| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00499/И |
| Дугаар | 301/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00324
| 2025 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00324 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 3 дугаар баг, М худалдааны төв ... давхарт байх С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, ... дугаар баг, … 2 дугаар гудамж, ... тоотод оршин суух Д.Г, Ш.Б нарт холбогдох
1,924,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “… ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 863,543 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,592 төгрөг нийт 1,924,135 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Г, Ш.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... … ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага болох 1,924,135 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 481,033 төгрөгийг тус бүр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч … ББСБ ХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... ... ББСБ нэхэмжлэлээр Д.Г, Ш.Б нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “… ББСБ” ХК хариуцагч Д.Г, Ш.Б нарт холбогдуулан 1,924,135 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,924,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Д.Г, Ш.Б нар нь нэхэмжлэгч … ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 1,924,135 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 481,033 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Д.Г, Ш.Б нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,736 төгрөгөөс 22,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 22,868 төгрөг, хариуцагч Д.Г, Ш.Б нараас 22,868 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “… ББСБ” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “… ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 1,924,135 /нэг сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Г, Ш.Б нар нь 2025 оны 06 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 481,033 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 481,033 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,736 төгрөгөөс 22,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 22,868 төгрөг, хариуцагч Д.Г, Ш.Б нараас 22,868 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “… ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР