Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2025/00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Н-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан бөгөөд миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажиллаж байсан ажлын тушаал, шийдвэр архиваас олдоогүй мөн хөдөлмөрийн дэвтэр алдаатай гэсэн зөрчил гарсан. Ингээд миний бие тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон.

Иймд ******* намайг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчин, саальчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүсэлт гаргагч ******* нь

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Хужирт сумын Энхтайван нэгдлийн 2 дугаар бригадын 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өмч хувьчлалд хамрагдаж цаашид ХК-д хувь нийлүүлэх гишүүдийн бүртгэлийн архивын хуулбар,

-1989 оны 01 дүгээр сарын 01, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн 1991, 1992 оны сарын цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбар,

-Гэрч *******ын “Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1985-1992 оны хооронд ачигчаар ажиллаж байсан. ******* нь Энхтайван нэгдэлд 1989 оноос 1992 онд тус нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан. Би *******г 1989-1992 оны хооронд малчин хийж байсныг яаж мэдэж байна вэ гэхээр би нэгдэлд ачигч хийж явж байхдаа хөдөөгүүр айлууд нүүлгэх, өвс тэжээл, мод ачиж зөөх зэргээр ажлаа хийж явахдаа таардаг байсан. ******* 8 дугаар ангиа төгсөөд нэгдэлд малчнаар орж байсан. Тэр Хужирт сумын 2 дугаар багт мал малладаг байсан. Тухай үед малчин 100 гаран төгрөг, ачигч нь 200 гаран төгрөг авдаг байсан. 1992 онд хувьчлагдсан, сарыг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Энхтайван нэгдэл нь 3 бригадтай, мод бэлтгэх туслах үйлдвэртэй байсан. *******г 1989-1992 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ийн “Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн 3 дугаар бригадад 1981-1992 оны хооронд малчнаар ажиллаж байсан. ******* нь Энхтайван нэгдлийн 2 дугаар бригад буюу Хужирт сумын Шавар түрүү гэх газар 1989 оноос 1992 оныг дуустал нөхөр *******гийн хамт малчнаар ажиллаж байсан. *******тай Хужирт сумын Шавар түрүү гэх газар ойрхон мал малладаг байсан. Бид төлчид, малчдын хурал, төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэргээр таардаг байсан. Адуутай байсан. Тухай үед малчин 100-аад төгрөгийн цалин авдаг байсан. 1992 оноос хувьчлагдсан эхэлсэн. Өвөрхангай аймгийн Энхтайван нэгдэл нь малчдаас бүрдсэн 3 бригадтай, мөн туслах үйлдвэрүүдтэй байсан. *******г 1989-1992 оны хооронд тасралтгүй ажилласан. Малтай л байдаг байсан. Баярын бичиг авч байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч *******гийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэгч *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н овогт С.Н-ийн ********************* нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ДАГИЙМАА