Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2025/00083

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороонд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 1,448,52******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,*******49,900 (нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу) төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 4,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 50******* хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,448,52*******.*******2 (нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун хорин гурван төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, “******* ******* ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,448,52******* төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******гаас нэхэмжлэлийн шаардлага 1,448,52******* төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 1,448,52******* төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,126 төгрөгийн 50 хувь буюу 19,06******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,06******* төгрөгийг улсын орлогоос, 19,06******* төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э-гаас 1,448,52******* төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,126 төгрөгийн 50 хувь буюу 19,06******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,06******* төгрөгийг улсын орлогоос, 19,06******* төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА