Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2025/00075

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: М ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Д-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 1,316,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “60000008695 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,299,610 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 1,316,610 төгрөгийг хариуцагч Э.Д-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М банк” ХК нь хариуцагч Э.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,316,610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Д-ээс нэхэмжлэлийн шаардлага 1,316,610 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,016 төгрөгийн 50 хувь буюу 18,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,008 төгрөгийг улсын орлогоос, 18,008 төгрөгийг хариуцагч Э.Д-ээс гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Г.Э-оос 5,718,750.09 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,450 төгрөгийн 50 хувь буюу 53,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,225 төгрөгийг улсын орлогоос, 53,225 төгрөгийг хариуцагч Г.Э-оос гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА