| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00348/И |
| Дугаар | 301/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00320
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 301/ШШ2025/00320 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, С тауэр, ... дугаар давхарт байрлах “... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Ц сум, ... дугаар баг, ... булаг орон сууцны ... тоотод оршин суух Б.Э холбогдох
15,128,788.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “... Банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000206352 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,829156.30 төгрөг, үндсэн хүү 1,252,253.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,378.12 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 15,128,788.08 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Б.Э миний бие ... банк ХК-ийн нэхэмжилсэн 15,128,788.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 1,008,585.86 төгрөгийг, 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 10 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 11 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 12 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 2 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 3 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 4 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 6 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг тус тус төлнө...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК хариуцагч Б.Э холбогдуулан 15,128,788.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 15,128,788.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 15,128,788.08 төгрөгийг 15 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 1,008,585.86 төгрөгийг, 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 10 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 11 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 12 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 2 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 3 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 4 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 6 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,593.94 төгрөгөөс 71,314.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 116,796.97 төгрөг, хариуцагч Б.Э-аас 116,796.97 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 15,128,788.08 /арван таван сая нэг зуун хорин найман мянга долоон зуун наян найман мянга найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 1,008,585.86 төгрөгийг, 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 10 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 11 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 12 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөг, 2025 оны 2 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 3 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 4 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 6 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 8 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг, 2025 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 1,008,585.86 төгрөгийг тэнцүү хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,593.94 төгрөгөөс 71,314.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 116,796.97 төгрөг, хариуцагч Б.Э-аас 116,796.97 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР