| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00422/И |
| Дугаар | 301/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00326
| 2025 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00326 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, Ерөнхий сайд … гудамж, … банкны төв байранд байрлах … банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Э сум, ... дугаар баг, … цохио ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, П.Б холбогдох
10,327,623 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 9,333,333 төгрөг, зээлийн хүү 994,290 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....П.Б миний бие ... банк ХК-ийн нэхэмжилсэн 10,327,623 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөгийг энэ графикийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч ... банк ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...хариуцагч П.Б-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК нь хариуцагч П.Б-т холбогдуулан 10,327,623 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 10,327,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч П.Б нь нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 10,327,623 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөгийг энэ графикийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,192 төгрөгөөс 90,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 90,096 төгрөг, хариуцагч П.Б-ээс 90,096 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 10,327,623 /арван сая гурван зуун хорин долоо мянга зургаан зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Б 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,032,762.3 төгрөгийг энэ графикийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,192 төгрөгөөс 90,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 90,096 төгрөг, хариуцагч П.Бат-Эрдэнээс 90,096 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР