Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2025/00084

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр ******* давхарт байрлах “******* банк” ХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, ******* дугаар баг, Бэрх гэх газар оршин суух Э.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,810,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60001**************067 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1 040 *******45.************** төгрөг 60001**************626 тоот гэрээний үүрэгт 1 626 178.02 төгрөг, 60000648*******6 тоот гэрээний үүрэгт 681 172.60 төгрөг, 60001*******8794 гэрээний үүрэгт 275 7*******9.*******1 төгрөг, 60001**************011 тоот гэрээний үүрэгт 1 279 258.87 төгрөг, 6000046756 тоот гэрээний үүрэгт 517 5*******2.20 төгрөг, 60000*******8270 тоот гэрээний үүрэгт 661 761.11 төгрөг, 6000022749 тоот гэрээний үүрэгт **************1 544.12 төгрөг, 6000027854 тоот гэрээний үүрэгт *******79 954.******* төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 6,810,485.71 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 6,801,486 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага 6,810,486 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

*******өн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 6,810,486 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12*******,918 төгрөгийн 50 хувь буюу 61,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,959 төгрөгийг улсын орлогоос, 61,959 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ” ХК нь хариуцагч Э.Ц-аас 6,810,486 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12*******,918 төгрөгийн 50 хувь буюу 61,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,959 төгрөгийг улсын орлогоос, 61,959 төгрөгийг хариуцагч Э.Ц-аас гаргуулж нэхэмжлэгч “******* ” ХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙ*******АА