Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2021/00017

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18-ны өдөр            226/МА2021/00017                                    Хэрлэн сум

 

 

 

 

Э-ын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

226/2021/00017/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Хүсэлт гаргагч Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/0100 дугаар шийдвэртэй Э-ын хүсэлттэй “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Э-ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч Э- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1983 оны 05 дугаар сараас 1985 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад хэсгийн ахлагч, 1985 оны 10 дугаар сараас 1990 оныг хүртэлх хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн нярваар, 1990 оны 09 дүгээр сараас 1992 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэлд запас, сэлбэг, шатахууны нярваар тус тус ажиллаж байсан.

Цэргийн албанд 1979 оноос 1982 он хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн 184 дүгээр цэргийн ангид цэргийн жинхэнэ алба хаасан.

Өндөр насны тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн дэвтэрт ажлаас халсан тушаалын бичилт хийгдээгүй бөгөөд хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй /нэгдлийн архив шатсан тул архиваас ямар ч баримт гараагүй/ байх тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд миний 1983 оны 05 дугаар сараас 1985 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад хэсгийн ахлагч, 1985 оны 10 дугаар сараас 1990 оныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн нярваар, 1990 оны 09 дүгээр сараас 1992 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэлд запас, сэлбэг, шатахууны нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/0100 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О овогт З-н Э-ыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хэсгийн ахлагч, малчнаар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 1985 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нярваар, Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд запас, сэлбэг, шатахууны нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч О овогт З-н Э- нь Хэнтий аймгаас цэргийн албанд татагдаж 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 184 дүгээр ангид цэргийн жинхэнэ албыг хаасан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрт миний Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хэсгийн ахлагч малчнаар ажилласныг “1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд” гэж буруу бичсэн байна.

 Шүүхээс миний ажилласан жилийг буруу тогтоосны улмаас өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүй байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний ажилласан байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Э- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад 1983 оны 05 дугаар сараас 1985 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хэсгийн ахлагч, малчнаар, мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аж ахуйн нярваар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал" нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд запас, сэлбэг, шатахууны нярваар тус тус ажиллаж байсныг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр хүсэлт гаргагч Э-ыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хэсгийн ахлагч малчнаар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аж ахуй нярваар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд запас, сэлбэг, шатахууны нярваар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэсэн байна..

Хүсэлт гаргагч Э- нь “анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт миний “...1985 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэлд хэсгийн ахлагч малчнаар ажиллаж байсныг “1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр” гэж зөрүүтэй бичсэний улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байх тул давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасныг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01218 дугаартай шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч Э-ын анхан шатны шүүхэд бичгийн нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулгыг нь /хх 3-8/ нотариатаар баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй “ гэснийг зөрчсөн байна.

Тэрээр мөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “1983 оны 05 дугаар сараас 1985 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдлийн “Долоод” бригадад хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү“ гэсэн байхад анхан шатны шүүх хүсэлт гаргагч Э-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байна.

Иймд хүсэлт гаргагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Э-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                  ШҮҮГЧИД                                         Г.БОЛОРМАА

                                                                                                                         

                                                                                                       Я.АЛТАННАВЧ