, нийт 123.912.061 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Иргэний хэрэг үүсгэсэн ч 2016 оны 9 дүгээр сарын 6-ны байдлаар тус хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ хүртэл хугацааны зээлийн хүү 7.443.124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589.159 төгрөг, нийт 8.032.283 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 131.944.344 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зээл, барьцааныг гэрээнүүдийг байгуулж 90.000.000 төгрөг зээлж, 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 5 ширхэг хөдлөх хөрөнгө барьцаалуулсан. Зээлийн эргэн төлөлтөөс 2.172.600 төгрөгийг нэг удаа төлсөн нь үнэн. Гэрээний хугацаа 4 жил буюу 48 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сард дуусахаар байгаа,бид 2017 оны 4 дүгээр сард багтаан төлбөл зохих зээл хүүгээ төлж дуусгах бодолтой байна. Нэхэмжлэгч гэрээгээ дангаар цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ хэлцэл хийхийг хориглосон зохицуулалттай харшилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа нараас 122.623.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.320.869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920.977 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 771.067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1805 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “452 дугаар зүйлийн 452.2” гэснийг “453 дугаар зүйлийн 453.1” гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 140009153-01 тоот Барьцааны гэрээнд заасан 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварын өөрөө буулгагч, 00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч, 1700000757-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Г-2201011687 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 350 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Ү-2201021378 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 57 м.кв талбайтай, хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар 140009153-02 тоот Фидуцийн гэрээний зүйл болох 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч, 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа, 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин зэргийг нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлэн авах эрхтэй болохыг дурдаж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628 м.кв хэмжээтэй газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97 м.кв хэмжээтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн гэдгийн дараа “хураамжийн” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхтайваны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заапдах шатны шүүхийн 2016 оны 1805 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 хэсэгт гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
М.Энхтайван, Э.Ундармаа нар нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хас Банктай 1490009153 дугаар зээлийн гэрээ, 1490009153-01 дүгээр барьцааны гэрээ, 1700000757-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээ, 1490009153-02 дугаар фидуцийн гэрээ, 1490009153-03 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэр бүхий 11 эд хөрөнгийг тавьсан.
Энэхүү 1490009153 дугаар зээлийн гэрээний 2014 оны 11 дүгээр 05 ны өдрийн 1490009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээнд 5 төрлийн эд хөрөнгийг итгэмжлэлээр тус тус барьцааны хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээний хууль зүйн үндэслэл нь гуравдагч этгээдүүдээс М.Энхтайванд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь заалтыг үндэслэн итгэмжлэлийн үндсэн дээр банк дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Ү-2201019831, Г-2201005131, Ү-2201022030, Г-2201011497, Г-2201011497 үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөх шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл 90.000.000 төгрөг, хүү 32.561.975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.288.586 төгрөг, наториатын зардал 61.500 төгрөг нийт 123.912.061 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 8.032.283 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Хариуцагч нар эдийн засгийн хямралтай холбогдуулан зээлийн гэрээ цуцалсныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж, мэтгэлцжээ.
Хариуцагч нар нь “Хас” банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 90.000.000 төгрөгийг 365 хоногт 25.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлж, дараах эд хөрөнгүүдийг барьцаалжээ. Үүнд:
Барьцаа болон баталгаат ипотекийн гэрээгээр:
1. 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварын өөрөө буулгагч,
2. 00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч,
3. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах 41 м.кв талбайтай хувийн сууц болон 558 м.кв хэмжээтэй газар,
4. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, 71.5 м.кв талбайтай хувийн сууц болон 628 м.кв хэмжээтэй газар,
5. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах 393.97 м.кв хэмжээтэй газар,
6. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, 350 м.кв хэмжээтэй газар болон 57 м.кв талбайтай хувийн сууц
Фидуцийн гэрээгээр:
1. 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч,
2. 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа,
3. 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машиныг тус тус Хас банкны өмчлөлд шилжүүлжээ.
Талууд зээлийн болон барьцааны мөн фидуцийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг 479 хоног зөрчсөнөө үгүйсгэж чадаагүй, Хас банк үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй, барьцааны хөрөнгийг нэрлэн заагаагүй, хуулийн нэрийг буруу бичсэн алдаа гаргасан байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв боловч зарим үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.
Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах 41 м.кв талбайтай хувийн сууц, 558 м.кв хэмжээтэй газрын өмчлөгч Ц.Энхтүвшин, мөн гудамжны 7 тоотод байрлах 71.5 м.кв талбайтай хувийн сууц, 628 м.кв хэмжээтэй газрын өмчлөгч Г.Олонбаяр, Б.Баасансүрэн, Б.Алтангэрэл, Б.Оюунгэрэл, С.Дуламжав, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах 393.97 м.кв хэмжээтэй газрын өмчлөгч Б.Октябрь нар нь уг эд хөрөнгийг барьцаалж зээл авах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг М.Энхтайванд итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 40-52 дугаар тал/.
Дээрх нэр бүхий этгээдүүд нь хариуцагч нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний зарим эд хөрөнгийн өмчлөгч, барьцаалуулагч мөн хэдий ч зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш юм.
Давж заалдах шатны шүүх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гэрээний тал бус М.Энхтайван, Э.Ундармаа нарт холбогдуулан шийдэх боломжгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хариуцагч нар нь өмчлөгчдийн олгосон итгэмжлэлээр тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалсан тул уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зөрчихгүй.
Иймд хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1805 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 817.672 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ