| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00056/И |
| Дугаар | 146/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2025/00064
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Д.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б-д холбогдох,
400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Б нь 2022 оны 06 сард 400,000 төгрөгийн бараа аваад одоо болтол өгөхгүй байна.
Иймд Л.Б-аас 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.С 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Л.Б 400,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Л.Б-д холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийн 50 хувь буюу 6,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,325 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б-д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийн 50 хувь буюу 6,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,325 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА