| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00047 |
| Дугаар | 146/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2025/00063
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,718,750.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Э-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Э нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, зөрчлөө арилгахгүй байгаа тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 0040452 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-67103 дугаар, 91017-2114 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 4,742,638.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 900,770.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,341.19 төгрөг, нотариатын зардалд 34,000 төгрөг, нийт 5,718,750.09 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Э-оос гаргуулж, Т ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Э би “Т ББСБ” ХХК-аас 4,742,638.29 төгрөг зээлсэн нь үнэн. 2025 оны 03 дугаар сард багтааж төлнө. Зээлийн хүү 900,770.61 төгрөг, 41,341.19 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг нийт 5,718,750.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Г.Э-оос Зээлийн гэрээний үүрэгт 5,718,750.09 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Э-оос нэхэмжлэлийн шаардлага 5,718,750.09 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,450 төгрөгийн 50 хувь буюу 53,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,225 төгрөгийг улсын орлогоос, 53,225 төгрөгийг хариуцагч Г.Э-оос гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Г.Э-оос 5,718,750.09 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,450 төгрөгийн 50 хувь буюу 53,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,225 төгрөгийг улсын орлогоос, 53,225 төгрөгийг хариуцагч Г.Э-оос гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА