| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/00320 |
| Дугаар | 146/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2025/00038
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Т.Э-ийн хүсэлттэй,
К.Б-той хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Э нь К.Б-той 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Э миний бие 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл К.Б-той хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас хүүхэд төрөөгүй. Гэтэл одоо тэтгэвэрт гарах гэтэл малын А данс К.Б-ын нэр дээр бичигдсэн байдлаас болоод зөрчил үүсээд байна.
Иймд Т.Э намайг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл К.Б-той хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 719 дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, К.Б-ын 2017-2021 оны малын А дансны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Э нь К.Б-той 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Т.Э нь К.Б-той 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Б нарын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, гэрч Т.Р, Т.М нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Т.Р-гийн “Т.Э, К.Б нар нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээс 2023 оны 04 дүгээр сарыг дуустал Архангай аймгийн Цэнхэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч байсан. К.Б, Т.Э нар 2013 оноос хамтран амьдрах үедээ хурим найр гэх зүйл хийгээгүй, К.Б нь өмнө нь эхнэр, 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр нь нас барсан гэсэн. Т.Э, К.Б нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдарч байсан. Т.Э, К.Б нар нь дундаасаа хүүхэдгүй, тэд 9 гаруй жил хамт амьдарсан. Яагаад салсан талаар мэдэхгүй байна. Хамтран амьдрагч К.Б саллаа энэ тэр гэж хэлэхгүйгээр Бат-Өлзий суманд орхичхоод явсан гэсэн. Түүнээс хойш тусдаа амьдрах болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Т.М-гийн “Т.Э, К.Б нар нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээс 2023 оны 04 дүгээр сарыг дуустал 9 жил гаруй Архангай аймгийн Цэнхэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч байсан. К.Б нь 2013 онд малын сүү сааль саах ажилчин авах зарын дагуу очиж ажиллах болсон бөгөөд түүнээс хойш буюу Т.Э, К.Б нар 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үедээ найр хурим хийгээгүй. К.Б нь хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн. Тухайн үедээ өөрийн хэдэн тооны мал байсныгаа аваад хамтран амьдрах болсон. Т.Э, К.Б нар нь дундаасаа хүүхэдгүй, тэд 9 гаруй жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа нөхцөл байдал тааруу байсан гэж өөрөө хэлж байсан. Одоогийн сэтгэцийн нөхцөл байдал тааруухан болсон байгаа гэв.” гэж тус тус мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд Т.Э нь К.Б-той хамтран амьдарч байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА